МАХН-ын дарга Н.Энх-баярыг албадан саатуулахдаа хууль зөрчлөө гэж тус намынхан үзэж байгаа бол Цагдаагийн ерөнхий газрынхан “Хууль зөрчөөгүй, шүүхийн захирамж, АТГ-ын тогтоолын дагуу баривчлах ажиллагаа явуулсан” гэж мэдэгдлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал сэтгүүчдийн асуултад хариулт өглөө.
-Н.Энхбаярыг албадан саатуулах тогтоолыг хаанаас, хэн гаргасан юм бэ?
-Авлигатай тэмцэх газрын Мөрд өн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Н.Тамир хэргийг шалгаж байгаа юм билээ. Энэ хэрэгт сэжигтнээр татагдсан Н.Энхбаярыг удаа дараа дуудаж, мэдүүлэг өгөхийг хүссэн боловч ирээгүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72, 74.1, 74.5-д зааснаар албадан ирүүлэх тогтоол гаргаснаа бидэнд хүргүүлсэн. Тогтоолын дагуу манай ажилтнууд албадан саатуулах ажлыг хуулийн дагуу гүйцэтгэсэн.
-Албадан саатуулах үеэр гэрт нь байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нар “Хүч хэрэглэх шаардлагагүй байсан” гэж ярьсан. Цагдаагийн ажилтнууд Н.Энхбаярыг гэрээс нь хөл нүцгэн аваад гарсан. Ингэх шаардлага байсан юм уу?
-Манай ажилтнууд тогтоолыг танилцуулан явахыг хүссэн боловч Н.Энхбаяр биелүүлэхгүй гэсэн учир албадан авч явахаас өөр арга байгааг үй.
-Цагдаагийн ажилтнууд хүч хэрэглэн, зам хааж, нэг хүн баривчлахын төлөө 300 гаруй ажилтнаа дайчлах ямар шаардлага байсан юм бэ. Энэ ажиллагаанд цагдаагийн хэдэн ажилтан оролцсон бэ. Энгийн хувцастай хүмүүс түүнийг өргөж гаргасан. Энэ хүмүүс тусгайгийн ажилтнууд уу?
-Нийгмийн хэв журам хамгаалах газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 300, тусгай тасгийн 15 ажилтан албадан саатуулах ажиллагаанд оролцсон. Эхэндээ цагдаагийн ажилтнууд бүгд очоогүй. Харин албадан саатуулах гэж байгааг дуулаад хүм үүс олноороо цугларч, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж Нийгмийн хэв журам хамгаалах газраас хүч нэмэгдүүлсэн. Энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд гэрээс нь авч гарсан.
-Танай газарт энэ тогтоол хэзээ ирсэн юм бэ. Заавал шөнийн цагаар албадан саатуулах ёстой байсан юм уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74.2-д хойшлуулшг үйгээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс шөнийн цагаар бус 06.00 цаг өнгөрч байхад түүнийг албадан хүргэсэн. Хуульд 22.00-06.00 цагийг шөнийн гэж заасан байдаг. Цагдаагийн ажилтнууд 06.00 цагт гэрт нь орж албадан саатуулсан учир хууль зөрчөөгүй.
-Цагдаагийн ажилтнууд албадан саатуулахдаа буу гарган, айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл байна. Яагаад зэвсэг гаргаж, сүржигнэсэн юм бэ?
-Цагдаагийн ажилтнууд албадан саатуулахдаа галт зэвсэг хэрэглээг үй гэдгийг албан ёсоор хэлье.
-УИХ-ын гишүүд болон Н.Энхбаярын бие хамгаалагч нарын эрх чөлөөнд халдсан тухай МАХН-ынхан мэдэгдсэн. Тэр хүм үүс гомдол гаргасан уу. Түүнээс гадна гэр орных нь эд хогшлыг эвдсэн байна лээ. Хохирлыг хэн барагдуулах ёстой вэ?
-Зодуулсан, гэмтсэн хүмүүс гомдлоо гаргах эрх нь нээлттэй. Одоогоор УИХ-ын гишүүд, бусад хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Эрүүгийн хуулийн 41.1-д гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед энэ хуульд заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохг үй гэж заасан байдаг.
-Ерөнхийлөгч байсан хүнийг анх удаа албадан саатуулж байгаа нь олны анхаарлыг татаж, эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, бусад эрх мэдэлтний тушаалаар албадан саатуулж байгаа гэсэн мэдээлэл байх юм?
-Ямар хууль журмын дагуу хаанаас ирсэн тогтоолыг үндэслэн албадан саатуулах ажлыг гүйцэтгэсэн тухай та бүхэнд тодорхой ярилаа. Энэ нь хууль ёсны бөгөөд хэн нэгэн эрх мэдэлтний тушаал заавраар хийгээгүй гэдгийг хэлье.
-Өмгөөлөгч О.Баасанхүү “Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг шууд баривчлах ёсгүй. УИХ-ын шийдвэр гаргасны дараа албадан сатуулах ёстой” гэж мэдэгдэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн улсын хамгаалалтад байна гээд хуульд заасан байдаг. Гэмт хэрэгт холбогдон, сэжигтнээр татагдсан тохиолдолд хэрхэх тухай мөн хуульд тодорхой заасан. Бид мөрдөн шалгах ажил явуулаагүй. Хуульд заасны дагуу ажлаа хийсэн.
Х.Оюунсүрэн