МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорьсонтой холбоотойгоор өмгөөлөгчид нь ХҮЭК-т гомдол гаргажээ. Энэ дагуу тус газрынхан Төв аймаг дахь ШШГГ-ын цагдан хорих ангид шалгалтаар очоод ирсэн тухайгаа өчигдөр мэдээллээ. ХЭҮКын дарга Ж.Бямбадорж “Төв аймаг хүртэл нэг цаг 30 минутын турш дан цамц, хөл нүцгэн явуулсан байсан. Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн учраас хувцсыг нь сүүлд хамгаалагч нь аваачиж өгсөн байна. Биеийн байдлыг гаднаас нь харахад хэвийн байсан, гэхдээ тийм юм үзсэн хүн сэтгэл санааны хувьд ямар байх нь ойлгомжтой” гэв.
Хоригдсон хүмүүсийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид заасан “Саатуулагдсан болон хоригдсон нэг ч хүнийг эрүүдэн шүүх, хэрцгий хүнлэг бусаар нэр төрийг нь доромжилж болохгүй”, “Баривчлагдсан хүн бүрт түүнийг баривчлах болсон шалтгааныг мэдээлж, аливаа сонсгосон ялыг түүнд нэн даруй мэдэгдэх ёстой”, “Хэрэв саатуулагдсан болон хоригдсон этгээд хүссэн хийгээд ял нь боломжтой бол түүний байнга оршин суудаг газарт ойр дөт хорих газарт байлгана” зэрэг зүйлийг зөрчсөн хэмээн тэд үзэж байна. Тиймээс эдгээрийг баримтжуулж, хүний нэр төрийг гутаан доромжилсон, хүнлэг бусаар хандсан нь тогтоогдвол холбогдох хууль хяналтын байгууллагад шилж үүлэх гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн Н.Энхбаярынхтай андуурч, өөр айлын гаднах хаалгыг эвдэн дайрч орсон нь хүний эрхэд халдсан бүд үүлэг явдал учраас тухайн өрх гомдол гаргавал шүүхээр нөхөн төлбөр авах боломжтойг ч энэ үеэр дуулгав.