Удирдсан нам, эвслийг нь сонгуульд орол цуулахгүй байх улс төрийн зорилгоор Н.Энх баярыг баривчиллаа гэж үзэх хүмүүс бий. Харин олон нийт ингэж үзэхгүй байгаа. Гэхдээ сонгуульд оролцох боломж Н.Энхбаярт бий юү. Өнөөд рийн “халуун” сэдэв учраас энэ тухай зүгээр л сонирхож үзье. АТГ-ын Э.Амарбатын хэлж буйгаар Н.Энхбаярыг сэжигтнээр тоо цох хангалттай үндэслэл байгаа аж. Тэр нь нот логдвол та ваас доошгүй жилийн хорих ял онооно. Тэгтэл сонгууль дөх чихлөө. Үүнтэй хол боотойгоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг харлаа. Ээлжит сонгууль зургаадугаар сарын 27-ны лхагва гаригт болох магадлалтай. Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө зарлана. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 27 гэхэд зарлачих байх. Нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа үүнээс 20 хоногийн дараа эхэлж, долоо хоногийн дотор дуусгана. Тэр хугацаа тавдугаар сарын 24 хавьцаа байх болов уу. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс өмнө Н.Энхбаярын асуу дал аль нэг тийшээ шийдэгдэх учиртай болж таарч байна. Эрүү гийн байцаан шийтгэх хуулиар сэжигтнийг 14 хоног хүр тэл, яллагдагчаар татсан бол хоёр сар хүртэл хугацаагаар саа туулдаг юм байна. Өөрт нь ногдуулсан ялыг үндэслэлгүй гэж Н.Энхбаяр үзээд түүнийгээ нотолж чадвал тавдугаар сарын 24-нөөс өмнө амжих хэрэгтэй болж байна.