МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригийн 06.20 цагаас эхлэн ШШГЕГын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд саатуулаад байгаа билээ. Өмгөөлөгч, намын нөхөд нь түүнийг хууль бусаар цагдан хорьсон гэж үзэж байгаагаа илэрхийлэн, өлсгөлөн зарласан гэж мэдэгдсэн юм. Хорих ангид өлсгөлөн зарлах гэж байгаа хүнийг тухайн ангийн эмч үзэж, дараа эрүүл мэнд нь хэвийн тохиолдолд зөвшөөрдөг аж. Төв аймаг дахь Цагдан хорих төвийн дарга, хурандаа н.Болдтой холбогдон энэ талаар тодруулахад “Сэжигтэн өлсгөлөн зарлах гэж байгаа бол албан ёсоор мэдэгдэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах учиртай. Одоогоор Н.Энхбаяр бидэнд мэдэгдэж, хүсэлт гаргаагүй байна” гэв.
Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэсэн ч өмгөөлөгч нь ирээгүй байна
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригийн өглөө хууль хяналтын байгууллагынхан баривчилж, Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулсан. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэд хэдэн хэргийн сэжигтнээр тооцож байгаа бөгөөд анхны мэдүүлгийг нь авч чадаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу сэжигтнээс мэд үү лэг авахдаа өмгөөлөгчийг нь заавал байлцуулдаг. Иймд түү ний өмгөөлөгчөөр ажиллаж буй МӨХ-ны гишүүн өмгөөлөгч О.Баасанхүүг мөрдөн байцаалтын явцад байлгаж тайлбар, мэдүүлэг авахаар дуудуулсан байна. Гэвч тэрбээр ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байсан уу, ирээгүй байна. Тиймээс тайлбар авч амжаагүй гэж прокурорын байгууллагын эх сурвалж өгүүллээ.