Манай улс тамхичдынхаа тоог багасгаж чадахгүй байгаа нь энэ талаар хатуу чанд хууль гараагүй байгаатай холбоотой гэж зарим хүн үздэг. Олон нийтийн газар, баар ресторанд тамхи татахыг хориглоно гэсэн Засаг даргын захирамж төдийлэн хэрэгжих нь ховор. Үдийн хоолоо тамхины утаагаар хачирлан идсээр бид ч үүнд дассан билээ. Тэгвэл Болгарт зургадугаар сарын 1-нээс кафе, баар, ресторан зэрэг олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль батлагджээ. 2005 онд тус улсын Засгийн газрын бүх байгууллага, олон нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, кинотеатр, сургууль, цэцэрлэгт тамхи татахыг хориглон мөн хууль баталж байсан аж. Харин Европтоо тамхидалтаар Грекийн дараа орж аман хүзүүддэг байсан Болгар улс хорт утаанаас ангижирахын тулд ийм шийдвэр гаргасан нь олны сайшаалыг хүлээгээд байсан. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж буйгаар, Болгарт 7.4 сая хүн тамхи татаж байгаагаас 44 хувь нь архаг тамхичид ажээ.
Г.ГЭРЭЛ