Олимпийн алтан медалийг хүртэж амжаагүй, морин спортын британи тамирчин Пиппа Фаннел эх нутагтаа болох XXX олимпийг өнжих шийдвэр гаргажээ. Морь нь гэмтсэн тул ингэж шийдэхээс өөр арга байсан хэмээн 43 настай бүсгүй өгүүлэв. Тэрбээр дэлхийд алдартай “Rolex Grand Slam”-д түрүүлж, “Сидней-2000”- ын дэд аваргаар тодрон, “Афин-2004”-өөс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.
“Битүү морь”
Хитер Уэтсон Их Британид чансаагаараа гуравт, WTA-д 116-д эрэмбэтэй теннисчин. Лондоны олимпод цагаан хуудсаар оролцох урилга гардсан 19 настай тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа “Би зөвхөн ялалт байгуулахыг л хичээнэ. Олимпийн алтан медаль нүдэнд харагдаж байна” хэмээн өгүүлжээ. 2011 оны сүүлчээр хөлбөмбөг тоглож байгаад шагайндаа гэмтсэн нь түүнийг тэмцээний талбайгаас хол байлгасан төдийгүй чансаа доошлоход нөлөөлснийг тэр нуусангүй. Ганцаарчилсан төрөлд дэлхийд чансаагаараа эхний 56 байр эзлэгчид олимпод оролцох эрхтэй бөгөөд ца гаан хуудастнуудтай нийлээд 70 тамирчин энэхүү төрөлд өрсөлдөнө. 2008 огы Бээжингийн олимпод нийт 67 теннисчин ганцаарчилсан төрөлд хүч сорьж байжээ.