Ерөнхийлөгч асан, МАХНын дарга Н.Энхбаярыг хүчний байгууллагынхан сүр дуулиантай баривчлан саатуулсан нь удахгүй болох сонгуулийн өмнөх улс төрийн онцгой нөхцөл байдлыг үүсгээд байна. Түүний тэргүүлсэн намын рейтинг сүүлийн хэдэн сард төдийгүй шинээр бүтэц зохион байгуулалтад орсон цагаасаа эрх баригч намуудынхтай эн зэрэг цэх болсон. Ялангуяа хөдөө орон нут агт МАХН, Н.Энхбаяр гэсэн нэр нэг зоосны хоёр тал мэт хамтдаа туг, далбаа болж байсан нь үнэн юм билээ. Харамсалтай нь, МАХН-ын өмнөө барих “бамбай”, хамгаалагч нь байж ирсэн лиде рийг нь саатуулснаар сонгуулийн үр дүнд санаандгүй нөлөө үзүүлж мэдэхээр болов.
Сүүлийн 20 жилийн сонгуулийн таван удаагийн давтамжаар МАН, АН Монголын улс төр төдийгүй төр, засгийн амьдралд нөлөөгөө ээлжлэн тогтоож, сүүлийнхэд нь хамтарч хүртэл үзсэн. Уг нь Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 18 нам бий. Гэхдээ АН, МАН дээр ИЗН нэмэгдэн Монголын улс төрийн өнгийг энэ хоёр, гуравхан нам л тодор хойлж ирэв. Харин МАХН шинэчлэгдэн байгуулагдсанаар энэ орон зайг хуваалцах нь нэгэнт тодорхой болоод байв. Гэхдээ дангаараа байх уу, гуравдагч хүчнүүдийг нэгтгэж, улс төрийн орон зайгаа тэлэх үү гэдгийг энэ сонгууль тодорхойлох байсан юм. Гуравдагч хүчин гэгдэх жижиг намуудын хувьд МАХН зүрх нь, итгэл үнэмшил нь байв.
Харин одоо МАХН-ын хувь заяа, сонгуулийн уур амьсгал хаашаа эргэх бол? Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хөдөлгөөн өрнүүлж, тавин мянга орчим хүний гарын үсэг цуглуулсан гэж мэдээлжээ. Гэвч энэ бол хууль эрх зүйн үүднээс батлан даалтад гаргах үндэслэл, шаардлага болж чадахгүй. АТГ-ынхны албан ёсны мэдээлэлд дурдсанаар түүнийг албан тушаал, авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Энэ нь түүнийг ямар нэгэн байдлаар буруутгах хангалттай шалтгаан, болохыг хуульчид үгүйсгэхгүй байна. Үүнээс үзвэл Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших хугацаанаас өмнө гэм буруутай, эсэхээ тогтоолгон, сонгуульд оролцох эрхээ эдэлж амжихгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулийг хугацаанд нь зарлаж, явуулсан тохиолдолд Н.Энхбаяр гэдэг хүн нэр дэвших боломжгүй, МАХН сонгуульд “толгой гүй” оролцох нь бараг тодорхой боллоо. Ийм үед энэ нам Н.Энх баяраар биш бол өөр хэнийг, туг, далбаа бол гон сонгуульд оролцох вэ? С.Удвал уу, Ц.Шийлэгдамба уу.
Тэд Н.Энхбаярыг “орлосон” тохиолдолд сонгуульд түүн шиг лидер байж чадах уу? МАХН-тай холбоотой энэ мэт эргэлзээ болон МАН, АН-ын улс төрийн нүүдлүүд улс төр сонирхогчдын хувьд анхаарал татсан гол сэдэв болов. Монголын улс төрд төдийгүй, нийгмийн сэтгэл зүйд хүртэл ямар нэгэн байдлаар нөлөөлж буй Н.Энхбаярыг баривчилсан үйл явдал сонгуулийн үр дүнд ямар нөлөө үзүүлэх вэ? МАХН БА МАН МАХН-ын лидерийг барив чилсан нь МАН-д ашигтай юу? Энэ асуултад хариулт олохын тулд олон нийт үндсэндээ хоёр ху ваагдчихаад байгаа. Нэг хэ сэг нь Н.Энхбаярыг баривчилснаараа Монголын төрд нүүрлэсэн авлигын аалзны торыг тасчин хаях оролдлого, далай өөрийгөө давалгаагаараа цэвэршүүлдэг шиг Монголын улс төр дотроосоо цэвэрших эхлэл хэмээн талархан хүлээн авч байна. Харин нөгөө хэсэг нь МАХН-ын хандыг дарах гэсэн МАН-ын сонгуулийн шоу ч гэж хардаж буй. Тиймээс үүний үргэлжлэлийг анхааралтай ажиглаж байна.
Хэрэв улс төр дэх тогтолцооны шинэчлэл бол энэ “цэвэрлэгээ” Н.Энхбаяраар дуусалгүй үргэлжилнэ. Энэ тохиолдолд улс төртэй нэвт барьцалдсан, авлигын сүлжээнд орооцолдсон оли гархиудад “Авилгын загалмайлсан эцэг”-ээр туг тахиснаар цэвэр үлдэх боломжийг олгохгүй л болов уу. Ялангуяа МАН, АН-ын хувьд Н.Энхбаярын угшилтай, түүн тэй янз бүрийн байдлаар холбогдсон одоо төрд байгаа, цаашид ч улс төрд гагнагдах хүсэл эрмэлзлэлтэй улстөрчдийн хувьд дээлээ нөмрөх цагаа хүлээн, шөнө нойргүй сандарч буй болов уу.
-Харин өрсөлдөгчөө дарах гэсэн сонгуулийн шоу бол МАН-д ямар ашигтай бэ? “Хувьсгалт” гэх нэр нээсээ цээрлэж “Ардын” гэх тодотголтой болсноороо МАН 90 жилийн түүхтэй намаа, гишүүдээ хоёр тал цуулахад хүргэсэн. Хө дөө орон нутагт, ялангуяа алс баруун хязгаарт МАХН-ын нэр хүнд өнд өр байгаа гэсэн су далгаа бий. Н.Энхбаяр баривч лагдахаасаа өмнө Мон голын 21 аймаг, 365 су маар хөндлөн гулд явж, намынхаа сурталчилгааг хангалттай хийсэн. Тиймээс түүнийг баривчилж, авлигын хэрэгт шалган, сонгуульд оролцох эрхийг нь боомилсноор МАХН-д үнэнч үлдсэн хүмүүс МАН-д “урвах” нь юу л бол. Харин ч тэднийг улам бухимдуулснаар МАН-ыг үзэн ядахад хүргэхийг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг ч сая өрнөсөн үйл явдлууд давхар баталж , УИХ дахь МАН-ын есөн гишүүн Н.Энх баярыг баривчилсныг эсэргүүцэж намынхаа гишүүнийг сайдаас нь огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлснээр давхар нотлогдов.
Тиймээс МАХН-ын даргыг баривчилсан нь Ардын намдаа үлдэх, Хувьсгалт нам руу шилжих эсэхээ шийдэж үл чадан байсан хүмүүсийг нэг тийш нь, МАХН руу ханаруулж мэдэхээр болов. Энэ нь баривчилгаа МАХН-д ашигтай байдал үүсгэж, МАН-ын саналд сөргөөр нөлөөлж магадгүй байдал үүсгэлээ. МАХН БА АН Энэ сонгуульд МАХН тун өндөр ач холбогдол өгч байгаа. МАНАН-гийн улс төрийг сарниулж улс төрд голлох үүрэгтэй оролцогч болохоо зарласан. Ийм тохиолдолд өмнөх сонгуулиудад дээрх хоёр намд санал өгч байсан сонгогчдын 80 гаруй хувийн саналыг бутаргаснаар өөрийн гэсэн орон зайг бий болгох боломж бүрдэнэ.
АН-ынхны саналаас хумслах боломж бараг байхгүйтэй адил бол МАН-ынхан цоож, цуургагүй хаалга мэт “нээлттэй”. Тиймээс МАН, МАХН-ын хооронд явагдах байсан сонгогчдын саналын төлөөх өрсөлдөөн АН-д харин ч ашигтай орон зайг үүсгэсэн. МАХН, МАН хоёр хэр сайн тулалдаж, “эрэгчин, эмэгчин”-ээ үзнэ, АН-д завшаантай байдал үүснэ. Олон түмэн МАН-ыг энэ баривчилгааны гол буруутан хэмээн ойлгох тусам, тэр хэмжээгээр МАН-д санал өгөх магадлал буурах нь тодорхой юм. Тиймээс одоо үүсээд байгаа нөхцөлөөс МАН хамгийн их хохирол амсаж, сонгогчдынх нь санал МАХН, АН руу хуваагдах магадлалтай байгаа юм. Ядаж байхад 3.5 жил засагт хам тарсан АН-ынхан МАНаас нүүр буруулж, Засгийн газ рын үйл ажиллагаанд сөрөг хүчний байр сууринаас дай ралт хийх болсон нь дайран дээр нь давс нэмээд байна. Тиймээс сонгогчид ардчилсан Ерөнхийлөгчийг сонгосон шигээ АН руу хуйларч, 2012 оны сонгуулийн үр дүн цэнхэртэх магадлал өндөр байна.
ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАЯРЛАЛАА
Монголын төрд үндэсний олигархиуд олноор шур галсан. Улс төрийн эрх мэдэлд хүрч чадсан нэг нь хэн нь илүү баян, эрх мэдэлтэй вэ гэдгээ мэдрүүлэхийн тулд төрийн нууцаар улс төр хийж, Монголын төрийг дайсаг налцлынхаа талбар мэт ашиглах болов. Хулгайч хулгайчийг бариараа гэдэг шиг бие биенийхээ бизнесийн булхай, луйврыг илчилж шударга эх орончдын дүрд тоглож эхэлсэн. Ийм эх оронч-улстөрчдийн хувьд ёс зүйн хэм хэмжээ ч гэж үгүй болоод байсан юм. Хэн нь илүү шударга, эх оронч болохоо харуулах гэсэн Х. Баттулга, Ц.Нямдорж нарын хэвлэлийн хуудаснаа өрнөсөн цусгүй “дайн” Н.Энхбаярыг баривчилсан дуулианд дарагдан, арай гэж намжлаа.
Н.Энхбаярыг Ерөн хийл өгч байх үеэс л бий болсон “Авли гын загалмайлсан эцэг” гэх нэр томьёо хэнд хамааралтайг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг байлаа. Харамсалтай нь АН, МАН-ын ямар ч мундаг улстөрч, авлигатай тэмцэх бүрэн эрх бүхий байгууллагын ямар ч шударга ажилтан өнөөдрийнх шиг ийм зоригтой үйлдэл хийж байсангүй. АТГ-ынхан баривчилгаандаа алд сан, оносон зүйл бий. Гэхдээ авлигын том сүлжээ руу ямар ч байсан нэвтэрч чадлаа. АТГ бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Гэхдээ энэ байгууллагын даргыг Ерөнхийл өгч санал болгосноор УИХ-аас томилдог. Энэ утгаараа АТГ-ын дарга, дэд дарга бол Ерөнхийлөгчийн мэдлийн албан “тушаалтан”.
АТГ байгуулагдсан цагаасаа “загас, жараахай”-тай ноцолддог гэсэн шүүмжлэл, басамжлалыг сонссоор ирсэн. Харин энэ удаа Монгол Улсын төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан, шал гаснаар Монголын төр, улс төрийг хэрсэн авлигын сүл жээг таслах нь гэсэн итгэл найдварыг ард түмэнд төрүүлж эхлээд байна. Тиймээс ард түмнээ авлигачдаас ангиж руулахаар зориглосон АТГ-ыхан болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлалаа гэж хэлэхэд ч багадах биз ээ.