АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан Ажлын хэсгийнхэн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас мэдүүлэг авахаар Төв аймаг дахь ШШГГ-ын Цагдан хорих төвд очжээ. Мөрдөн байцаагчид түүнд сэжигтнээр тооцох тогтоол танилцуулаад өмгөөлөгч О.Баасанхүүг байлцуулан тайлбар авах гэсэн аж.
Гэвч тэрбээр “Би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Аливаа хэргийн сэжигтэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь хуулиар олгогдсон байдаг учраас түүнээс заавал мэдүүлэг авах шаардлагагүй гэж Ажлын хэсгийнхэн үзэж буй бололтой. “Н.Энхбаяр мэдүүлэг өгөхгүй байснаар өөрийг нь сэжигтнээр тооцсон хэрэгт саад учруулахгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэж прокурорын байгууллагын эх сурвалж өгүүллээ.
Г.РАВЖАА