Энэ сарын 12-нд сонгууль болсон бол Н.Энхбаяр ногоон гэрлээр ялалт байгуулах байв. Гэвч түүний гол дүрд нь тоглож, АТГ-аас найруулж, УМБГынхны дэглэсэн жүжигтэй сонгууль давхцаагүй нь аз болов. Намбар гуайн гэрийн гадаа цугласан 350 цагдаа үүр цайхтай уралдан Ерөнхийлөгч асныг баривчлан авч одсоноос хойш нар арай л өөрөөр мандлаа. АТГ, шүүх цагдаагийнхныг үл тоомсорлон, жил гаруй хойноосоо хөөлгөж “Том, Жерри”-дсэн Н.Энхбаярт хууль хүн бүрт адилхан үйлчилдэг гэдгийг мэдрүүлсэн нь энэхүү сүржин баривчлах ажиллагааны цололт байв. Гэвч ганц хүнд хүчээ харуулах гээд олон хүнд буруу ойлголт өгчихлөө. Н.Энхбаярын тавьсан жүжиг “Хэлмэгдлийн хар шуурга дахин эхэллээ” гэсэн айдсын харангыг учир мэдэхгүй иргэдийн сэтгэлд дэлдсэн нь эхний түгшүүр гэж хэлж болно. Иргэдийн энэхүү түгшүүрийг түймэр болгон өрдөх үүргийг МАХН-ынхан өөртөө хүлээв.
Харин энэхүү түймрийн цучлыг Төрийн ордонд өвөрлөн орж, дотроос нь галдах их ажлыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар хийв. Нэгэнт өрдсөн гал дээр тогоо тавьж, цай чанаж таарна. Энэ удаа тэргүүн хатагтай асан О.Цолмон “Нөхрийг минь суллахгүй бол би 2008 оны сонгуулийн луйврыг дэлгэнэ, надад баримт нь байгаа” хэмээн сүрдүүлж байна.Түүний цайны давс ихдэж, идээ нь гашуурав бололтой. Хэрэв 2008 оны сонгуульд үнэхээр луйвар орсон бол баримт нь яахаараа айлын эзэгтэйн гарт орчихдог билээ. Тэргүүн хатагтай байсны хувьд О.Цолмон сонгогчдын итгэл сэтгэлээр тоглохын хор уршгийг мэдэх учиртай. УИХ-ын 2008 оны сонгууль луйвартай болсон нь үнэн бол үүнээс өмнө МАХН ялалт байгуулсан сонгуулиуд яасан байж таарах вэ? Дараагийн сонгуулиудад ч итгэх арга байна уу? Ийнхүү нар нэг л өөрөөр мандсан өдрөөс эхлэн улс төрийн хүрээнийхний амьдралд өөрчлөлт мэдрэгдэв.
Иргэн Н.Энхбаярын хойноос жил гаруй гүйсэн АТГ-ынхан шарандаа мань эрийг оймстой нь олзлов. Бараа болон дагалдсан УИХ-ын гишүүдэд “гар хүрч” гомдоов. Гомдсон гишүүд ордонд гүйж очин, нуувчиндаа шургангуутаа, “УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй дархан байдалд халдсан” хэмээн ангийн даргадаа хошуу цорвойлгов. Энэ зуур Н.Удвал хатагтай тэргүүтэй хийрхсэн олон “Ц.Элбэгдоржийг барьж хорь, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж буруутай” гэхчлэн тэмээ гэхээр ямаа гэж гэдийв. Н.Энхбаярыг баривчлан хорьсны буруутныг хайж байгаа бол түүнээс өөрөөс нь эхлэх хэрэгтэй гэдгийг ч ухаарсангүй. МАН болон АН, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу үсчин, тасчиж хаяхад бэлэн омтгойров.
Хүний эрхийн үндэсний хорооны Ж.Бямбадорж Н.Энхбаярын олон удаагийн будаалганд орсныхоо хариуг бодитоор төлөв. Иргэн Н.Энхбаярыг гэр орон, эхнэр хүүхдээс нь хол, Төв аймагт хорьсон нь хүний эрх зөрчсөн хэрэг хэмээн өрөвдөв. Бүр нулимс цахилуулсан гээч. Төв аймаг дахь ШШГГ-ын Урьдчилан хорих төвд хоригдсон Н.Энхбаяр энэ өдрүүдэд “Ард түмний Ерөнхийлөгч”- өөсөө гулсан “Ард түмний хүү” болж нялхрав. Өөрийнх нь төлөө жагсаж, өл сөхөөс ч буцахгүй тэмцэж буй төөрөлдсөн олныг харан дараагийн жүжигтээ бэлтгэж буй гэж мөрийцөх үү? Тэр сэтгэл хангалуун, пээдгэр байгаа гэдэгт итгэлтэй байна. Арга ч үгүй. Ард түмний халааснаас хэдэн сая ногооноор тооцогдох өмчийг нь суйлчихаад, үзэл бодлыг нь тархитай нь хамт угааж амжсан юм чинь.
Өмч хөрөнгийг нь албан тушаалаа ашиглан луйвардсан хулгайчийг өмгөөлөн жагсаж байгаа төөрөлдсөн олон түүнд бор халзан хонь шиг харагдсан байж таарна. Шилбүүр барьсан хоньчин тэрбээр Ерөнхийлөгч байсан үеийн хээсээ дутахгүйгээр нийгмийн ан хаар лын төвд орж ирлээ. Хоригдохоосоо өмнө хүн бүрт үү рэг өгч, МАН, АН-ын зарим гиш үүнийг “жижигрүүлээд” амжсан Н.Энхбаяр “Намайг суллагдах үед МАХН-ын бүлгийг УИХ-д байгуулсан байгаарай” хэмээн үүрэгдсэн сурагтай. Түүний даалгаврыг өвөрлөсөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАН-ыг орхиж, МАХН руу жирийхээ мэдэгдээд байна.Сураг сонсвол мань Н.Энхбаяр “МАХН-д элсвэл хувийн данс, өгөө авааны асуудлыг чинь дэлгэхгүй” гэж тэднийг дарамталсан гэх. Гэвч өнөө маргаашдаа “гурвал дуучид” МАН-ын гишүүнчлэлээс татгалзсан юм алга.
Нар нэг л өөрөөр мандсан өдрөөс эхлэн МАН-д нэгэн боломж ирэв. Хоёр туулай хөөгөөд байдаг холбоо санаатай гишүүд нь ашгүй өөрсдөө “нутаг сэлгэж”, МАНыг амраах янзтай. АН-д бас нэгэн боломж ирэв. Н.Энхбаярыг барив чилсан явдлыг далимдуулан, МАН-ыг хагалан бутаргах санаа бүхий улс төрийн тоглолт идэвхжив. О.Цолмонд бай гаа гэх сонгуулийн луйврын сураг энэ намынхныг баярлуулав. УИХ-д МАХН-ын бүлэг үүсвэл түүнийг хэрхэн өөртөө ашиглахаа төлөвлөх болов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч бас нэгэн боломж ирэв. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг авлига, хээл хахууль, албан тушаалын хэргээр анх удаа Ц.Элбэгдоржийн үед АТГ-ынхан зориг гарган баривчлав.
Н.Энхбаярын луйвардсан сая сая ногооны сургаар ХЗХ-ны хохирогчид МАХН-ын байрыг бараадав. Нар нэг л өөрөөр мандсан өдрөөс бүх юм өөрчлөгдөв. Хэлмэгдүүлэлт эхэллээ, ард түмний хүү хоригдлоо, хүч хэрэглэн иргэнээ барьж хори лоо, АТГ муу ажиллалаа, УИХ-ын гурван гишүүн нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаан шаралхлаа, Н.Энхбаярын дарангуйлалтай илэрхий тэмцэж явсан У.Хүрэлсүхийг буруутнаар цол лолоо, Ц.Нямдоржийг чичиллээ. Өлсгөлөн зарлана гэж Н.Энхбаяр бачуурлаа. Сонгуулийн луйврын барим туудыг дэлгэнэ гэж түүний гэргийхэнд ч юм хаяглан сүрдүүлэг зарлалаа. Уруугаа ургасан мод шиг бүх навч сүүдэртэж, үндэс нь хүртэл үзэмж гүй муухай сордойв. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй. Н.Энхбаярыг баривчилсан явдал сайн мэдээ цөөнгүйг дагуулсан.
Монгол улс авлига, албан тушаалын хэрэгтэй шийдвэртэй тэмцэж эхэлснийг энэ үйл явдал нотоллоо. Эгэл ардын хүү байсан ч, “эгэл бус” удирдагч байсан ч хуулийн дор амьдарч, хуудуутай явдлаа төрөөр шүүлгэх цаг ирдэг гэдгийг ха рууллаа. Удтал хоёрыг үзэн урваж, нэгийг үзэн шарваж явсан гишүүд сонголтоо хийхээс аргагүй хавханд өөрсдөө харайгаад орчихлоо. Хавхнаас авсан шархаа нуух гэж хар, цагааныг хольж хутган самуурав. Н.Энхбаярын үед цэцэглэж байсан улс төр, бизнесийг дамнасан их авлигыг таслан зогсоох боломж бүрдэв.
Одоо Н.Энх баярт үйлчилж, түүний өрөөнд 500 саяыг барин дайран орж байсан, мөнгө зөөдөг гэх эрхмүүд нойргүй хонож байгаа. Түүнд өгсөн, түүнээс авсан бү- хэн үнэгнийн үд залгиснаас өөрцгүй бол сон. Өгч л байдаг авлига, авч л бай даг авлига, амлаж л байдаг албан тушаалын гинжин хэлхээ тасрахад ойрхон ирэв. Тийм боловч энэ ололтоо, бас энэ хүү баривчилгааны үеэр алдсан ал даагаа улстөржүүлэн шуугиж байна. Н.Энхбаярын завшсан, луйвардсан болгон ч бас хэт улс төржилтийн нөмөрт цагаадах шинжтэй. Нар нэг л өөрөөр мандаад байна. Үзэл сурт лын энхбаяржсан төөрөг дөл нийгмийн нэлээдгүй хэсгийг хамарсан нь Монголын ардчилал бузгай хэлбийснийг харууллаа. Нар нэг л өөрөөр мандаад байна. Эсвэл зүгээр л тэгж санагдаад байна уу?
Р.ЭМҮЖИН