УИХ-ын ээлжит сонгууль ойртож байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид хэрхэн, яаж оролцох талаар
Сонгуулийн хуульд хэд хэдэн өөрчлөлт орсон. Энэ талаар тодруулахаар СЕХны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.
-Нэр дэвшигч заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн заалт хуульд орсон. Алба хаагаагүй бол нэр дэвших эрхгүй гэсэн үг үү?
-Нэр дэвшигчид тавих хэд хэдэн шаардлага хуульд бий. Үүний нэг нь цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх ёстой. Харин хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ заалт хамаарахгүй.
-Урьд өмнөхөөс өөр ямар шаардлагууд тавих вэ?
-Нэр дэвшигчид өр төлбөргүй байх ёстой. Энэ нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байна гэсэн үг. Мөн нэр дэвшигч нь ял шийтгүүлж байгаагүй, ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх ёстой. Хэрвээ нэр дэвшигч төрийн албан хаагч бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Энэ тухай шийдвэрээ гаргуулчихсан байх учиртай. Тойрогт нэр дэв ших эсхүл нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшихийн аль нэгийг сонгож зөвшөөрөх хуулийн шаардлага бий. Харин энэ асуудлаар нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийг дахин өөрчлөхийг санал хураалт дуустал хуулиар хориглосон.
-Шүүх гэм буруутай эсэхийг нь тогтоож амжаагүй буюу гэмт хэрэгт сэжигтнээр шал гагдаж байгаа нөхөр нэр дэвших боломжтой гэж ойлгож болох уу?
-Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ялтайд тооцдог. Бусад тохиолдолд ялгүй гэж үзнэ.
-Тэгвэл нэр дэвшүүлэх ажиллагаа яаж явагдах вэ?
-Нэр дэвшигчийг тодруулахдаа нам, эвслүүд өөрсдийн дүрмийг баримтлан намын анхан шатны байгууллагаас эхлэн явуулахаар хуульд журамласан байгаа. Нам, эвслээс нэр дэвшүүлэхдээ Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу тухайн намын Их хурал эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Бие даан нэрээ дэвшүүлэгч нь зөвхөн тойрогт нэрээ дэвш үүлэх хуулийн заалттай. Бие даан нэрээ дэвшүүлэхийн тулд иргэн сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан байх хуулийн шаард лага бий. Дэмжигч сонгогч дын гарын үсгийг СЕХноос баталсан маягтын дагуу зуруулсан байх ёстой. Маягтыг тойргийн хорооноос авна. Тойргийн хороо тэмдгээ дараад бие даан нэр дэвшигчид өгөх хуультай.
-Нэр дэвшигчдийн нэрс хэзээ тодрох вэ?
-Нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Харин бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлж 12 хоногийн хугацаанд дуусгана. Энэ нь тавдугаар сарын хоёр, гуравдугаар долоо хоногт таарах болов уу.
-Нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ ямар материал бүрд үүлсан байх ёстой талаар тодруулахгүй юу?
-Бүрдүүлэх материалын хувьд УИХ-ын сонгуулийн тухайн хуулийн 29 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Тухайн нэр дэвшигчийг нэр дэв шүүлсэн тухай нам, эвслийнх нь шийдвэр, нэр дэвшигчийн зөвшөөрөл, хөрөнгө орлогын мэдүүлэг, цагдаагийн байгууллагын болон өр төлбөргүй гэсэн тодорхойлолт, төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай шийдвэр гэх мэт баримт бичиг орно.
-Ямар тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхгүй байдаг юм бэ. Үүнтэй холбоотой зөрчил цөөнгүй гарч байсан.
-Хуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, баримт бичиг дутуу, эсвэл хуурамч, нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гээд есөн заалт бий. СЕХ болон тойргийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Нэр дэвшигч нэрээ татаж наймаалцах явдал өмнө нь гарч байсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-СЕХ, тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэх авснаас хойш өөрөө нэр дэвшихээс татгал захыг хориглосон заалт орсон. Хоёр л тохиолдолд нам, эвсэл нөхөн нэр дэвшүүлж болох хуулийн заалт бий. Нэгдүгээрт, нэр дэвшигч нас барсан, нөгөөх нь шүүхээр шийтгүүлсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдэнэ.
-Өмнөх сонгуулиар нэр дэвшигч ухуулагчтай байсан. Энэ хэвээрээ юу?
-Нэр дэвшигч болон нам, эвсэл сонгогчидтойгоо уулзах, мөрийн хөтөлбөрөө сурталчлах ажилд нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч ажиллах хуулийн заалттай. Нэр дэвшигч нь 500 сонгогч тутамд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэр дэвшигч нь тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ.
-Нэр дэвшигчдэд өгөх хандив өмнөх сонгуулиас өөрчлөгдсөн үү?
-Нам, эвсэл, нэр дэвшигчдэд өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл гэж хуульд заасан. Өмнөх сонгуулиар ч хандивын хэмжээ ийм л байсан.
-Санал тоолох машинтай холбоотой янз бүрийн яриа бий. Тооллогыг өмнөхөөс ч илүү будлиулна гэсэн хардлага их гарч байна.
-Машинд ямар ч гэмтэл согог байхгүй. Монголын хамгийн гайгүй гэсэн компьютер, программ хангамжийн ком па нийн инженерүүд санал тоо лох машинтай танилцаж, санал дүгнэлтээ хэлсэн. Зүгээр гэсэн.
-Санал тоолох машиныг туршсан уу?
-Гурван удаагийн туршилт хийдэг. Машиныг нийлүүлж буй Америкийн компани, хүлээн авагч СЕХ-ны Мэдээлэл, технологийн төв хүлээлцэх шалгалтыг машин тус бүрээр хийж байна. ТЕГ, Харилцаа, холбооны асуудал эрхэлсэн төрийн агентлаг, СЕХ-ны гиш үүдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийнхэн программ хангамжийн аюулгүй байдлын шалгалтыг явуулж байна. Саналын хуудас тойрог бүрээр хэвлэгдсэний дараа тойрог, машин тус бүрээр санал тоолох туршилт хийнэ. Аймаг, сумдын Засаг дарга, УИХ-ын гишүүд, программ хангамжийн компанийн мэргэжилтнүүдэд санал тоолох машинуудыг танилцуулсан.
-Сонгуулийн бэлтгэл ажил хэвийн байгаа юу?
-Сонгуулийн зардлын хэмжээ, сонгуулийг товлон зарлах саналаа удахгүй УИХ-д танилцуулна.
-Бэлтгэл хангахад бэрхшээл учирч байна уу?
-Бэрхшээл гэхээр зүйл алга. Санал тоолох машинуудыг гэрээнд заасан хугацаандаа ний - лүүлж байгаа. Зарим то хиолдолд хуваариасаа өмнө ирж байгаа. Бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна.
Го.ЭНХТӨР