Удахгүй болох УИХ-ын сонгууль будлиан, луйваргүй болж, өгсөн санал нь бодитоор үнэлэгдэнэ гэсэн сонгогчдын итгэл алга болох гээд байна. Цахим сонгууль болно гэж УИХ сурталчлаад, хууль эрх зүйг нь батлаад өгчихсөн ч хэ рэгжүүлэх шатандаа энэ бүхэн гацчихлаа. Одоо бурууг нь хэдэн бие рүүгээ чихээд л сууж байна. МАН-ынхан хамтарсан Засгийн газрын үед уг асуудлыг Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг хариуцаж байсан ч гэсэн өнөөх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу бухав. Асуудлыг хариуцан шийдэх учиртай байсан УБЕГ-ынхан болохоор цахим үнэмлэх хийх ажлыг гардсан “Бодь интернэшл”-ийнхнийг, тэд нь бэлдцийг хугацаанд нь хэвлээгүй Францын “Жемалто” компанийг буруутгав. Сүүлдээ бурууг өөрөөсөө зайлуулах гинжин хэлхээний эхлэл, төгсгөл нь ч мэдэгдэхээ болилоо. Юу тай ч чухам юу болсныг эргэн нэг сануулъя.
Иргэдийг цахим үнэмлэхтэй болгох ажлыг гүйцэтгэ гэсэн тогтоолыг 2009 оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталжээ. Энэ ажлыг эхлэхийн өмнө иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулах ёстой байлаа. Ингээд 1.953093 иргэнээ шинэчилсэн бүртгэлд хамруулав. Одоо гадаадад амьдарч буй иргэдээ бүртгэх ажил үргэлжилж байгаа. Бүртгэлээ эх орны хоо хэмжээнд шинэчилсээр байтал хоёр он улирч, 2011 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газраас “Үнэмлэхийн шинэчилсэн загварыг долоодугаар сард багтаан та нилцуул” гэсэн үүргийг уг асуудлыг ха риуцаж байсан Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягт өгсөн байна. Нэг нээ буруутгах учиг эндээс эхэлнэ.
Тайлбар 1. МАН-ын болон УБЕГын шинэ дарга Л.Амарсанаагийн тайлбарлаж буйгаар “Н.Алтанхуяг иргэний үнэмлэхийн загварыг яагаад ч юм саатуулсаар” арваннэгдүгээр сард л Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар “Бодь интернэшнл” компани цахим үнэмлэх хэвлэх төхөөрөмжийг оруулж ирэх тендерийг авч ажилдаа оржээ.
Иргэний цахим үнэмлэхийн бэлдцийг Францын “Жемалто” компани нийлүүлэхээр шалгарав. Тэд бэлдцийг энэ оны нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 28-нд нийлүүлэх гэрээ хийсэн байна. Гэвч нэгдүгээр сарын 19-нд уг компаниас “Иргэний үнэмлэхийн загварыг өөрчлөх шаардлагатай” гэсэн бичиг ирүүлжээ. Тэгэхгүй бол зургаадугаар сарын 20 хүртэлх хугацаанд дуусахгүй нь гэсэн аж. Гэтэл маргааш нь АН-ынхан Засгийн газраас гарч, энэ асуудал “дарагдчихсан” гэнэ. Улмаар Тэргүүн Шадар сайдын ажлыг ХЗДХийн сайд хүлээн авлаа. Ингээд л “хамаг хурдаараа” ажиллаж гэнэ. Хоёрдугаар сарын 1-нд загварыг шинэчлээд, холбогдох хүмүүс бэлдэц хэвлэх ажилтай газар дээр нь танилцав.
Үнэмлэх найман төрлийн нууцлалтай, тэр бүрийг шат шатаар нь шалгаж баталгаажуулахад цаг их ордог байна. Ингэсээр байгаад дөрөвдүгээр сарын 6-нд эхний 60.000 бэлдэц гэх мэтээр цувуулж нийл үүлсээр зургаадугаар сарын 1-нд сүүл чийн 439495 ширхэг бэлдэц ирж, мөн сарын 11 гэхэд хэвлэж, 21 гэхэд иргэдэд тарааж дуусгахаар төлөвлөв. Гэвч үнэмлэхийн бэлдцэд мэдээлэл суулгах программыг хийх ёстой АНУ-ын компани зовлон тоочиж, “Хугацааг 14 хоногоор сунгахгүй бол болохгүй нь” гэснээр бүх ажил “лөөлөө” болоотохлоо. Улмаар “Бодь интернэшл”-д сонгон шалгаруулалтг үйгээр Н.Алтанхуяг эрх олгосон гэх асуудал ч босов.
Тайлбар 2. Н.Алтанхуяг дарга 2011 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл юу хийв. Тэрбээр үүнд “Хэвлэх болон хурууны хээ таних машин оруулж ирэх ажлыг амжуулсан. Бүртгэлийн асуудал нууцад хамаардаг учраас ТЕГ, Сангийн яамны зөвшөөрлөөр “Бодь интернэшнл” компанийг шууд гэрээгээр сонгосон. Би дөрөвдүгээр сарын 20 гэхэд иргэний үнэмлэхийг тарааж дуусна гэсэн төлөвлөгөө гаргаад ажлаа өгсөн. Намайг гарснаас хойш сонгууль будлиантуулах зохион байгуулалттай ажил өрнөсөн” гэсэн тайлбар хийв. УБЕГ-ын даргын ажлаа Л.Мөнхбаатар он гармагц өгч, “Сонгуульд нэр дэвшинэ” гэсэн тайлбар дагуулсныг, МАН-ын нарийн бичгийн дарга байсан Л.Амарсанааг тус газрын үүрэг гүйцэтгэгчээр, улмаар даргаар томилсныг, шинэ дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар гурван хэлтсийг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийн хоёр хүн халс ныг тэрбээр “Сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиулах, хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн тодорхойлов.
Ажлаа мэдэх хүмүүсийг нь зайлуулснаар УБЕГ санах ойгүй болж, луйвар хийх нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Иймэрхүү улстөржилт, бас хариуц лагагүй байдлын үр дүнд удах гүй болох сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг хэвлэн, тарааж амжихгүй нь иргэдэд тодорхой болов. Одоо ямар гарц байна вэ. Эргээд сонгогчийн цаасан үнэмлэхээ хэвлэнэ. Тэ гэ хээр 2008 оны луйвар давтагдана гэж үзсэн зарим нам эхнээсээ сонгуульд оролцохоос шантарч эхэллээ. Гэхдээ өөдрөгөөр харвал бас гарц бий гэнэ. АН-ын зүгээс “Ажил болгож иргэдийнхээ хурууны хээг авсан шүү дээ. Одоо хурууны хээ таньдаг төхөөрөмжийг оруулаад ирвэл сонгуулийн бүртгэлийг будлиулахгүй байх боломж бий” гэлээ. Гэх дээ энэ ажил яагаад ахихгүй бай гаа нь бас л бүрхэг. Хийх хүсэл байвал бүтээх хугацаа байна хэмээн З.Энхболд сануулсан. Гэхдээ хүсэл байна уу, мэдэхгүй. Цахим үнэмлэх хэвлэх яриа үлгэр болсны дараа тун ч бүрхэг зураглал ард түмэнд үлдээд байна.
С.ТУУЛ