Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаа араасаа олон асуудал дагуулснаас намынх нь есөн гишүүний ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага олны анхаарлын төвд байна. Ингэхэд МАН дотроосоо өөрсдийн сайд нарыг огцруулах асуудлыг өм нө нь хөндөж байсан эсэхийг зарим хүн сонирхож байгаа аж. Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Их эвслийн Засгийн газрын үед МАХН-аас (одоогийн МАН) томилогдсон 10 сайд огцрох өргөдлөө өгч, УИХ дахь бүлэг нь дэмжиж байсныг эс тооцвол ийм явдал бараг үгүй бололтой. Ц.Нямдоржийг огцруулах үндэслэл бол хангалттай юм билээ. Хариуцсан салбарт нь бөөн юм болж байхад унтаж байсан гэх. Түүн шиг худлаа юм даанч байхгүй. Бүр онигоо хүртэл гарчихсан олны зугаа болоодхов. Мань эр тэр шөнө цурам хийгээгүй гэдэгтэй өөрөөс нь өөр хэн ч маргахгүй.
Экс Ерөнхийлөгчийг баривчлах үеэр “тусгай”-гийнхан дэн дүү нусгай ажиллагаа явуулсныг цаг даа гийнхан яаж ч үгүйсгээд нэрээ цэвэрлэхээс одоо өнгөрсөн. Бүх үйл явдал алган дээр өрнөсөн шүү дээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нар үг дуугүй огцрох нь шударга хэрэг. Хүний эрхийг дээд зэргээр зөрчиж, ардчилсан Монголын нэрийг уландаа гишгэсэн нусгайгийн жаалууд ч хариуцлагаа хүлээх л ёстой. Энхбаярыг тэгж элдэвлэж байгаа юм чинь энгийн мань мэтийг яавал ч яахаар юм байна билээ.
Н.Энхбаярыг саатуулсантай адил Ц.Нямдоржийг огцруулах есөн гиш үүний шаардлагыг нийгмийн олонх ерөнхиийдөө дэмжиж буй. МАН ч хариуцлага тооцож чаддаг зангарагтай нам гэдгээ харуулах үлдэж байна. Ийм улс төрийн ухамсартай алхам хийж чадвал нийгэм МАН-ыг сайнаар хүлээж авах нь тодорхой ч одоогоор тийм алхам хийж чадаагүй байгаа. Энэ алдаан дээр нь дөрөөлөөд улс төрийн зам нь бүрхэгшсэн хэдэн нөхөр тоглолт дэглээд авлаа. Ц.Нямдоржтой л хариуцлага тооцохгүй бол намаа самрах нь ээ, янз. Бүр МАН-ыг хаяж явна, МАХНын бүлгийг УИХ-д байгуулна гэсэн мессэжийг маш хүчтэй явуулж байгаа нь нэг л таатай харагдахгүй байгаа юм. Бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын тухай хуулийн 26.1-д ийм байдлаар зохицуулжээ. “УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно”, 26.2-т “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сон гогдсон гишүүд орно”, 26.11-т “Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно” гэсэн байна. Бүлэгтэй холбоотой харилцааг зөвхөн УИХын тухай хуулийн эдгээр заалтаар зохицуулдаг юм.
Н.Энхбаяр ачигдаад гарахынхаа өмнө УИХ-д МАХН-ын бүлэг байгуулахын өмнөхөн ийм үйл ажиллагаа болж байгаа нь улс төрийн зорилготой гэж ярьж байв. Тэгэхээр хуулиа судлаагүй нөхөр Н.Энхбаяр хоосон улс төр хийсэн болж таарч байна. Есөн гишүүн ч бантахдаа бүлэг байгуулна гэж ам өгсөн болж таарав. Үнэхээр МАНаас гарч МАХН руу урвахаар бол тэд УИХ-д зүгээр л сул гишүүн болно. Эсвэл АН-ын бүлэгт орох зам бий. Гэвч хэзээ ч ийм юм болохгүй нь ойлгомжтой билээ. Нэгэнт бүлэг байгуулах боломжг үй учраас тэд одоо фракц бай гуулах замыг сонгожээ. Энэ тухай эртнээс л дуулдаж байв. Гэхдээ албан ёсны фракц байгуулахыг хүсээгүй аж. Бид зүгээр л зохион байгуулалтад орж байгаа юм гэсэн зүйл ярих болов. Нам, засгийн үйл ажиллагаанд алдаатай зүйл байгаа учраас бид удирдлагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандана. Дор бүрнээ цор цор хийх нь үр ашигг үй учраас зохион байгуулалтад орж байгаа юм гэсэн тайлбарыг өгч байгаа. Зарим эх сурвалж энэ есийн тухай хэлж байна. Тойроггүй болж буй гэж. Үүнийг үгүйсгэх боломжгүй.
Хэдэн сарын өмнө Засгийн газарт АН-ын сайд нарын ор гарахад л зарим нь би сайд болмоор байна гээд гүйж явсан. Эднийг МАХН-д орно гэсэн яриа байдаг ч үгүй л болов уу. Ингэс нээрээ тэд улс төрийн карьертаа цэг тавихад хүрнэ. Харин болж өнгөрсөн хийгээд ойрд өрнөх улс төрийн эгзэгтэй үйл явдлууд тэдэнд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх боломжийг бий болгож байна гэвэл хамгийн үнэн. Есөн гишүүн дотроо ч үзэл бодлын зөрүүтэй болоод эхэллээ. Тэдний зарим нь МАН-аас гарна гэсэн мессэжийг маш сайн явуулж байгаа нь зүгээр “шантааж” гэ нэ. Ер нь буруу замаар будаа тээж бай гаагаа зарим нь мэдэрч эхэл жээ. Миний хувийн байр суурь өөрч лөг дөж ма гадгүй гэж хамгийн сүүлд О.Чулуунбат хэлсэн. Цаашид үйл явдал хэр хэн үргэлжлэх нь тодорхойгүй бай на. Хариуцлага алдсан, худлаа ярь сан Ц.Нямдоржийг огцруулахыг дэмжье. Гэхдээ энэ далбаан дор ашиг сонирхол нуугдаж байгааг ч дуулгая.
А.ИХ-УУЛ