Энэ жилийн сонгуулийн албан ёсны үйл ажиллагаа хараахан эхлээгүй ч одоо үүсээд байгаа угтал нөхцөлүүд өөдрөг бодол төрүүлэхгүй байна. Үнэн хэрэг дээрээ сонгууль болох ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хамгийн бат тай мэдээг УИХ-аас өгөх ёстой атал нөгөөдүүл маань бантан хутгачихаад сууж байдаг. Яг өнөөдрийн өнцгөөс харвал сонгууль болохгүй ч байж болзошгүй. Хоёр сон гуулийг зэрэг явуулна, үгүй гэсэн маш хатуу байр суурийг АН, МАН-ын бүлэг илэрхийлчихээд байна. Аль аль тал нь буулт хийх гүй гэдгээ мэдэгдсэн. Уг нь сонгууль нэг ёсны баяр байх учиртай.
Төрөө дээдэлдэг монголчууд санал авах байранд нүдээ бүлтийтэл гоёж гоод чихоод, инээд хөөр болж ирдэг шүү дээ. Харамсалтай нь тэр сонгууль болох болохгүй нь мэдэгдэхгүй л байна. Боллоо гэхэд “долоодугаар сарын 1”-нээс ч айхавтар юм болж магадгүй гэсэн төлөг, тааврыг энд тэндгүй яриад байх юм. Гэхдээ л сонгууль болдгоороо болоосой. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдод ашигтай нэг зүйл бий. Тэр нь мөнгө “хийх” боломж. Манайхны арвин туршлагаас үзвэл сонгуульд нэр дэвшигчид санал худалдаж авах зорилгоор бэлэн мөнгө, хортой, хоргүй, хугацаа дууссан, дуусаагүй элдэв бэлэг сэлтээр бидний гарыг цайлгадаг. Хариуд нь саналаа надад өгөөрэй гэж царайчилдаг. УИХ-ын “хэлгүй” гишүүн Б.Чойжилсүрэн гэхэд л 2008 онд Увсын бараг хүн бүрт шахуу 10 мянган төгрөг тараагаагүй юү.
Д.Батбаяр гэж Монголын сумочдын алтан хараацай байна. Сонгинохайрханчуудыг Японд өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэ сэн амлалтаар сонгогдсон нөхөр. Одоо тойргоо сольж ховдчуудын хулхин дээр цэцэг ургуулахаар зэхэж байгаа гэлцэнэ. Энэ мэтээр амлалт, бэлэг сэлтний хүчинд гишүүн болсон хүн одоогийн УИХ-д цөөнгүй бий. Яах гэж хууль тогтоох байгууллагад ийм аргаар орж ирснийг өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Тэр үед одоогийн УИХын сонгуулийн тухай хуульд байдаг шиг заалт байгаад, санал худалдаж авсан үйлдлийг нь баримтжуулсан бол олон сонгогчийн амьдрал дээшлэх байсан. Хууль чангарсан ч энэ сонгуулиар нэр дэвшигчид цэвэр ажиллана гэдэг юу л бол. Тэр бумтаны өв залгамжлагч цөөнгүй хүн нэр дэвшихээр болж гарынхаа салаа гаар мөнгө урсгаж эхлэв. Тэгэхээр одоо тэдгээрийг баримтжуулах бэлтгэлээ сонгогчид хангах ёс той. Зургийн аппарат, дуу хураагуур байгаа бол зэхэж байгаарай.
Нэр дэвшигч бэлэн мөнгө, бэлэг сэлт тараасныг нь илрүүлж, баримтжуулж чадвал үнийн дүнг нь арав дахин ну галж та бид СЕХ-ноос урамшуулал болгож авахаар хуульд заасан байгаа. Сонгогчид хуулийн энэ заалтыг нэг их сайн мэдэхгүй байна лээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 29-т ийм заалт бий. Анхааралтай уншина уу. “Энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар Сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнг өн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 35.15.1 болон 35.18.10-т доорхи үг, өгүүлбэр байгааг тогтоогоод аваарай. “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах”, “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох” зэрэг үйлдлийг нэр дэвшигчид гаргавал бушуухан баримтжуулаад авах хэрэгтэй. Энэ бүхнийг л баримтжуулаад авбал хэдэн цаас олох боломж байна гэсэн үг. Хэрвээ хуулийн энэ заалтыг нэр дэвшигчид ягштал баримталбал сайн л биз. Сонгууль шударга болох тал руу нэг алхам дөхнө. Гэхдээ л энэ сонгуулиар мөнгө хийх боломжийг алдаж болохг үй шүү гэж уриалах байна.
Э.ГАНГАНБААТАР