Улс төрийн ертөнцөд халуун сэдэв болж буй үйл явдал болдог шөнө гишүүн Д.Балдан-Очир Төрийн ордонд УИХ-ын даргатай хамт байсан тухай “сэжигтэй” мэдээлэл гарчээ. Энэ тухай сэтгүүлч асуухад тэрбээр “Би тэр өдөр 22.00 цаг болтол цаас шагайсан юм. Гарахдаа гуравдугаар давхраар дамжаад явсан. Хамгаалалтынхнаас дарга байгаа юу гэж асуухад “Байгаа” л гэсэн. Түүнээс уулзаагүй” хэмээн хариулав. О.Чулуунбат гишүүн хажуунаас нь “Манай Балдан-Очир унтаагүй. Улс төрийн өндөр хариуцлагатай байсан” хэмээн хачирлав.
С.УУЛ