Орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулна, үгүй гэсэн маргааныг одоо болтол шийдэж чадаагүй байна. Сүүлийн хэдэн сар ийм маргаан явсаар байтал сонгууль товлон зарлах хугацаа тулсан. Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхдээ гишүүд хэдэн цаг ямар ч үр дүнгүй хэрэлдсээр тардаг. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг байлцуулан хуралдах үед ИЗ-НН-ын дарга Д.Энхбат “Гажиг хүүхэд төрсөнд ээж, аавын хэн буруутай вэ гээд маргаад байх юм. Энэ маргаан чинь ямар ч үр дүнгүй” хэмээн зэмлэв. Энэ үеэр Р.Раш гуай “Тэд чинь салчихсан шүү дээ” гээд гишүүдийг инээлгэсэн юм.