МАХН-ын даргыг баривчилсантой холбоотой үйл явц улс төрийн халуун сэдэв болсон. Тэр шөнө Н.Энхбаярыг баривчлах үед хөршийнх нь хувьд Ц.Шинэбаяр гишүүн очсон байсан билээ. Тэрбээр тусгайгийнхныг орж ирэх үед салаавч гар гаж, зүй бус авирласныг олон нийт харсан. Яагаад ийм авир гаргасныг нь асуусан сэтгүүлчдэд тэрбээр “Тэр үед би тэдэнд анхааруулж хэлсэн. Гэвч намайг сонсоогүй. Тиймээс тийм үйлдэл хийсэн” гэсэн тайлбар өгсөн. Эрхэм гишүүн хоолойны хавдраа авахуулж, хэсэг эмчлүүлээд одоо дуу нь тун сул гарч байгаа юм л даа. Гэвч удалгүй үйлдэлдээ тэр шүүмжлүүлж улмаар зүй бус авир гаргасныхаа төлөө иргэдээсээ уучлалт гуйсан.