Хоёр сонгуулийг зэрэг явуулах юм бол Монгол Улсын насанд хүрсэн хүн амаас 10 хүн тутмын хоёр нь ямар нэг байдлаар зохион байгуулах ажиллагаанд оролцоно гэсэн тооцоог нэгэн төрийн бус байгууллага хийжээ. Зөвхөн нэр дэвшигчийнх нь тоо л гэхэд 17 мянга гарна. Тэгэхээр тэдний туслах, зөвлөхөөс авахуулаад сонгууль зохион байгуулах тал тойрог, хэсгийн хорооны ажилтан, ухуулагч гэх мэтээр сонгуультай холбоотой хийж болох ажилд ийм тооны хүн шаардагдах гэнэ. Хэдийгээр хамт явуулах эсэх нь тодорхойгүй байгаа ч хэрэв “тийм” гэсэн шийдвэр гарвал бүтэн сарын турш монголчууд орондоо орох завгүй “улстөржих” нь ээ.