УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад буулт хийхээр шийджээ. Аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах тухай АН-ын бүлгийн саналын 50 хувийг хүлээж авъя гэсэн байна. Зөвхөн нийслэлийн ИТХ-ын сон гуулийг УИХ-ынхтай хамт явуулж бо лох юм гэдгээр хоёр талын ажлын хэсэг тохиролцсон аж. МАН үү нийг хүлээн авчээ. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Уржигдар орой хоёр Бүлгийн төлөөлөл орсон зөвшилцөх ажлын хэсэг хуралдаад дээрх шийдвэрийг гаргасан. Мөн УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган Үндсэн хуулийн зарим заалт, сумын Засаг даргыг яаж сонгох, Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг шууд томилох, сумын болон багийн Засаг даргыг шууд томилох, эсэх зэрэг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулъя гэсэн. Мөн цөөнхийн бүлгийн зав сар лага авах хугацаанд хязгаар тавих шаардлагатай гэж үзлээ” гэв. Тэд мөн УИХ-д бүлэг байгуулах гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлаар санал солилцсон юм байна.
С.УУЛ