Улс төрийн ертөнцөд өрнөж буй МАХН ба Н.Энхбаяр, түүнээс үүдсэн МАН дахь хямрал фракцын систем рүү үйл явцыг хөтөлж байна. Н.Энхбаярын ард нуугдаж байсан УИХ-ын түшээд ил гарч, МАХНын бүлэг байгуулах хүртэл сенсаац дэгдээв. Гэвч УИХ-ын тухай хуулиар гишүүд нэг бүлгээс гарч нөгөөд орж болох ч тусдаа бие даан бүлэг байгуулахыг хориглосон байна.
Ингээд МАН дахь “эсэргүү” гишүүдийн нэлээд дээрээс сонсогдсон “Соёмбо” фракц байгуулах яриа илүү үнэнд дөхөв. МАН дахь фракцын тоо сонгуулийн өмнө ийнхүү нэгээр нэмэгдэх нь. “Соёмбо”-ыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбатаас эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах санал дор алсын зорилгоо нэгтгэсэн 10 орчим эрхэм бүрдүүлэх нь. Сонгууль дөхөж, улстөрчид хөдөлг өөнд орж эхэлсэн энэ үед тэмцэл фракцлагдсан хэлбэрээр өр нөх нь ч тодорхой болоод байна.
МАН
Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооноос гадна Увсын, хотын, С.Баярын гэх мэт бүлэглэл энэ намд бий. Гэхдээ тэдний ашиг сонирхол одоогоор МАН-ын төлөө гэсэн хаяг дор нэгдэж байгаа. Огт өөр үзэл бодол ханхлуулж, цор цор хийгээд байдаг жигүүр гараад ирвэл “намначихдаг” нь МАН-ын арга барил. Шинээр байгуулагдах гэж буй “Соёмбо” фракц яг ийм эсрэг дуу хоолойг намдаа түгээхээр зорино. Тус фракцыг бүрдүү лэх гишүүд намын бодлогын эсрэг зүйл ярихгүй байх сануулгыг Ёс зүйн хорооноосоо авсан. Нэг зорилт, эрх ашгийн төлөө харагддаг эв нэгдлээ хадгалахын тулд МАН-ын удирд лага зүгээр суухгүй нь мэдээж. Тэд нам дотор нь МАХН-ын бодлого “үнэртэ хийг” хүлцэж тэвчихгүй. Тиймээс ч сонгуу лийн өмнө намынхаа нэр хүндийг “унагах”- ад хувь нэмрээ оруулж буй “Соёмбо”-ынхон эсэргүүцэлтэй их тулна. Нэг ёсон доо МАН-д “Соёмбо”-ыг дарах хөдөлгөөн өрнөж мэдэхээр байна.
АН
МАН ийнхүү хямарч байхад АН тайван байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явц олон нийтэд МАН-ыг шүүмжлэх, буруутгах ойлголт төрүүлж, эдний өрсөлдөгчийг нь “буулгаад” өгөх чиг рүү хандсан хойно. Тиймээс тус нам дахь олон фракцынхан хоёрхон сарын дараа болох сонгуульд нэр дэвших эрх олж авахын төлөө тэмцэл өр нүүлж эхэлжээ. Сонгууль анх удаа тойргийн болон хувь тэнцүүлсэн холимог системээр болно. Тойргийн нэрээр өрсөлдөх 48 хүний дотор өөрийнхөө фракцаас түлхүү оруулчих юм сан, намын нэрээр авах 28 хүний жагсаалтад дээг үүр бичүүлье гэх ашиг сонирхол бүгдэд бий. Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуулиас “шилжих” заалтыг түдгэлзүүлснээр фракцуудын төлөвлөгөөнд ч өөрчлөлт оржээ.
Тойрог булаа цалдах тэмцэл ч эрчимжив. АН-ын удирдлагыг одоогоор “Алтан гадас” атгаж, МоАХ намдаа нөлөөгөө нэм сээр байгаа. Дээрээс нь Р.Амар жаргал, С.Ламбаа, АНын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй туршлагатай улстөрчөөс бүр дэх МҮДН, З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор”, нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Бат баатарын ахалдаг “Мөнх тэнгэр” фракцын хооронд тэмцэл өрнөж байна. УИХ-ын гиш үүн гүйгээрээ “Мөнх тэнгэр” бусдаас ялгаатай. “Ах” нар нь үүнийг сул тал болгохоор чармайх ч тэргүүн Б.Батбаатар нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан, тиймээс түүнийг чамлах аргагүй. Тэд одоогоор АН-ын шийдвэр гаргах дээд байгууллага болох ҮЗХ-нд 30 гаруй гишүүнтэй, тэнд төлөөллөө нэмж, улмаар бодлого түшилцэх хэмжээнд нөлөөгөө тогтооно хэмээн зорьж буй гэнэ. Тиймээс залуус “зөөлөн хоол” байхгүй нь мэдээж.
Юутай ч тус намын туршлагатай зарим улстөрч тойроггүй хоцорч мэдэхээр болоод сандарч, бусдынхаа “визийг” булаах хор найруулж яваа мэдээлэл гарах болсон. Нэр дэвших “виз”-ийн төлөөх АН-ын тэмцэл тогоон дотроо өрнөөд эв найртай дуусна гэж найдъя. Сонгууль дөхсөн үед хагаралдах нь ашиггүйг тэдний хэн хэн нь ойлгож байгаа. МАХН, МАН, Н.Энхбаяр, “Соёмбо” гэсэн дуулианд дарагдчихаад байгаагаас биш “ах” намын бүлэглэлүүдийн дотор ч виз олж авах тэмцэл өрнөөд эхэлсэн. Тухайлбал, Д.Арвин Хэнтийд тойроггүй болж нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлдөх мэдээлэл чих дэлсэв. Тухайн тойргоос санал авч сонгогддог иймэрхүү “дархлагдсан” гишүүдэд хүр тэл виз олох нь түвэгтэй болж, фракц, бүлэглэлүүдийн тэмцэл дотооддоо хурцадсан өдрүүд үргэлжилж байна. Хэн ялсан нь удахгүй нэр дэвшигчид тодорсны дараа мэдэгдэх биз ээ.
С.ТУУЛ