Перугийн хойд хэс гийн эрэгт д лайн гахай хэдэн зуугаараа үхсэн нь иргэдийг түг ээгээд байна. Тус улсын хойд хэсгээс сар гаруйн хугацаанд ойролцоогоор 870 үхсэн далайн гахай олджээ. Энэ явдлын учир шалтгааныг олохоор Перугийн Байгаль орчны яам болон мэргэжилтнүүд, эрдэмтэд уйгагүй ажиллаж байгаа гэнэ. Одоогоор тодорхой шалтгааныг тогтоогоогүй ч вирусийн эсрэг тариа олон зуун далайн гахайг үхэхэд хүргэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Харин зарим хүн энэ явдлыг “BPZ Energy” хэмээх газрын тосны хайгуулын компанийн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа гэнэ. “BPZ Energy” компани нь хоёрдугаар сарын 8-наас хойш хоёр сарын турш Перугийн хойд хэсгийн эрэг орчмоор газрын тосны хайгуул хийсэн аж. Хайгуулын явцад үүссэн чичирхийлэлт, чанга дуу чимээ далайн амьтдад сөргөөр нөлөөлсөн хэмээн олон хүн үзэж байна. Гэвч газрын тосны үйл ажиллагаанаас болсон гэсэн баталгаа одоогоор байхгүй байгаа аж. Тус улсын эрх мэдэлтнүүд энэ явдлыг далайн амьтдын хүнсний хомсдол, ямар нэгэн хордлогоос болсон байж болзошгүй хэмээн ярьжээ. Үхсэн далайн гахайнуудыг олох үед хэдийнэ ялзарч, муудсан байсан тул эрдэмтэд нарийн судалгаа хийхэд хүндрэлтэй байгаа юм байна.
Б.НОРОВ