2008.09.12-НООС 2012.01.05 ХҮРТЭЛХ ӨДРҮҮД САНААНД МИНЬ САЙХНААР ҮЛДЖЭЭ
Монголын улстөрчид “долоодугаар сарын 1”-ний дараах өдрүүд хэрхэн үргэлжлэх бол гэсэн айдсаа авдрандаа хийгээд таг мартжээ.
2008 онд энэ УИХ-ын гишүүд бүрэн эрхээ эдлэх гэж их л зүдэрч, дотроо айдас түгшүүртэй суусан нь санаанаас нь арчигдаагүй л баймаар. Үймээний дараах намуудын улс төрийн байр суурь, нийгэмд нүүрлээд байсан үзэл бодлын хуваагдал зөрчилдсөн бол юунд хүргэж болох байсныг одоо нэг бодоод үзээсэй гэж сануулах байна. Тэр үеийн МАХН-ын “босогчид” хариугаа авахаар АН, “Буян” компанийн байр, О.Магнай, Ж.Батзандан нар руу довтлох нөхцөл үнэндээ үүсчихээд байв. Угаасаа бүрэн эрх нь дуусгавар болж байсан Засгийн газрыг огцруулах үүргийг УИХ дахь гишүүддээ өгч, даалгавар нь биелэгдэх хүртэл шинээр байгуулагдах УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн байр суурийг АН мэдэгдээд байлаа.
Хэрвээ С.Баяр шинэ стандарт “нутагшуулаагүй” бол улс төрийн зөвшилцөлд хүрэх нөхцөл тухайн үед харагдахг үй байв. Ингэснээр 2008 оны есдүгээр сарын 12-нд МАХН (одоогийн МАН), АН үүсээд байсан нөхцөл байдлаас гарахын тулд сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хамтран ажиллах гэрээг хоёр талаас байгуулагдсан тус бүр зургаан гишүүнтэй Ажлын хэсгийнхэн байгуулжээ. Долоо хоногийн дараа хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Улс төрийн зөрчилгүй амьдрал энэ оны эхэн үе хүртэл үргэлжлэхдээ Атрын III аяныг амжилтай өрнүүлж, дэлхийд томоохонд тооцогдох уул уурхайн төслийг Оюутолгойд бахархалтайгаар эхлүүлсэн билээ. Араас нь Тавантолгой хөдөлгөөнд орж, улс төр нь тогтвортой Монгол Улс руу хөрөнгө оруулалт цутгасан. Чингис хаанаас инагш хаанахын, хэний ч нүдэнд тороогүй жижигхэн Монголын улс төр тогтвортой байсны үр дүнд эдийн засгийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж эхэлсэн. Хамтарсан Засгийн газрын амжилтад олон улс, монголчууд бүр илүү талар хаж, үйл ажиллагаанд нь илүү их амжилт хүсэж байв.
2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр АН-ын удирдлагын хийсэн мэдэгдэл энэ бүхэнд цэг тавив. Түүнээс хойших улс төр ээдрээ төвөгтэй үргэлжилж өнөөдөр “долоодугаар сарын 1“-нийхээс ч айхавтар үр дагав рыг дагуулж болзошгүй нөх цөл байдал нэгэнт бий болсныг ажиглагч олон түмэн хэлэх боллоо. Одоо улс төрийн халуун тогоонд хортой хоол буцалж байна. Сүүлийн үеийн улс төрийн үйл явдлууд ингэж харагдуулах болов. Нэгэнтээ ханилж яваагүй юм шиг ойворгон ааш, жараахай бус акул дэгээдсэн загасчныг намнах оролдлого, бүрэн эрхээ бусдад үнэлсэн арчаагүй төрх, ганц шөнө бүтэн нойртой хоносных нь төлөөх өшөө авалт гээд ой гутам үзэгдэлт жүжгийн үйл өрнөл монголчуудыг эвдрэлцүүлж байна. Үр дагаврыг нь төсөөлөхөөс айдас хүрч байна. 2008.09.12- ноос 2012.01.05 хүртэлх өдрүүд санаанд минь сайхнаар үлджээ.
Өнөөдрийн Монгол төргүй мэт гунигтай, арчаагүй харагдаж байна. Улсын маань эцэг хуульд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн амин чухал заалтууд бий. Төрийн үйл ажиллагаа, тасралтг үй байнгын байх ёстой. Энэ үүргийг УИХ, түүний гишүүд нэн түрүүнд биелүүлэх хуультай. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь төрөө хугацаагүй эзэн гүй йд үүлчихээд байгаад харам сахаас аргагүй. УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Нийт иргэн, улсын ашиг сонирхол гэдгийг парламентат ёсонд олонхийн гэдэг утгаар нь ойлгож ирсэн уламжлалтай юм билээ.
Парламентын засаглалтай орнуудад ийм л зарчим үйлчилдэг. Дэлхий дээрх хамгийн ардчилсан засаглал Парламентынх. Төгс ардчилал, төгс эрх ашиг гэж байдаггүй ч тэр төгс зүйлд хамгийн ойр нь олонхийн эрх ашгийг эрхэмлэсэн Пар ламентат тогтолцоо юм. Энэ сонголтыг хийж чадсан нь монголчуудын гавьяа. Гэтэл энэ хувь тавиланг УИХ нь өөрөө үнэгүйдүүлж байх гэж. Парламентын засаглалын нэр хүндийг унагах оролдлого сүүлийн хэдэн жил ихээхэн идэвхтэй өрнөсөн нь олонд ил болсон зүйл. Хэн хэн гэгч этгээд ардчиллыг дарангуйлал болгохын төлөө зорьж байгааг бид мэднэ. Үүнээс сэргийлж энэ УИХ-ын үед Эрүүгийн болоод зохих хууль тогтоомжид Төрийн эрх мэдлийг (энэ нь Парламентат засаглалаа хамгаалахыг хэлж байгаа хэрэг) хууль бусаар авах оролдлогуудыг зохион байгуулагчдыг хатуугаар шийтгэх тухай заалтууд оруулсан байдаг. Парламентат ёсыг дарангуйллаар золих зорилгын нэг угтал нөхцөл нь тухайн засаглалыг үнэгүйдүүлэх явдал гэдэг нь ойворгон, сонирхлын зөрчилтэй бус хүмүүст маш тодорхой ойлгогдоно.
Яг өнөөдрийн, урьд хожид байгаагүй, байх учиргүй арчаагүй түйвээн дунд Парламентын нэр хүндийг унагах, унагаах оролдлогууд илт идэвхжиж эхэлсэн байна. УИХ өөрөө ийм сэдлийг олгож байгааг үйл явдлууд нотлов. Энэ УИХ-ын үед хугацаагүй завсарлага гэдэг зүйл бий болгосон нь Төрийн байнгын, тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг гацаадаг, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг нэг хэрэгсэл болж хувирсан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас харагдаж байна. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлэг хуулийн энэ цоорхойг чадмагаар хэрэгсэл болон ашиглаж байгаад шүүмж лэлтэй хандах ёстой. Олонх суудал авсан нам, эсвэл төр, ард түмнийхээ өмнө хариуцлагаа хүлээгээд л явдаг эд шүү дээ. Тэдний буруутай үйл ажиллагааг цөөнх хянаж, шүүмжилж, олон түмэнд булхайг нь дэлгэх үүрэгтэй. Эцэст нь ард түмэн сонгуулийн ардчиллаар хариуцлага тооцдог л явдал. Энэ бол Парламентын өөрийн нь алтан зарчим. Миний санахаар, судлаачдын хэлж буйгаар цөөнхийнхөө дарамтад байдаг Парламент дэлхий дээр Монголоос өөр байхгүй байх аа. Тийм учраас УИХ-д эрхийг нь эдлүүлье. Хугацаагүй завсарлага авдаг хуулийн заалтыг хүчингүй болго гэдгийг олонхийг бүрдүүлж буй МАН-ынханд хэлье. АН, МАН-ынхаан, байр байрандаа л эзэн байцгаая. Монголд Парламентат засаглалын дархлаа алдагдаж эхэллээ.