Нийслэлийн “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн сурагчид бүжгэн жүжиг тавихаар бэлтгэлээ базааж байна. “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” хэмээх бүжгэн жүжгийн зохиолыг н.Саран-Очир бичиж, тус сургуулийн бүжгийн дугуйлангийн багш М.ЭрдэнэОчир бүжгийг дэглэжээ. Хүүхдийн хүмүүжил, сурагчдын үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлэх уг бүжгэн жүжгийг энэ сарын 26-нд МҮЭСТО-д хоёр удаа тоглох бөгөөд “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагчид бүжиглэнэ.
А.АМИНА