Нэг хэсэг “Манай нам сонгуульд ялна” гэж зогсоо зайгүй орилж байсан АН энэ үгээ түр хойш нь тавив. Хэтэрхий мэргэн түргэн түргэн байгааг нь хэвлэлийнхэн дор нь шүүрч аваад шүүмжилсэн болохоор чимээгээ аядахаас арга гүйд хүрсэн бололтой. Сонгууль бүрээр манайх ялна гэж сонгогчдын саналыг ч үл тоомсорлон урьдчилан зарладаг нь нарийн учиртайг эх сурвалж хэлж байна. ”Манайх ялах байсан чинь гэнэт л шөнийн 03 цагаас хойш нөгөө тал давамгайлаад эхэлсэн” гэх үг ярианы автор нь АН. Ингэж ярьж уналтаа зөвтгөдөг,айлгаж байж бялуу хүртдэг,бүр болохг үй бол үймээн самуун дэгдээх дэвсгэр сууриа бэлтгэх энэ технологийг гаднын зөвлөхүүдээсээ суралцсан гэх.
Улс төрд орсноосоо хойш буюу 20 жилийн турш олныг төөрөгдүүлж ирсэн хуучин технологио АН энэ удаа ч давтан хэрэглэх нь нэгэнт тодорхой боллоо. З.Энхболдоос эхлээд Үүрцайх хүртлээ яг ижил үгээр нэг хэвэнд цутгасан мэт хэвлэлээр ярьж байгаа нь төвөггүйхэн тэднийг илчилж орхив. АН одоо ялах тухай биш, сонгууль луйвартай болох тухай ярьж байна. Бас л урьдчилаад мэдчихэж. Тэр нь цахим үнэмлэхнээс болж байгаа гэнэ. Ц.Нямдорж, Л.Амар санаа хоёрыг шоронд хийчихвэл болчих юм байх аа. Шүүх эрх мэдлээр далайлгаад бүр сурчихжээ АН.
Үнэн хэрэгтээ тэдний дуу дуугаа авалцан тоть шиг донгодоод байгаа цахим үнэмлэх цагтаа гарахгүй байж мэдэх учир шалтгааныг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар хоёрдугаар сарын сүүлчээр хэвлэлийн бага хурал хийж бодит байдлыг олонд ил болгосон. УИХ-ын гишүүн Н.Алтан хуяг Тэргүүн шадар сайд байх үедээ буюу 2011 оны долоодугаар сарын 1-нд цахим үнэмлэхний заг варыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой байжээ. Гэсэн ч хойш нь тавьсаар арван нэгдүгээр сард та нилцуулсан байна. Ингэж дөрвөн сарын хугацаа алдсаныг албаны хүмүүс баримтаар дэлгэсэн юм.
Н.Алтанхуяг хугацаа алдсанаас гадна цахим үнэмлэх удаашрах болсон өөр нэг шалтгаан нь өнгөрөгч оны арван нэгдүгээр сард бэлдцийг хийлгүүлэхээр гэрээ байгуулсан Францын компани энэ оны нэгдүгээр сарын 19-нд үнэмлэхний загварыг өөрчлөхгүй бол хийх боломжгүй гэсэн хариу өгчээ. Уг нь тус компанитай анх байгуулсан гэрээгээр бол хоёрдугаар сарын 28-нд бэлдцийг өгөхөөр тусгасан байсан аж. Францаас ийм хариу ирсэн үед АН хам тар сан Засгийн газраас гарч байсан нь уг ажилд нэлээд саад болсныг ч ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тухайн үед нь хэлж байсан. Түүнчлэн Н.Алтанхуяг сайд ямар ч тендер зарлалгүйгээр хэвлэгч машин оруулж ирэх эрхийг "Бодь" группт өгсөн асуудал ч энд яригдаж байгаа. Н.Алтанхуягийн хаяад явсан ажлыг үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн Ц.Нямдорж, Г.Баясгалан, Л.Амарсанаа нар алдсан хугацааг нь нөхөж ажиллах гэж хэрдээ л юм болж. АНУаас хэвлэх маши ныг нь ч авчруулж. Гээд бүтэлтэй юм болсонгүй. Нэгэнт цаг хугацаа алдсан болохоор ажлын хуваарь алдагдсан байна.
Гаднынхан цаг хугацааны асуудал дээр толгой илнэ гэж мэддэггүй лайтай хүмүүс. Тэгээд ч өмнөх нөхдүүд нь юу гээч компанитай гэрээ хийчихсийн. Энэ дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 60 мянган ширхэг үнэмлэхний бэлдэц ирүү лэх байснаас дөнгөж 20 нь л иржээ. Бас нэг хүндрэл нь ухаалаг үнэм лэхний чип-нд тухайн иргэний зургаан төр лийн мэдээлэл багтах ёстой аж. Үүнийг тус гай программаар иргэн уншуулж ашиглах заалттай. Гэтэл СЕХ-ноос гар гаж өгсөн техникийн то дор хойлолт нь хэт энгийн учраас уншигч дахиад программ зохиох хэрэгтэй болсон байна. Энэ тухайгаа АНУ-ын гүйцэтгэгч компани саяхан мэдээлжээ. Шинэ программ зохиоход үгүйдээ л хоёр долоо хоног шаардагдана гэнэ. Ингээд болж байвал ухаалаг үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Болохгүй бол дахиад шинэ программ зохионо. Тэглээ гэхэд л цахим үнэмлэх хэвлэх, тараах ажил цаг хугацааны хувьд сонгуулиас хойш 20 хоногийн дараа л биеллээ олох боломжтойг Г.Баясгалан, Л.Амарсанаа нар өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.
Хуучин үнэмлэхээрээ сонгуульд орохоос аргагүй болно гэдгийг бантан хутгасан АНын дарга Н.Алтанхуяг хэдий нэ мэдэж байсан учраас намынхандаа үүрэг өгч “Ухаалаг үнэмлэх цагтаа амжих гүй, ингээд луйвар болно” гэж тэнхээ мэдэн хашгируулж байгаагийн учир энэ ажээ. Түүний энэ арчаагүй аргыг өөрийн лай ланчгаа боломж болгон ашиглаж улс төрийн хожоо гаргах гэсэн зальт үнэгний санаархал гэж ч дүгнэж болно. Бурууг бусдад тохож, өөрөө цэвэр үлдэх санаа агуулаад зогсохгүй, хэрэв АН сонгуульд ялагдвал цахим үнэмлэх рүү чихэж, бас луйвар гэгчээс болсон мэтээр тайлбарлаж, үй мээн са муун дэгдээх Н.Алтан хуягийн алсын санааг захын тэнэг ойлгохоор тэр улайрч байна.
АН аливаа асуудалд хандахдаа улс орон, ард иргэдийн эрх ашгийн үүднээс хэзээ ч хандаж байсангүй. Учир нь эрх баригч хүчин ард түмэн, Монгол орондоо хэрэгтэй зүйл хийчихвэл нэр хүнд нь өснө гэдгээс үхтэлээ айж, 20 жилийн турш улсын хөгжлийг хойш нь татлаа. Нэг удаа ард түмэн итгэл өгөхөд улс орны өнгөтэй өөдтэй болгоныг өөрийн болгож, бүх үйлдвэр, үйлчилгээний газрыг хувьчлал нэрээр хувьдаа завшсан. Үүнээс болж үндэсний үйлдвэрүүд хаалга үүдээ цоожилж монголчууд хэдэн мянгаараа ажил гүй болж, гудманд гарсан гашуун түүх бий. Шилжилт хөдөлгөөний журмыг ч үгүй хийж, нийслэл хотыг ямар ч төлөвлөлтгүй Эрээн шиг болгосон ял эдэнд ногдох учиртай. Энэмэтчилэн АН-ын ард түмэнд тарьсан балгийг тоочоод баршгүй. Тэгэхдээ энэ сэдвийг хөндөх гэсэнгүй.
Хамгийн гол нь АН-ын одоо хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлүүд нь ард иргэдийн санаа сэтгэлийг төөрөгдүүлэх, сонгуулийн будлиан луйв рын тухай бүх түв шиндээ нэг үгээр, зохион байгуулалт тай гаар олны тархийг угааж бай гаа нь одооноос эмх замбараагүй байдалд нийгмийг дасгах, уриалан дуудах зэргээр хөрс суурь бэлтгэж, долоодугаар сарын 1-нийг давтах далдын санаа агуулж буйг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаардлагатай бай на.
Н.ЦЭНГЭЛ