МАХН-ын дарга Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан МҮАН-аас мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлд Монгол Улсад хүний эрх зөрчигдөж, явцуу эр ашгийн төлөө хэнийг ч золиослож болох улмаар нийгэмд үл итгэлцэл, сөргөлдөөн үүсгэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэж болох ноцтой байдал үүссэний бодит жишээ бол дөрөвдүгээр сарын 12-ны баривчилгаа болсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан нь улс төрийн нөлөө бүхий гуравдагч хүчин гарч ирэх үйл явцыг таслан зогсоох гэсэн оролдлого байсныг МҮАН-ын дарга мэдэгдэв. Түүнийг төрийн өндөр албан тушаалаас бууснаас хойш гурван жилийн хугацаанд шалгаж, байцааж байгаагүй хэрнээ МАХН, МҮАН нэгдэн улс төрийн нөлөө бүхий хүчин бол УИХ-ыг сонгуульд оролцохоор зэхэж байсан энэ өдрүүдэд баривчилсан нь улс төрийн зорилготой гэдэг нь ойлгомжтой хэмээн үзэж байгаа аж.
Манай улс олгархиудын мэдэлд орсны тод жишээг бас харж болно. Тиймээс ард түмэн ирэх сонгуульд оролцохдоо энэ байдлыг анхаарч, сонголтоо хийхдээ ухаалаг, ирээдүйгээ бодоорой хэмээн сануулсан юм.
Б.МАНДУХАЙ