МАХН-ын дарга Н.Энхбаярыг ял лаг дагчаар татаж, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэснийг эсэрг үү цэн Монголын үндэсний ард чилсан намын Удирдах зөвл өлийнхөн өчиг дөр мэдэгдэл хийлээ. Түүнийг цагдан хорихоор явуул сан үйл ажиллагаа нь долоон хуулийн 21 заалтыг зөрчсөнөөс гадна Монгол ёс уламжлалд харш балмад зүйл болсон гэж тэд үзэж байгаа аж. “Монгол Улсын гурав дахь Ерөн хийлөгч асан Н.Энхбаярыг сэжигтнээр татан хорьсон 14 хоногийн хугацаанд бид байдлыг харзнаад хүлээсэн. Гэтэл түүнийг дахин хоёр сар хорих болсон нь энэ үйлдлийг улс төрийн захиалгат шинжтэй гэдгийг баталлаа. Гэм буруутайг нь мэдэж байсан юм бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд яагаад баривчлаагүй юм бэ.
МҮАН, МАХН хоёр эвсэл байгуулж, сонгуульд оролцохоор ярилцаж байсан энэ үед эрх барьж буй олигархиуд гу рав дахь хүчнийг задлах, тэдний хүчийг сааруулах сонирхолтой байгаа нь илт болов. Бид харин ч эв сэл байгуулахаа шуурхайлна” хэмээн МҮАН-ын Ерөнхий нарийн бич гийн дарга Н.Батцэрэг ярилаа. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянга “Долоо, найман жилийн өмнө миний бэлтгэж байсан нэвтрүүлгийг одоо Н.Энхбаярын эсрэг ашиглаж, телевизүүдээр төлбөр төлөөд цацаж байгаа нь хэтэрхий бүдүүлэг явдал. Тухайн үед Авлигын загалмайлсан эцэг гэгдэж байсан хүн өдгөө шударга ёсны төлөө тэмцэж байхад одоо түүнийг золионд гаргаад, ард нь жинхэнэ авлигачид цэвэрхэн үлдэхээр санаархаж байна. Хамгийн үнэн шалгуур түүх байдаг. Тиймээс би түүхийн шалгуурт зориулж Н.Энхбаярын тухай хөрөг нэвтрүүлэг хийж байгаа” гэв.