Төрийн ордны дөрөвдүгээр давхарт томоохон цайны газар байрладаг. Уржигдар уг цайны газар хоолныхоо үнийг огцом 500-900 төгрөгөөр нэмжээ. Үйлчлүүлэхээр орсон хүмүүс гайхаж, “Мах, шатахууны үнэ буугаад байхад яагаад хоолныхоо үнийг огцом нэмдэг юм” хэмээн бухимдсан ч хариулах хүн олддоггүй. Энэ газраар зөвхөн УИХ-ын гишүүд биш жирийн ажилт нууд, ордонд орж гарсан хүмүүс үйлчлүүлдгийг Төрийн орд ны цайны газрын дарга хатагтай Туул мартсан бололтой.