МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймаг дахь Цагдан хорих төвд 14 хоног саатуулаад, яллагдагчаар татан хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан билээ. Энэ тухай түүний өмгөөлөгч О.Баасанхүү, О.Оюунбилэг нар мэдээлэл хийсэн юм.
-Н.Энхбаярын өмгөөлөгчид нь одоо хэр сэжигтэн, яллаг дагчийн тогтоолтой танилцаагүй гэсэн мэдээлэл байна. Та бүхэн яагаад танилцаагүй юм бэ?
О.Баасанхүү -Бид танилцаагүй биш, тэд танилцуулааг үй юм. Тодруулбал, АТГ болон прокурорынхон. Сэжигтнээр татсан тогтоол нь хууль зөрчсөн байдаг. Ямар хуулийг, яаж зөрчсөнийг нь хэлсээр байтал сонсохыг ч хүсдэггүй. Н.Энхбаярыг баривчлах тогтоолыг цагдаагийнхан сэтгүүлчдэд тараасан байна лээ. Тэр тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн гэж заасан атлаа тус хуулийн 68 дугаар зүйлд зааснаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ мэт хууль бус үйлдлийг манай үйлчлүүлэгч эсэргүүцэн тус хорих ангийн дотоод журмыг үл зөвшөөрөн гарын үсэг зураагүй. Сэжигтэн, яллагдагчийн аль нь тодорхойгүй, хуулийн дагуу өмгөөлөгчид нь танилцуулаагүй тохиолдолд мэ дүүлэг авна гэдэг утгагүй зүйл
-Н.Энхбаяр одоо хэдэн өмгөөлөгчтэй байгаа вэ. Таныг өмгөөлөгчөөр ажиллах боломжг үй талаар АТГ-аас мэдээлж байсан?
-Н.Энхбаярын цагдан хорих байдалд анхаарч өмгөөлөгч О.Оюунбилэг ажиллахаар болсон. Миний бие мөрдөн байцаалтын явцад эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Харин өмгөөлөгч Х.Шинэн, Б.Ганбаатар нар хууль хяналтын байгууллагад өргөдөл гомдол гаргах, бичиг ба римтын асуудлыг хариуцан ажиллах болсон. АТГ-ынхан хэн, хэнээр өм гөөлүүлэх хүсэлтэй байгааг хяз гаарлах эрхгүй. Н.Энхбаяр хэнээр өмгөөлүүлэх хү- сэлтэйгээ бич гээр албан ёсоор мэдэгдсэн. Бид хуулийн дагуу ажлаа хийх болно.
-Н.Энхбаярыг ирэх сонгуульд нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн яриа байна. Яллагдагчаар т атагдсан хүн УИХ-д нэр дэвших боломж байдаг юм уу?
-Түүний гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдээгүй тохиолдолд хэн ч буруутгах үндэслэлг үй гэдгийг хуульд тодорхой заагаад өгсөн. Тиймээс түүний нэр дэвших эрхийг хаах, хориглох эрх зүйн үндэс байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та бүхэн хүссэн үедээ үйлчл үүлэгчтэйгээ уулзаж чадаж байна уу?
О.Оюунбилэг -Би өмгөөллийн гэрээ байгуулсныхаа дараа Н.Энхбаяртай уулзахаар Цагдан хорих төвд очсон. Тус газрынхан хэнийг хэнтэй, хэзээ уулзуулах вэ гэдгээ сайн мэ дэж байгаа. Гэсэн атлаа намайг уулзуулахг үй байгааг хууль зөрчиж байна гэж үзэхээс өөр арга алга. Тус төвийнхөн “Мөрдөн байцаагчаас асууж байж оруулах, эсэхээ шийднэ” гээд оруулаагүй. Түүнээс гадна яллагдагчаар татаж буй тогтоолоо Н.Энхбаярт мөрдөн байцаагч танилцуулахдаа хоригдож буй өрөөнд нь өмгөөлөгчгүй уулзсан гэдгийг үйлчл үүлэгч маань хэлсэн. Мөрдөн байцаагч сэжигтний өрөөнд орохыг хуулиар хориглосон байдаг. Эхнээсээ энэ үйл явдал хууль зөрчсөн учир бид батлан даалтад гаргах талаар бус шууд суллах хүсэлтээ гаргасаар байгаа.