Төрийн өмчийн хороо (ТӨХ)-ны дарга асан Д.Сугар аж лаа өгснөөс хойш хэдэн сар өнгөрч байна. Түүний оронд томилох хүнийг тодруулахаар Төрийн албаны зөвл өл (ТАЗ)-өөс явуулсан сонгон шалгаруулалтад О.Ганбат гэдэг хүн бусдыгаа тэргүүлсэн гэсэн сураг гарч байсан. Гэвч ТӨХ даргагүй байсаар. О.Ганбаттай уулзаж ярилцлаа.
-Өнөө цагт Монгол Улсад баримталж байгаа хууль ёсны дагуу шал галтыг нь өгөөд тэнцсээр байхад уг албан тушаалд Та ныг томилохгүй байгаа нь ямар учиртай юм бол?
-Уг нь ТӨХ-ны даргаар томилуулахаар ТАЗ-өөс миний нэрийг Засгийн газарт хүр гүүлсэн гэж зарласнаас хойш сар шахам болж байна. Чимээгүй байгаагийн шалтгааныг би мэдэхгүй. Гэхдээ хоёр гол шалтгаан байж болох мэт санагддаг. Нэгд, энэ чухал бай гууллагын даргаар томи лох гэж байгаа хүнээ нягт ням бай судалж, танилцахад тодор хой хугацаа шаардагдаж болно. Хоёрт, намын, эсвэл даргын “бодлогын хүн” гэж байдаг. Тэр хүнд тавигдах шаардлага гэж бас байдаг л байх. Түүнийг нь би хангахгүй байж болох юм.
-Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг тухайн албан тушаалд тавихаар Төрийн албаны тухай хуульд заасан байдаг биш бил үү?
-Хуулиар бол тийм. Харамсалтай нь өнөөдөр хуулийг дээдлэх, хэрэгжүүлэх гэсэн сайхан үгсийг зөвхөн цаасан дээр бичсэнийг унших, эсвэл эрх мэдэлтний амнаас л сонсох болохоос биш амьдрал дээр ямаршуухан байгаа талаар хэн хүнгүй л ярьж байна шүү дээ. Телевиз асаанаа төрийн эрх баригчдаасаа авахуулаад энгийн иргэнээ хүртэл аль нэг хууль зөрчсөн л гэнэ. Радио асаанаа, сонин дэлгэнээ мөн л адил юм сонсоно, уншина. Хууль зөрчиж дарга нарын хийсэн томилгоо хэтэрлээ гэж олон нийт шүүмжилж л байдаг, хайхардаггүй ээ. Нийгэм бүр дөжирч, тоохоо ч байлаа шүү дээ.
-ТӨХ нь төрийн өмчтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцдаг чухал байгууллага тул түүний дарга нь төрийн албаны удирдах ажилд мэргэшсэн, санхүү, эдийн засгийн өргөн мэдлэгтэй, гэрээ, хэлцэл хийх чадвартай, гадаад хэлний тодор хой мэдлэгтэй зэрэг олон шаардлага хангасан хүн байх ёстой гэж ярьдаг юм билээ. Хэрэв үүнтэй санал чинь нийлдэг бол та өөрийгөө энэ шаардлагад нийцнэ гэж үзэж байна уу?
-ТӨХ нь төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, төлөөлөл хэрэгжүүлэлт, хувьчлал зэрэг асуудлыг хариуцдаг байсан. Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэл, Концессийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэргийг хариуцах болсноор илүү эдийн засгийн шинжийг агуулсан байгууллага болоод байгаа. Тиймээс дарга нь таны нэрлэсэн шаардлагуудыг хангасан хүн байвал зохилтой гэдэгтэй санал нийлдэг. Миний хувьд гэвэл, тө рийн албанд 20 шахам жил зүтгэхдээ хоёр жил Нийс лэлийн өмчийн газарт мэргэжилтэн, зургаан жил Санхүү, эдийн засгийн яам, Сангийн яаманд хэлтэс, газ рын дарга, дөрвөн жил Санхүүгийн зохицуулах хо роонд Ажлын албаны дарга зэрэг ажлыг хийж бага ч гэсэн туршлага, чадвар ху римтлуулсан болов уу гэж боддог. Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлж байсан 1992 онд төр, засаг 15 залууг Тайвань руу илгээж банк, санхүү, худалдааны чиглэлээр сургаж байсны нэг нь байх хувь надад тохиосон юм. Гэрээ, хэлцэл хийх ухааныг заалгасан энэ сургалт миний амьдралд өнөөг хүртэл ач тусаа өгсөөр байгаа гэж боддог. Гадаад хэлний талаар гэвэл, орос, англи хэлийг жаахан гадарлана гэх үү дээ. Нэгдүгээрт, би орос сургууль төгссөн бөгөөд орос хэлний багшийн мэргэжлийг эзэмшиж байлаа. Хоёрдугаарт, дунд сургуулийн зургаадугаар ангиас заалгасан англи хэлийг амьдралынхаа туршид ха яагүйгээс гадна Шинэ Зеландын англи хэлний урт хугацааны курст хамрагдаж мэд лэгээ гүнзгийрүүлсэн. Итгэл өгөөд энэ ажлыг хий гэвэл чадна л гэж боддог.
-Орос хэлний багш яаж яваад санхүүгийн төв байгууллагуудад удирдах ажил хийж байв аа?
-1999 онд СЭЗДС-ийг нягтлан бодогчийн мэргэжлээр дүүргэсэн нь ийм бололцоог олгосон болов уу. Би өнөөдөр ч сурсаар л байгаа. 2007 оноос хойш Удирдлагын академийн докторантурт сурч дуусгаад судалгааны ажлаа хийж байна.
-Нээрээн таныг мэргэжлийн хувьд тохироогүй, MCS-д ажилладаг гээд хэвлэлээр бичээд байсан шиг санагдаж байх чинь...
-Наад асуултад чинь хариулахын тулд СЭЗДС-ийг төгсс өн хүн санхүү, эдийн засгийн салбарт ажиллахад тохирохг үй юм бол олон мянган хүнээс төлбөр авч сургах ямар хэрэгтэй юм бэ? Тийм сургуульд сургалт явуулах эрхийг төр юунд олгоно вэ гэх зэ рэг асуултад хариулах хэрэгтэй. Хоёр дахь мэргэжил эзэмшиж, тэр мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа олон мянган иргэнийг үгүйсгэж болохгүй. Тэгээд ч улс төрч хүн л мэргэжил хамаарахгүйгээр 2-3 ажил хавсарч хийж чаддаг, жирийн иргэн бол чаддаггүй, болдоггүй гэж үзэж болохгүй л дээ. Урьд нь Яамны Төрийн нарийн бич гийн даргатай дүйцдэг ажлыг хийж байхад тохироод байсан мөртлөө ангилал доошлоод ирэхээр тохирохоо больчихмооргүй л байлтай. MCS-д ажилладаг тухайд гэвэл, намайг Санхүүгийн зохи цуулах хороонд байхад Энх болдын Ганбат гэдэг хүн Үнэт цаасны газрын даргаар ажиллаж байсан. Сүүлд “Энержи ресурс” гэдэг компанид ажиллахаар шилжсэн гэж сонсогдсон. Түүнтэй андуурдаг юм болов уу даа.
-Санхүүгийн зохицуулах хорооны тэр өн дөр албан тушаалаас та яагаад гарсан юм бэ? Төсвийн Ерөнхий менежер байсан гэсэн байх аа?
-Энэ асуултыг надад мөн ч олон хүн тавьж байна. Хорооны дарга Баярсайхан бид хоёр их дотно улс байсан. Аливаа ажлыг хийж байхад ямар нэг асуудлаар санал зөрөлдөх, маргалдах зүйл бишгүй л гардаг. Иймэрхүү байдлыг овжиноор ашиглан удирдлагыг хагаралдуулж дөнг өдөг “хархнууд” хаа сайгүй амь бөхтэй байж байдаг шүү дээ. Тэдний “ачаар” бидний хооронд цав гарч, улмаар байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц байдал үүссэн юм. Ийм үед хэн нэг нь зайгаа тавилгүй, хууль ярин сандал, ширээтэйгээ зууралдаад байвал төрийн ажил цалгардана биз дээ? Тэгвэл хэн нь зайгаа тавих вэ? Улсын Их Хурлаас томилогдсон дар га уу, даргын тушаалаар томилогдсон Ерөнхий менежер үү? Ингээд бид хоёр ярилцаж тохиролцсоны эцэст би дар гын зөвлөхөөр ажиллахаар болсон. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа Төрийн албаны зөвлө- лөөс “агентлагийн даргын дэргэд зөвлөх ажиллах ёсгүй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Хорооноос албан ёсоор гарсан юм.
-Таныг сонгон шалгаруулалтад орсноос хойш хоёр сар өнгөрлөө. Томилох эрх бүхий хүмүүстэй энэ хугацаанд уулзаж байв уу?
-Надтай уулзах санал хэн ч тавиагүй. Миний зүгээс Ерөнхий сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч уулзаж чадаагүй л байна. Төрийн тулгамдсан ажлууд их, тэгээд ч нам дотроо хагаралдаад, сонгууль монгууль гээд амь наана, там цаана байгаа энэ үед миний асуудал юу ч билээ дээ гэж бодоод хүлээж л сууна. Уг нь эрх бүхий бай гууллагаас хуулийн дагуу зарласан шалгаруулалтад орж тавигд сан шаардлагынх нь дагуу шалгарсан нь үнэн юм болохоор томилох байлгүй дээ. Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд хамрагддаг энэ байгууллага эзэнгүй удах тусам тус Хорооны шийдвэрийг хүлээсэн олон ажил, төсөл, арга хэмжээнүүд хойшлогдох болно байх.
-Та бол олонд танил болсон хүн биш. Тэгээд ч тэр үү өөрийн чинь талаар хоорондоо их зөрүүтэй мэдээлл үүд хүмүүсийн сонорт хүрээд байдаг. Та өөрийгөө товч танилцуулчихвал яасан юм бэ?
-Улстөрч л биш бол оногдсон ажлаа мөрөөрөө хийгээд яваа нэгнийг тэр болгон хүн яахин мэдэх билээ. Би 1960 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн. Гэлээ ч аавынхаа нутаг болох Эрдэнэдалай сумаар овоглож явдаг хүн. Энэ сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүн. Ээж маань Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын хүн байсан. Бага насанд эцэг, эх маань Улаанбаатарт шилжин ирсэн тул Нийслэл хүрээнд өсөж торнисон доо. Товчхондоо бол ийм л байна.