МАН-ын залуучуудын ид шид гарч эхлэв бололтой. Мөнгөтэй зарим нь мөнгөө тарааж, авъяастай зарим нь авъяасаа үзүүлж байгаа бололтой. МАН-ын бага хурлын гишүүн “Хотын фракцын” хэмээх Б.Цогтгэрэл “Эрдэнэ засгийн унага” дууг эвлэгхэн гэгч нь дуулсан бичлгийг өөрийн Facebook дээрээ тавьсан байна. Удахгүй УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас өрсөлдөх бэлтгэлээ хангаж байгаа тэрээр сонин зүйлээр PR хийн гарч ирж байгаа бололтой. Ганцхан сонгуулиар сэтгүүлчийн ширээнээс “тэрбумтан улс төрч” болхыг харсан улс “Сэргэлэн бол Сэлэнгийнх” гэж аргагүй үнэн үг юм хэмээн байгаа бөгөөд зарим нэгэн нь ч “Улс төр дагасан бохир мөнгөөр улс төр хийх нь дэмий” хэмээн түүнийг буруутгаж байдаг байна. Залуу улс төрчийн алдаа оноог 2012 оны УИХ-ын сонгууль шийдэн Сэлэнгийн ард түмний гарт түүний хувь заяа атгаатай байгааг сануулъя.