
УИХ-ын гишүүн Ч.Улаанаар удирдуулсан О.Чулуунбат, Д.Загджав, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарын таван гиш үүн МАН-ын бүлгээс гарахаа мэдэгдлээ. Тэр тухай албан бичгээ бүлгийн дарга Ө.Энхтүвшинд өг чээ гэсэн мэдээлэл Төрийн ордонд өчигдөр түгсэн гол “сенсаац” байв. Бүлэг байгуулах хуулийн бо ломжгүй ч гэсэн МАХН-д элсэхээр эцсийн шийдвэр гарга сан тухайгаа МАН-ын Удирдах зөвл өл, намын бүлэгтээ мэдэгдэж, Ч.Улааны нэртэй албан бичгийн хуудсан дээр гарын үсгээ зурсан байна лээ гэж барин тавин хэлэх хүн ч таарав. Ч.Улаан гишүүнтэй таарч, энэ тухай нь тодруулахад, “Одоогоор бүлгээс гараагүй байгаа” гэсээр одов. Д.Загджав өрөөндөө Ц.Даваасүрэнтэй хэсэг хугацаанд уулзаж суусан. Тэднийг гарч ирэхэд нь дээрх асуултаа тавихад, Д.Загджав “Та нар үнэхээр л чөлөөт хэвлэлийнхэн юм бол өнгөрсөн баасан гаригт болсон ХЗБХ-ны хурал дээр АТГ, цагдаа, Төрийн тусгай хамгаалалтын газрынханд миний тавьсан асуултуудыг бүгдийг нь гаргачих. Тэгээд наад асуултаа тавь, за” гэж бухимдав.
Харин Ц.Даваасүрэн дорх тайлбарыг өгөв. -Миний хувьд намаасаа гарна гээгүй. Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг намын Удир - дах зөвлөл болон Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжихгүй гэсэн шийд вэр гаргахад нь эсэргүүцэж “Тэгвэл өнөөдрөөс эхлээд би Бүлгийн хуралдаанд оролцохгүй шүү” гэж л мэдэгдсэн. Одоохондоо МАХН-д орох тухай асуудал миний хувьд байхгүй гэв. Таван гишүүн намаасаа гарах талаар мэдэгдэл өгсөн эсэхийг МАН-ын Удирдах зөвлөлийн нэгэн гишүүнээс лавлахад, “Тэд намаас гарах өргөдлөө өгсөн нь үнэн” гэсэн хариулт өгсөн. Дугаар шилжих мөчид бат тай гэж үзэж болох эх сурвалжаас мэдээлэл авав. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг сонгогчид нь Сонгинохайрхан дүүргийн харьяат гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр Баян зүрх дүүргийн МАН-ын 20 ду гаар үүрт бүртгэлтэй юм бай на. Д.Тэрбиш дагва өчигдөр хуулийн зөвл өхийнхөө хамт очиж тус үүрийн дар га Б.Ариунаатай уул зан, МАНаас гарч байгаа учраас бүртгэлээс ха саж өгнө үү гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Дашрамд дур дахад, энэ үүрт Ерөнхийлөгч асан Н.Багабанди, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын улстөрчид бүрт гэлтэй аж. Нэр бүхий таван гишүүний хувьд намаас гарч байгаа гэж үнэн үү гэсэн сурвалжлагчийн асуултад “Одоогоор намаас гарах бодолгүй” гэсэн бөөрөнхий ха риул тыг өнөөд рийг хүр тэл өг сөөр ирсэн. Үүнийг нь эх сурвалжууд “Өөрсдийгөө намд үнэд хүргэх, найдвартай тойрог авах гэсэн арга мэх байхгүй юү” гэсэн утгаар тайлбарлаж байгаа юм. Р.Раш, Д.Балдан-Очир нарын хувьд Ц.Нямдоржийг огцруулах байр сууринаасаа буцаж байгаа гэх. УИХ-д хоёр суудалтай ИЗНН “улс төрийн хонзон авах зорилготой ийм санал хураалтад оролцохгүй” гэдгээ мэдэгдээд бай гаа. Эдгээрээс үзвэл ХЗДХийн сайд Ц.Нямдорж цөөхөн саналын зөрүүгээр суудалдаа үлдэх магадлал өндөр байна.