“Хүний хөгжил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг өчигдрөөс өгнө гэх яриа тархаж, ахмадууд өглөө эртлэн банкинд дугаарласан ч өгсөнгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох уг мөнгийг хэзээнээс өгч эхлэх талаар Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Чойжилсүрэнгээс тодруулахад,
-Сангийн яамнаас мөнгө нь орж ирээгүй байгаа. Мөнгө нь ороод ирвэл олгож эхэлнэ. Биднээс шалтгаалах зүйл байхгүй. Сарын эхэнд санхүүжилтийн хуваарь хийгээд Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлсэн.
-Мөнгийг аль банкаар олгох вэ?
-Урьд нь 21 мянган төгрөгийг ол гож байсан банкуудаараа дамжуу лан харьяаллынх нь дагуу өгөх юм. -Мөнгийг хөдөө орон нутагт хэ зээ нээс өгч эхлэх бол? -Хотынхтой ялгаагүй. Мөнгө нь ороод ирвэл олгоод эхэлнэ.