УИХ-аас сонгуулийн товыг зарласан учраас СЕХ хуралдаж, бэлтгэл ажлын цаг хугацаатай төлөвлөгөө гаргажээ. Энэ талаар өчигдөр тэд мэдээлэл хийв. НИТХ-ын сонгууль УИХынх тай хамт болно. НИТХын сонгуулийг Нийслэлийн сон гуулийн хороо зохион байгуулах ч хэсгийн 1907 хороо нь хамт байх аж. Одоо СЕХ санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог байгуулж, улмаар нам, нэр дэвшигчдийг бүртгэнэ. Тойрог, хэсгийн хороодод нийт 18 мянган төрийн албан хаагч ажиллах юм. (Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваа рийг А4 нүүрээс бүрэн эхээр нь харна уу) Энэ удаагийн сонгуулиар нэг, хоёр, гурван мандат бүхий ялгавартай саналын хуудас хэвлэнэ.
Саналын хуудсыг хэвлэхтэй зэрэг цээд автомат машины ажил лагааг шалгаж, гэр чил гээжүүлэх ажлыг ам жуу лах юм байна. “Санал хураалт болохоос 55- аас доошгүй хоногийн өмнө УБЕГ сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-нд ирүүлнэ. Улмаар бид тойрог, хэсгийн хороодод хүргэнэ. Тиймээс иргэд www.burtgel. mn цахим хаягаар орж сонгогчийн жагсаалтад нэр нь байгаа эсэх, зөрчил гар сан үгүйг хянах хэрэгтэй шүү” хэмээн тэд санууллаа. Мөн иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зог соожээ. СЕХ-ны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нараас зарим зүйл тодрууллаа.
-Цахим үнэмлэх хэвлэнэ гээд одоогийн иргэний үнэмлэх олгохыг зогсоочихсон. Үүнээс болоод олон хүн үнэмлэх орлох хуудастай байна. Үүгээр санал өгч болох юм уу?
Н.Лувсанжав: -Хуульд зөвхөн иргэний үнэмлэхийг сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгахаар заасан. Тиймээс хуудас авсан хүмүүсийн асуудлыг УБЕГ шийдэх байх.
-Гадаадад байгаа монголчууд зөвхөн УИХ-ын сонгуульд санал өгөх юм уу, НИТХ-д тэд саналаа бас өгөх үү?
-Зөвхөн УИХ-ын сонгуулийн намын нэрийг дугуйлах хэсэгт санал өгнө. Тэдний саналыг зургаадугаар сарын 10-нд авна. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах тухай журмыг баталсан. Энэ ажлыг зохион байгуулах Комисс байгуулсан. Тухайн иргэн битүүмжилсэн дугтуй бүхий хуудсаа саналын хайрцагт хийж, түүнийг нь СЕХ-нд хүргүүлнэ. Саналын хуудас тоолох цагт үүнийг зэрэг нээж машинд ун шуул на.
-Машины дүн зөрүүтэй гарвал саналын хуудсыг тоолж нягтлах боломжгүй. Машин саналын хуудас бүрийн зурган файлыг авна, үүгээр хянаж болно гэх ч хуурамчаар үйлдэж болно гэсэн хардлага байна.
Ч.Содномцэрэн: -Машин саналын хуудсыг уншиж дууссаны дараа ажиллагаа эхэлсэн он, сар, өдөр, цаг минут, хэчнээн хуудас уншсан, хүчинтэй ба хүчингүй хэд байгаа, аль нам, нэр дэвшигч хэдэн санал авсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий тасалбар гаргана. Үүнийг зурган файл тай тулгаж болно. Мөн зурган файл тухайн машиндаа хадгалагдах тул хуурамчаар үйлдэх боломжгүй.