АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ийм шийдвэр гаргаснаа өчигдөр мэдээлэв. Эдийн засаг нь уул уурхайн салбараас бүрэн хараат болсон өнөөгийн нөхцөлд баялгийн хараал хүрэх эсэх нь тухайн улсын шийдвэр гаргах төвшнийхний ашиг сонирхлын зөрчлөөс их хамаатай хэмээн тэд үзсэн байна.
Тиймээс удахгүй болох сонгуульд АН-ынхан уул уурхайн лиценз эзэмшдэггүй, энэ салбарт ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй бүсгүйчүүдийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ зарчмыг нь дэмжихийг намдаа ч мөн уриалж буй юм байна.