УИХ дахь МАН-ын бүлэг Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Да ваасүрэн, О.Чулуун бат нарыг “алджээ”. Нэлээд эртнээс дуншсан энэ мэдээллийг эрхэм гишүүд үгүйсгэсээр байсан ч эцсийн дүнд үнэнээ өчив. Тэд Бүлгээс гарах тухай мэдэгдлээ дарга Ө.Энхтүв шинд уржигдар хүргүүлсэн байна. Энэ нь ердөө эхний алхам. Шууд палхийтэл МАН-ын хаалгыг савснаас аажмаар “дас гаж” байгаад гарах гэж буй аж. Энэ шийдвэрийнхээ та лаар гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. МАХН-ын даргыг баривч лах үйл ажиллагаа хууль зөрч сөн, үүнд салбарын сайд нь улс төр, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа тэд хадгалж буй. Гэхдээ бүлгээс гарах болсон нь зөвхөн энэ байр суурьтай нь хол боотой биш гэнэ. Улс төрийн амлалтаа биелүүлж, уул уурхайн томоохон ордоо улс орондоо ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулаач гэх мэт шаардлагыг удирдлагадаа удаа дараа тавьсан ч үл тоосон аж.
Намын нэг бүтэц, улс төрийн шийдвэр гаргах байгууллага болох Бүлэг нь ч тэдний байр суурийг үл ойшоож ирсэн нь ийм шийдвэр гаргах гол шалт гаан болсон юм байна. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүн “Бүлгийн шийдвэрийг дагаагүй гишүүнд хариуцлага тооцдог. Үүнээс нь өмнө гарч байна” гэсэн тайлбар хэлэв. Нэг ёсондоо хариуцлагаас “зугтсан” гэж ч ойлгож болохоор. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Бүлгээс гарна гэдэг чинь МАН-аас ч бас гарна гэсэн үг хэмээн ойлгож болох уу?
Ц.Даваасүрэн: -Ард түм ний төлөөллийн хувиар тавь сан асуудлыг Бүлэг дэмжихгүй байгаа учраас бид гарч байна. МАН-ын нэг бүтцээс гарч буй болохоос намаас гарч буй хэрэг биш.
Ч.Улаан: -Бид удахгүй бо лох сонгуульд МАН-ыг идэвх тэй байж, амжилт гар гаасай гэсэн үүднээс л санал тавьж байсан. МАНыг орхих эсэхээ гишүүд өөрийн итгэл үнэмшлээр шийднэ. Миний хувьд 1981 оны тавдугаар сарын 10-нд МАХН-д элссэн. Энэ намын гишүүнчлэлээ сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Шийдвэрээ ойрын хугацаанд гаргана.
-МАН та нартай хариуц лага тооцохоос зугтаж бүлгээс гарахаар шийдсэн юм биш үү. Эсвэл нэрээ дэвшүүлэх тойроггүй болсон нь нөлөөлсөн гэх яриа ч бий. Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн та Хөвсгөлд болсон сунгаагаар “унасан” гэсэн.
Ц.Даваасүрэн: -Тэр сунгаа хууль бус болсныг дуулсан. Одоо олон түмний санал авна, эсвэл мөнгөөр зодоод гарна гэсэн хоёр төрлийн байр суурь давамгайлчихаад амлалтаа хэрэгжүүлэх талаар хичээхгүй байна. Гэтэл амлалтаа дүгнүүлэх цаг ирчихсэн байдаг. Иргэн бүрт сая төгрөг олгохын тулд 2.3 их наяд төгрөг хэрэгтэй. Ийм мөнгө байхгүй. Өөртөө тойрог харж ийм шийдвэр гаргаагүй. Олон нийтийн өмнө төр хариуцлага хүлээх чадваргүй болсон байна.
Д.Тэрбишдагва: -Дөрвөн жил хариуцлага ярилаа. Олигархжсан, мөнгөнд тулгуурласан хамтарсан Засгийн газрын эсрэг бид анхнаасаа дуу хоолойгоо илэрхийлсэн. Хариуцлагатай ажиллахыг тэднээс шаардаад бүтээгүй. Одоо бүр газар нутгаа худалдаж эхэллээ. Бид хариуцлагаас зугтаагүй. Дотроос нь шахаад болдоггүй юм бол гаднаас нь шахна.
-Та нар бүгд МАХН-ын гишүүн болох уу?
Ц.Даваасүрэн: -Намын гол цөм нь энгийн гишүүд байдаг. Тэдний байр суурь, намайг сонгосон сонгогчдын бодлыг сонсох хэрэгтэй.
Д.Тэрбишдагва: -МАН, МАХН хоё рыг нэг гаралтай гэж боддог. Тиймээс эвтэй байгаасай гэж хүссэн. Миний 2004, 2008 оны сонгуулийн баримт бичгүүд дээр ч МАХНаас сонгогдсон л гэж байгаа. Би МАХНын гишүүний батлахаа хураалгаагүй шүү дээ. Одоо үүн дээр “Сэргээв” гэсэн бичиг хийлгэхэд л болно.
О.Чулуунбат гишүүн харин тодорхой хариу хэл энгүй. Тэрбээр “Биенээ хүндэлдэг бичигдээгүй хуулийг төр засаг зөрчсөн нь Бүлгээс гарах алхам хийхэд хүргэсэн” гэснээс илүү олон юм ярьсангүй. Бас сүүлийн асуултад “Бид улс төрийн гэхээсээ илүү ёс зүйн зөв сонголт хийж байгаа” гэж хариулав. Өчигдөр орой Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-аас гарснаа албан ёсоор мэдэгдэж, МАХН-д элсчээ. Д.Тэрбишдагва улмаар МАХН-ын дэд дарга болсон гэх мэдээлэл байна.
С.ТУУЛ