Сонгуулийн өмнөх эргэлзээ бага багаар арилж байна. Тов, бэлтгэл ажлын цаг хугацааны хуваарь тодорхой боллоо. Энэ хуваарь ёсоор УБЕГ маргааш гэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлнэ. Сонгууль болох бүрт энэ жагсаалт, бүртгэлтэй холбоотой маргаан гардаг. Уг нь эл маргааныг арилгахын тулд цахим үнэмлэх гээчийг удахгүй болох сонгуульд хэрэглэх ёстой байв. Гэвч ажил хариуцсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар “Үүнд хэн нэг хүн биш, техник буруутай” гэсэн тайлбартайгаар цахим үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлэж тараах боломжгүйг мэдэгдсэн. НИТХ-ын болон УИХ-ын сонгуулийг адилхан холимог системээр зохион байгуулна. Саналын хуудас дээр хоёр сонгуульд нэр дэвшигчийн болон намуудын нэрийг ар, өвөргүй жирийтэл өрөх юм.
Машин “ухаантай” учраас ар, өвөргүй бичсэн мэдээллийг уншина. Гэхдээ энэ машины ухаанд эргэлзэх гишүүн олон байгаа. Бүр аль улсад ямар алдаа гаргасан талаар нь жишээ татаж ирээд л тайлбарлаад буй. Саналын хуудсыг автомат ма шинаар тоолох ч бүртгэлийг цахим үнэм лэхээр хийх боломжгүй учраас сонгууль ер нь юу л болох бол гэсэн бол гоомжлол олон нийтэд бий болов. Одоо тэгээд сонгогчдын нэрсийн жагсаалтыг будлиулахгүй байх ямар нэг арга байна уу. МАН-ынхан энэ асуултад “Одоогийн иргэний үнэмлэхээ ашиглаж, жагсаалттай тулгаад л явахаас өөр аргагүй” гэж хариулж буй бол АН “Хурууны хээ таних төхөөрөмж ашиглавал сонгуулийг будлиангүй хийх боломж бий” гэж байгаа юм.
2010 онд иргэдээ шинэчлэн бүртгэж, хурууны хээг нь авсан. 1.8 сая иргэний хурууны хээ УБЕГ мэдээллийн санд хадгалагдаж буй. Улс төрийн ашиг сонирхлоор хэдэн зуугаар нь хэвлэчихэж болдог иргэний үнэмлэх, бас түүнийг орлох алга дарам цаастай олон мянган хүн байгаа нөхцөлд сонгуулийг будлиантуулахгүй байх нэг л арга бий нь хурууны хээгээр нь хянах. Хүмүүсийн хурууны хээ давтагддаггүй, хуурамчаар үйлдэх боломжгүй. Тиймээс сонгууль будлиантууллаа гэх гомдол үүсэхгүй шүү дээ. Гэхдээ асуудал бий. Энэ нь ажил хийхэд саад болдог улс төр, ашиг сонирхол.
Хуулийн дагуу угаасаа л хурууны хээг таних төхөөрөмж ашиглах учиртай. Тиймээс ч Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байх үед УБЕГ, СЕХ хамтарсан Ажлын хэсэг байгуулж, уг төхөөрөмжийг нийлүүлэх компанийг сонгон шал гаруулахаар ажил лаж байв. АН хамтарсан Засгийн газраас гарсны да раа уг ажлыг ХЗДХЯ хүлээж авсан. Улмаар Ц.Нямдорж сайд УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Амарсанааг томилж, өнөөх нь Ажлын хэсгээс хүмүүсээ татсанаар сонгон шалгаруулах ажил гацсан аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр СЕХ-ныхон мэдээлэл хийх үед энэ асуудлыг хөндсөн. “Төхөөрөмж шалгаруулахад УБЕГ оролцох ёсгүй. СЯ, ТӨХ, СЕХ гурвын асуудал. Бид оролцвол улстөржүүлж мэднэ” гэсэн тайлбарыг сайд нь ч, Л.Амарсанаа дарга нь ч хэлсэн юм.
Одоо тэгээд хурууны хээ таних төхөөрөмж авах уу, үгүй юү гэсэн АН-ынхны асуулт хариултгүй үлдсэн. Хурууны хээ таних машин авах тухайд СЕХ-ны дарга хоёр “зовлон” тоочиж, тун бөөрөнхий хариу өгч буй юм. Тэрбээр “Цахим үнэмлэхийг хэвлэнэ гэж тооцож байх үед л хурууны хээ уншуулах машин авах талаар ярьж байсан” гэв. Тэгээд угаасаа л хуульчилсан атал ийм машин хэрэгтэй гэж УИХ дахин баталж шийдвэр гаргах учиртай гэнэ. Л.Амарсанаа Ажлын хэсгээс хүмүүсээ татсанаас болоод ийм машин сонгон шалгаруулах ажил хэсэг гацсан ч одоо “эрлээ” үргэлжлүүлж буй гэх. Мөн “Хурууны хээ таних машин ашиглана гэвэл хэсгийн хороо бүрт харь яалагддаг хүмүүсийнх нь тухай мэдээллийг салгаж хүргэх хэрэгтэй болно. Улсын нууцад хамаарах энэ мэдээлэлтэй хэн ажиллаж, яаж хамгаалах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэсэн юм. Тэдний Байнгын хороонд оруулсан танилцуулгад хурууны хээ таних машин ашиглах тухай тусгаагүй нь энэ “бөөрөнхий” хариулттай холбоотой. Тиймээс АН-ынхан “МАН цахим үнэмлэхийг үлгэр болгосон.
Одоо хурууны хээ таних машиныг авахуулахгүй нь. Улмаар сонгуулиар бүртгэлийг будлиулах замаа засаж байна” хэмээн бухимдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдад ч, МАН-д ч сонгуулийг будлиангүй хийх сонирхол алга гэж тэд үзэж буй юм. МАН-ынхан “Бидэнд тэгэх сонирхол байхгүй шүү” гэж буй атлаа хурууны хээ таних машин ашиглах талаар “OK” гэж дуугарахгүй бай гаа нь хардлагыг батлаад бай даг. Улсын нууцад хамаарах мэдээ лэлтэй ажиллах хүн байхгүй гэсэн халхавч дор тодорхойгүй байдал үүсгээд энэ санааг мартах ёсгүй. Шаардлагатай бол тусгай ажилтан то милоод мэдээллийг хянуулчихна. Мөн хамгаалалтад цаг даагийн бай гууллагыг “дайчлах” хуулийн заалт ч бий шүү дээ.
Уг нь Сонгуулийн хууль нь, иргэдээс авчихсан хурууны хээний тухай мэдээллийн сан нь байгаад байдаг. Одоо хэдэн машин худалдаж аваад сонгогчдын хурууны хээг тулгаж байгаад санал хураах ёстой. Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Яаравчилж чадвал уг санааг ажил хэрэг болгох бүрэн боломжтой. Бөөн ажил, хөрөнгө хүч хаяж байж хүн амынхаа хурууны хээг бүртгэж авсны хэргийг одоо л гаргах учиртай. Хийх хүнд боломж, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг дээ.
С.ТУУЛ