УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Д.Энхбаттай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудалд оролцохгүй гэдгээ танай нам мэдэгдсэн. Гэсэн ч та бүхний тайлбар хангалтгүй байгаа бололтой. Түүнийг хамгааллаа гэж олон хүн ярьж байна. Ялангуяа АН-ынхны дунд тэгж хэлэх хүмүүс нэлээд тааралдлаа. Танай намд хэлж байгаа тайлбараас өөр сонирхол, зорилго байгаа юм биш биз дээ?
-Ц.Нямдорж маш муу хүн, түүнийг огцруулаач гээд олон хүн хэлж байгааг бид мэднэ. Тэгээд яах юм, дараа нь бас АН-ын бас нэг муу нөхрийг огцруулья гэхэд нь бид дуугүй очоод л кнопоо дараад байх болж байна уу. Төрийн ажил тэгж явдаггүй юм. Бидэнд асуудалд хандах зарчим, өөрийн итгэл үнэмшил гэж бий.
Огцруулах хангалттай үндэслэл гаргаж ирээгүй. Зүгээр л нэг кнопны олноор хорслоо тайлах гэсэн ажиллагаанд яагаад бид оролцох ёстой гэж. Хэдэн нөхрийн хоорондын тооцоог хагалагч байх үүрэг бидэнд байхгүй. Тийм сонирхол ч алга. МАН-ын хэсэг гишүүн, АН оролцсон бүлэглэлүүд хуримтлагдсан тооцоогоо л бодож байна. Тэд өнгөрсөн найман жилд завааруулсан жонхуугаа өөрсдөө хутгаж байна. 62-ын бүлэг, зөвшилцөл, стандарт бус засаг гээд л учиргүй хайртай улсууд яваад байсан биз дээ.
Одоо хэрэлдэж хагарч байна. Ц.Нямдорж бол тэдний л нэг. Салж муудалцахаараа харин асуудал биднээс болсон мэт тайлбар хийх нь ядсан хүмүүсийн яриа. Тэд найман жил хамт явахдаа юу гэж ярьж байлаа. Одоо, сонгуулийн өмнө гэнэтхэн шударга болцгоож, хариуцлага тооцох гэнэ. Хэн итгэхэв дээ. Стандарт бус хосуудын дотоод хэрүүлд бид оролцохгүй. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг биз дээ.
-Та сая "хангалттай үндэслэл" байхгүй гэлээ. МАН-ын есөн гишүүний оруулж ирсэн үндэслэл Ц.Нямдорж сайдыг огцруулахад хангалттай биш үү. Тэгээд ч түүний "тагнуулын" гэх хэрэг, авлигатай холбоотой байж магадгүй байр сууц гээд олон зүйлийг хэвлэлд бичдэг, олон түмэн сайн мэддэг шүү дээ?
-Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн байгууллага хууль зөрчсөн учир салбар хариуцсан сайд Ц.Нямдоржийг огцруулна гэсэн ганц үндэслэлийг л тэд УИХ-д оруулж ирсэн. Өөр ямар ч асуудал албан ёсоор танилцуулаагүй. Цаг даагийнхан хууль зөрчсөнийг хэн тогтоосон юм. Тэр баривчлагааг хийх үед хуулийнхан "процедурын алдаа" гаргасан гэдэг дүгнэлтийг УИХ-аар гаргуулах гээд байгаа нь зөвхөн Ц.Нямдоржийг огцруулах асуудал уу, эсвэл бүр холын бодол яваад байна уу гээд бодох зүйл их бий. УИХ буруу шийдвэл энэ нь өөрөө Монголын улс төрд Ц.Нямдорж гэдэг хүний хоёр сарын настай сайдын суудлаас үнэтэй, илүү хор уршигтай үр дагавар авчирч болзошгүй гэж бид харж байгаа. Гэхдээ олон түмэн асуудлыг огт өөрөөр ойлгоод байгаа. Хэвлэл мэдээллээр ч тийм ойлголт өгөөд байгааг бид мэднэ.
Ц.Нямдорж гэдэг туйлын балмад, авлигач, "гадаадын тагнуул" нөхрийг халах гэхэд нь ИЗНН саад хийгээд байна гэж. Ийм яриа бол сонгуулийн өмнөх л хийрхэл. Хэрэлдээд байгаа энэ нөх дүүд, эрх баригч на мынхан үнэхээр хүсвэл Ц.Нямдор жийн байтугай олон хүний авлига, албан ту шаалын хэргийг оруулж ирж чадна. Тэд л сүүлийн 15 жилд тагнуул, хууль хүчний байгууллагуудыг хянаж ирсэн. Тэдэнд бүх мэдээлэл бий. Гэхдээ эрх баригчдын хэн нь ч ийм асуудал оруулж ирэхгүй л дээ. Ц.Нямдоржийн тухай сэдэв бол зөвхөн Н.Энхбаярын баривчлагааг тойрсон гомдол, хорсол, далд тооцоо.
-ИЗНН бол зөв нам гэж хүмүүс хэлдэг. Үнэхээр та нар зөв юм бол яагаад МАХН шиг тод харагдахгүй байна вэ?
-ИЗНН бол үнэхээр зөв нам, бас бодит гуравдагч хүчин гэдэгт би итгэдэг. Гомдогсод, хорсогчид биш. Бүлэглэлүүдийн хэсэг бүр ч биш. Бид бол өсөн дэвжиж, алдаж онож яваа иргэний байгууллага. Бид төрийн мөнгөөр ил далд санхүүждэг, тендер саадаг, авлигын сүлжээндээ тулгуурласан эрх баригчид огт биш. Бид бас хэвлэл мэдээллийн баатар биш. Таны хэлж байгаагаар тод харагдах буюу лидер нь төрийн бүх өндөрлөгт 15 жил суухдаа авлигыг цэцэглүүлээд л, дараа нь иргэний хөдөлг өөний хүн болж өөрийн байгуулсан, дараа нь шахагдсан сүлжээнийхээ эсрэг шударга тэмцэгч болж шоронд ороод л гэх мэт хэвлэлийг шуугиулсан адал явдлыг бид өрнүүлээгүй. Тийм аргаар Монголын төрийг цэгцэлж эрүүлжүүлнэ гэдэгт ч бид итгэдэггүй. Хэвлэлийг шуугиулах бол нэг хэрэг, харин үйл хэрэгтээ тууштай, алхам алхмаар явах бол өөр хэрэг. Тэгээд ч бидэнд өөрийн сонин, телевиз байхгүй.
-Нийгэмд үе үе шуугиан тарьж байх нь улстөрч хүнд харин ч хэрэгтэй юм биш үү. Тэгж л анхаарлыг өөртөө татаж, “од” болдог юм биш үү?
-Улс төрийн нам, улстөрч хүнд олон нийтэд таалагдаж явах нь их чухал гэдгийг би сайн мэднэ. Монголын нийгмийн сэтгэл зүй ийм хүнд болчихсон энэ цаг үед зөв явах нь илүү чухал, бас хэцүү. Зарим хүн энэ чинь улстөрч хүний үг биш байна гэх байх. Магадгүй, улстөрч болж харагдахад зохихгүй байж болно. Бид Монголоо өөрчилье, сайхан болгоё гэж яваа л улс. Тийм учраас хийдгээ хийгээд, итгэл үнэмшлээрээ л явья. Ер нь зөв гэж итгэж байвал хүмүүсийн боддогоос өөрөөр явж чадах л хэрэгтэй.
-2009 онд Чингэлтэй дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуулиар АН-ын дарга Н.Алтанхуяг, ИЗННын дарга С.Оюун нарын байгуулсан гэрээгээр УИХын энэ сонгуульд танай нам хамтран оролцох ёстой. Гэтэл дангаараа оролцох шийдвэр гаргалаа. Тэгэхээр тэр гэрээ хүчингүй болсон гэсэн үг үү?
-Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн хурлын сонгуульд хамтран оролцох гэрээ байгуулсан. Намууд дангаараа оролцохоо мэдэгдсэн учраас өмнөх гэрээнүүд хүчингүй болсон. Н.Алтанхуяг дарга эвсэл байгуулах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь АН-ын фракцуудын эрх ашигтай холбоотой юм шиг байна билээ. Нэгэнт асуудал иймдээ хүрсэн тул өөр өөрсдийн шийдвэрээ намууд гаргасан.
-Танай нам 76 хүн дэвш үүлэх үү. Үндэсний хорооны хурлаар нэр дэвшүүлэх журам баталсан гэсэн. Гол зарчим нь юу юм бэ?
-76 хүнээ дэвшүүлнэ. Гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар журмаа баталсан. Манай журмаар мөнгөний бос го тавиагүй.
-ИЗНН гурван дарга тай. Дарга нар намын жагсаалтад бичигдэх үү?
-Миний хувьд тойрогтоо нэр дэвших бодолтой. Тойргоо солихгүй. Гэхдээ эцсийн шийдвэр Үндэсний хорооны хурлаас гарна.
-НИТХ-ын сонгуульд яаж оролцох вэ?
-Уржигдар болсон Үндэсний хорооны хурлаар энэ тухай ярилцсан. Дараагийн хурлаас тодорхой шийдвэр гарна.
Го.ЭНХТӨР