Цагаан сарын өмнөхөн МҮАН, МАХН, БНН, МЛН, МОНАРХН гэсэн таван нам нийлж Улс төрийн холбоо гэгчийг сүр дуулиантай байгуулж, 2012 оны УИХ-ын сонгуульд хамтарч оролцохоор Санамж бичигт гарын үсэг зурцгаасан санагдана. Энэ нь үнэн хэрэгтээ МАН, АН-ын эсрэг байгуулсан нэгдсэн эвсэл байв. Гэсэн ч одоо “нүд анижээ”. Улс төрийн холбоо тарсан болж таарлаа.
Тус холбооны дарга Н.Энхбаяр хувийн эрх ашгаа таван намын зорилгоос дээгүүр тавьж байсан нь сарних шалтгаан болсон юм байна. Засгийн эрхийг авах нь тэдний эрхэм зорилго гэж байсан ч эрх ашгийн дарааллаа Н.Энхбаяр зөрчжээ. Б.Жаргалсайханы БНН, ХМХН-тай энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж оролцохоо өчигдөр зарлах үеэр С.Молор-Эрдэнэ дээр өгүүлсэн мэдээллийг нотлов.
МАХНын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал ч, Улс төрийн холбоо тарсныг үгүйсгээгүй бөгөөд МАХН-МҮАН-ын эвсэлд өөр нам, иргэний хөдөлгөөнийг багтаахгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ тэдний дал баан дор орохыг хүсвэл одоо байгаа намаасаа гарч МАХН-д элсэх ёстой гээд үүнийгээ Түншлэлийн холбоо байх болно гэж ярьсан. Улс төрийн холбоонд багтаж байсан намууд ийн мөр мөрөө хөөж эхэлсэн нь эвслүүд эвдрэлцэх болсныг улам тод батлав. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нараар хүч нэмсэн Н.Энхбаярын удирдах (наранд ч, нарсанд ч байсан хамаагүй эвслээ удирдана гэдгээ хэлүүлсэн сураг бий) эвсэл “МАХН-МҮАН-ын гуравдагч хүчний эвсэл” нэртэй. “Буян” Жагаа тэдэнтэй хамтрах талаар ярилцсан юм билээ.
Гэвч найзууд тохиролцоогүй нь тэдний үйлдэл, үг ярианаас тодорхой болж байна. Хэрвээ эвсвэл адил тооны хүний нэр дэвшүүлнэ гэж Жаргалсайхан хэлэхэд нь Н.Энхбаяр “тэгвэл больчихгүй юү” гэсэн юм билээ. Тэдний харьцаанд сэв суусныг өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийн хэлснээс харж болох мэт. Тэрбээр, экс Ерөнхийлөгчийг авлигын хэргээр баривчилсныг огт буруутгаагүй. Зөв хөн лантуу, лоомоор зэвсэглэсэн тус гайгийнхан хүмүүнлэг бус авир гаргасанд ихэд дургүйцсэнээ хэлэв. Б.Жар галсайхан, С.Молор-Эрдэнэ нар байгуулсан эвсэлдээ “Үндэсний их эвсэл” гэсэн нэр хайрласныг зарим хүн алдар нь хүнддэх вий дээ гэж сануулав.
Бид ялна, 20-30 биш 2-3 жилийн дотор Монголыг эрчимтэй хөгжлийн замд нь оруулж чадна гэж Ц.Ганхуяг аархаж бас үзнэ билээ. Сонгуулийн сургаар МАХН-ын зүгээс ИЗНН-тай эвсэл байгуулах талаар албан бусаар яриа өрнүүлэх гэж үзжээ. Бас л тохироогүй юм гэсэн. МАХН ахархсанаас мухардалд орсон юм байх. “Бид итгэл үнэмшлээрээ тэдэнтэй огт тохирохгүй юм билээ. Манай нам авлигын эсрэг тууштай тэмцдэг. Гэтэл Н.Энхбаяр хэн билээ” гээд Д.Энхбат үгээ таслав. ИЗНН БНН-тай хэзээ ч нэг замаар явахгүй нь маш тодорхой.
С.МолорЭрдэнэ хэлэхдээ, МАН, АН-аас бусад улс төрийн нам, хүчин сөрөг хүчний байр сууринд байх ёстой гэсэн. Гэтэл ИЗНН-ыг эс тооцвол эв нэгдэлтэй, ухамсартай, бодитой мөрийн хөтөлбөртэй бусад нам, сөрөг хүчин алга байна. “Үндэсний их эвсэл”, “МАХН-МҮАН-ын гуравдагч хүчний эвсэл”, ИЗНН гээд бүгд тус тусдаа 76 хүнээ нэр дэвшүүлнэ гэж байгаа юм. Эвслүүд эвдрэлцсэн нь энэ бүхнээр тодорхой харагдлаа. Өмгөөлөгч Ц.Монгол, Ц.Оюунбаатар нар өчигдөр мөн хэвлэлийн бага хурал хийлгэж Н.Энхбаярыг улс төрийн хоригдол гэдгийг зарлалаа. Н.Удвал ч бас даргадаа ийм хаяг зүүж өгсөн юм. Харин олон түмэн үүний эсрэг бодолтой байгаа юм билээ.
Го.ЭНХТӨР