УИХ-ын чуулган өчигдөр нэгэн бүрэн эрхийнхээ хугацааны рекордыг тогтоов. 71 гишүүн ярсхийтэл цуглажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд суудалдаа үлдэх эсэх нь аль нам ирцээ сайн бүрдүүлж, хэнийг хааш нь урвуулахаас хамаа рах байсан учраас тэр. Мэдэгдсэн ёсоороо ИЗНН-ын хоёр гишүүн хуралд оролцсонгүй. МАН үнэхээр хи чээл зүтгэл гаргаж, бас “урвуулах” ажиллагааг амжилттай хийсэн учраас энэ удаа Ц.Нямдоржийг 40 гишүүний буюу 56.3 хувийн саналаар авч үлдэж чадав. Гэхдээ санал хураахын өмнө “нэлээд юм” бололгүй яах вэ.
Сөрөг хүчний хувиар АН “давшилт” хийж, асуулт тавьсан нь мэдээж. МАН сайн ажиллаж, ирцээ бүрдүүлсэн тул Ц.Нямдорж зоригтой, бардам байсан. Юуны өмнө Ц.Нямдоржийн “Шу дарга ёсны төлөө зогсолтгүй ажиллана, зөвхөн миний аминд хүрч байж л намайг зогсоож чадна” гэсэн учрыг асууцгаалаа. Мань сайд “Тэгээд хэлчихсэн нь үнэн. Өөр ухагдахуунаар ойлгогдсон бол гишүүдээс уучлалт гуйя. Ер нь миний үг хатуу сонсогддог онцлогтой” гэсэн юм. Удаах нь Ц.Нямдорж Зайсангийн аманд өндөр үнэтэй хаус түрээсэлдэг эсэх тухай асуудал байв. Л.Гүндалай сарын түрээс, зардлыг нь асуугаад “Сард ашиглалтын зардалд 300 мянган төгрөг төлдөг. Түрээс өгдөггүй” гэсэн хариулт сонсов. Ер нь хэлсэн үгэндээ ороогдомтгий болоод буй сайд ингэж хэлээд бас л буруудлаа.
АН-ынхан “Тийм өндөр үнэтэй байранд түрээс төлөхгүй гурван жил амьдарч байна гэдэг чинь авлига авсан гэсэн үг” гэсэн дүгнэлт хийсэн. “Цөөнхийн бүлэг”-ийг төлөөлж З.Алтай гишүүн үдээс хойших хуралдаанд суухдаа Ц.Нямдоржийн “Тэр шөнө унтсан, унтаагүй” тухай уймраа үгэн дээр тоглолт хийсэн хөгийн юм ярилаа хэмээн АНынхныг загнасан юм. С.Эрдэнэ тэр хоёрын дунд үүнээс болж ширүүхэн хэрүүл болоод авсан. “Чи 100 гр татчихсан юм уу” хэмээн эгдүүцэнгүй асуусан С.Эрдэнэд З.Алтай “Үгүй, 200 гр татсан юм” гэж хариулав. С.Эрдэнэ “Чи С.Баярын баруун гар, түүний мөнгөөр дэлхийг тойрчихоод битгий олон юм яриад бай” гээд Ц.Нямдоржийн Х.Тэмүүжинд зориулсан “алдарт” гөлөг хэмээх үгийг иш татна лээ. Өнөөх нь “Тэгвэл согтуу байгаа эсэхээ шал гуулъя” гээд С.Эрдэнээг “алуурчин” хэмээн дуудаж, хуруугаа шоронгийн тор болгон үзүүлээд авсан. Д.Очирбат З.Алтайг өмөөрч үг хэлээд С.Эрдэнэд загнуулж, “Танай намын утсан хүүхэлдэй л байна даг” гэсэн үг сонсоод дуугүй болов. Одоо үүний өмнө болсон, О.Чулуунбат гишүүний тодорхойлсноор бол “”Маш зөв хэлэлцүүлгийг” сийрүүлье.
Н.Батбаяр: -Саналаараа огцрох зөвлөгөө өгсөн намын гишүүддээ та “Сонгуулиар аврах ганц хүнээ огцруулж яах нь вэ” гэж хэлсэн байна лээ. УБЕГ-аар дамжуулан луйвар хийхгүй бол танай нам ялахгүй. Мөн Цэцээс Сонгуулийн хуулийн “шилжих” заалтыг хүчингүй болгосны ард С.Баяр, У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан та дөрөв захиалагч байсан юм билээ. Энэ үнэн бол та намын жагсаалтаар сонгуульд орно, худал бол тойрогтоо өрсөлдөнө. Алинаар нь сон гуульд оролцох юм бэ?
Ц.Нямдорж: -Цэцэд олон хүн өргөдөл өгсөн. Б.Цогтгэрэл яллаа гээд байгаа биз дээ. Энэ надад ямар хамаа тай юм. Би ямар замаар өрсөлдөхөө Чойжилсүрэнтэй ч яриагүй. Миний бүрэн эрхийн асуудал учир хариулах албагүй. УБЕГ-ыг би хүлээж авсан нь үнэн. Хоёр сарын хугацаанд цахим үнэмлэх гаргахын төлөө ажилласан. Гэвч гаднын хоёр компани техникийн боломжоос хамаарч төлөвлөгөөг хойшлуулсан. Тэднийг би удирдахгүй шүү дээ.
С.Эрдэнэ: -Тантай холбоотой хөнжилдөө хууль засдаг, түрээсийн байшинд амьдардаг гэх мэт олон асуудал гардаг. Хууль зассанаас чинь болж Монголд нөхөж баршгүй хохирол учирч байгаа. Яагаад үхэн хатан энэ албан тушаалтай зууралдаад байна вэ. АТГ-т Ц.Нямдоржтой холбоотой шалгаж буй хэрэг байгаа юу?
Ц.Нямдорж: -Албан тушаал тайгаа зууралдах эсэхийг УИХ шийднэ. Би төр цэвэр байх ёстой гэж боддог, үүний төлөө цаашид ч ажиллана. Энэ сонгуулийг тайван, хэв жу рамтай хийчихээд энэ салбарыг орхино. Би хууль зөрч өөгүй. Харин ч хууль зөрчсөн гишүүд намайг огц руулах асуудал тавьсан. Тендер будлиан туулдаг гэх мэт хэрэг хийдэг олон хүн бий шүү. Тэр хүмүүсээ нэрлэ хэмээн С.Эрдэнэ шаардаад “Тэгэхгүй бол та хэрэг нуун дарагдуулсан гэмт хэрэгтэн болно” гэв. Хариуд нь сайд Х.Баттулгатай хийсэн “хэрүүл”-ээр жишээ татсан. Мөн АТГ-ын Мөрдөн шал гах хэлтсийн дарга Э.Амарбат сайдтай холбоотой шалгасан хэрэг байхгүйг хэлэв.
Л.Гүндалай: Төрийн бодлогыг ард түмний амьдралаар хэмждэг гэдэг үг бий. Танд ард түмэн дүнгээ тавьсан. Би олон хүнээс асуухад “Огцрох ёстой” гэж байна лээ. Одоо та ёс зүйн хувьд гараа өргөх цаг болсон. “Долоодугаар сарын 1”-д олон зуун залууг барьж хорьсон атлаа цагдаагийн дарга нарын шүүх хурал хойшилсоор байна. Нөхөн төлбөрт танай нам 13 тэрбум төгрөг авсан. Энэ ариун явдал уу. 2003 онд намайг барьж хорих үед та Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан. Тэр цаг үед хаана байсан бэ?
Ц.Нямдорж: -Нөхөн олговрын болон Өршөөлийн тухай хуулийг УИХ баталсан учир ариун явдал. 2003 оны тэр өдөр Германы хамтын ажиллагааны нийгэм лэгийн хэнтэй манай яам хамтарч ажиллах асуудал ярихаар сал хинд гарсан байсан. Орой нь ирэхэд таны асуудал ший дэгдчихсэн байсан. Тэр үед байсан Сандаг-Очир генералаас асуу. Ер нь та өөрөө онгоцны буудал дээр очоод хэвтчихдэг тал бий шүү.
Л.Гүндалай: -Тэгээд би өөрөө Ганц худаг рүү гүйгээд очсон болж байна уу. Тэр Ганц худагийн чинь хаалга онгорхой байдаг хэрэг үү. МАХН-ын даргыг баривчилсны дараа УИХ дахь МАНын бүлэг, мөн Удирдах зөвлөлөөс нь гаргасан мэдэгдэлд “Тэр үед хуулийн байгууллага бусдын эд хөрөнгөд халдсан нь буруу. Тиймээс холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох ёстой” гэснийг асуудал хөндсөн гишүүд нь иш татсан байна. Үүнийг Ц.Сэдванчиг сануулаад “Ц.Нямдорж сайд “долоодугаар сарын 1” давтагдана, би байвал харин тэгэхгүй гээд байна. Огцруулах асуудал тавьсан гишүүдийн зарим нь байр сууринаасаа буцсан байна, дарамт байв уу” гэсэн юм.
Ерөнхий сайд С.Батболд намын даргын хувиар уг асуултад “Хуулийн байгууллагынхан Ц.Нямдорж сайдыг хууль зөрчөөгүй, ажиллагаа хуулийн хүрээнд болсныг хэллээ. Энэ хүрээнд л бид асуудлыг ярьсан. Аливаа асуудлыг олонхоор шийддэг. Энэ зарчмаа гишүүд дагасан” гэлээ. Замын дундаас буцсан Р.Раш “Намын гишүүний хувиар олонхийнхоо шийдвэрийг дагасан” гэсэн бол Д.Балдан-Очир бүр гайхширч дуусчээ. Түүний ярьснаас “Бодоод байсан чинь Ц.Нямдорж буруугүй байсан юм билээ” гэсэн агуулга гарав. Бас “Манай бүлэг энэ асуудлыг олон талаас нь ярьсан. Бүр улсын нууцад хамаарах нарийн зүйл ч ярьсан” гэж хэлсэн юм. Бусад нь байр сууриндаа байгааг хэллээ. Д.Тэрбишдагва “05.40 цагт ажиллагаа чинь дуусчихсан байсан” гэж хэлээд ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очироос “Та битгий сандраад бай. Ер нь цаашид тан шиг гишүүн цөөрч, түшээд хэлсэн үгэндээ хариуцлага тооцдог сайхан цаг ирнэ байх. Шөнөөр баривчлах ажиллагаа явуулах учиргүй тул Цагдаагийн байгууллага 22.00-06.00 цаг хүртэл хүлээсэн. Тэгчихээд 05.40-д ажиллагаа эхэлнэ гэж юу байх вэ, 20 минутыг би тооцохтойгоо байна” гэсэн үг сонсов. Үдээс хойш нь санал хэлэхдээ Д.Тэрбишдагва түүнд хариуг нь өгч “Би сандраагүй, маш тайван байгаа. Д.Сандаг-Очир харин Ерөнхийлөгчийн өмнө сандрах байтугай салгалсан байх шүү” гэж хэлээд “хариугаа авна” лээ. Мөн Д.Оюунхорол гишүүн энэ өдрийн хамгийн “сенсаац аг” үгийг хэлэв. Тэрбээр “Ц.Нямдорж шиг шударга эрчүүд энэ УИХ-д олон байгаасай гэж би хүсдэг” хэмээн түүнд талтай байдгаа “илчилсэн” юм. Үдээс хойших чуулган дээр гишүүд саналаа хэллээ.
С.Эрдэнэ: -Замын голоос байр сууринаасаа ухарч, УИХаар тоглосон гуйвамтгай нөхдүүд уучлалт гуйх ёстой. Салхи дагаж хийсээд, эргэж буцах байсан юм бол яах гэж Ц.Нямдоржийг огцруулах тогтоолд гарын үсэг зурсан юм. Ц.Нямдорж сайд та энэ салбарт буг, бул хар чулуу болдгоо больж, өөрөө огцроод, Увс руугаа яв.
Э.Бат-Үүл: -Олонхийн бүлэг сайдаа хамгаалах шийдвэр гаргах нь. Одоо Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг ярихаас аргагүй боллоо.
Г.Баярсайхан: -Суудалдаа үлдлээ ч Ц.Нямдорж ёс зүйн хувьд ялагдсан.
Ч.Сайханбилэг: -14 хоногт олон юм болдог аж. МАН яаж ажилладгийг, хүнээ яаж хамгаалдгийг харлаа. Бас өнөө- дөр гуравдагч хүчнийг бул шилсан өдөр боллоо. ИЗНН-ын хан нэг сайдын барь цаанд ор сон байна. Уг нь тэд и рээд байр сууриа хэлэх бай сан юм.
С.Баярцогт: -Хэрэв асуудал оруулсан гишүүд байр сууриа бүгд хадгалж, ИЗНН-ынхан нэмэгдсэн бол Ц.Нямдорж огцрох байлаа. Гэх дээ МАН-ын асуудал үүгээр дуусахг үй. Энэ бол нэг хүний асуудал биш. МАН-д МАХН-ыг дэмждэг олон хүн бий, тэднийг хүчлээд дийлэхгүй. Сонгуульд МАН ялагдана. Тэгээд ялгарал нь улам хүчтэй явагдана.
Г.Занданшатар: -Н.Алтанхуягийн хариуцсан асуудлыг Ц.Нямдоржид чихэж болохгүй. Хар дэвтэртэй хүн болгоныг шалгаад, огцруулаад байж болохгүй. Тиймээс яриад буй бүхэн чинь улс төрийн шоу.
С.Баярцогт: -Энэ шоуг танай намын гишүүд найруулж, сценарийг нь бичсэн биз дээ. Бид асуудал тавиагүй.
Л.Гүндалай: -Тэгвэл тийм хар дэвтэр бий юм байна.
Г.Занданшатар: -Бий, надад ч байна (IPAD-аа харуулав)
З.Энхболд: -Иргэний үнэмлэхгүй хүмүүсийг цаасаар санал өгүүлнэ гэдэг бол луйвар хийнэ гэсэн үг.
Н.Батбаяр: -Хууль зөрчсөн хүнээ хамгаалж үлддэг жишиг тогтож байна. Та бол Монгол Улсын хамгийн том хулгайч. Таны зассан хуулиар дамжуулан Монголын газар нутгийг гадныхан авч байна. Энэ сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялахаар С.Батболд хичээж байна. Ялагдвал танай намын олон хүн дээлээ нөмрөх учраас тэр.
З.Алтай: -Дөрвөн жил УИХ-д суухдаа өнөөдрийнх шиг өндөр ирцтэй байхыг хараагүй. Унтсан, сэрсэн үгэн дээр тоглоод байх юм. Хариуцлага ярих юм бол бүгдээрээ адилхан ярь. Нэг хүн рүү тохох хэрэггүй. Гурван жил хамтарч ажиллачихаад гармагцаа АН энхийн цагаан тагтаа болж гэнэ. Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байхдаа цахим үнэмлэхийг яагаад хийгээг үй вэ. Гишүүний бүрэн эрх гэж юу байдаг юм. Өөрсдөө хууль баталж тийм эрх өгчихөөд. Сонгууль дөхсөн үед Ц.Нямдоржийг огцруулах хэрэггүй, энэ хүн хариуцлага үүрье гээд байна. Огцруулахыг дэмжиж буй хүмүүс дотор хувийн өс хонзонгоор хандах хүн ч байна. Иймэрхүү яриа болсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруу лах шаардлагагүй гэсэн томъёоллоор санал хураав. 40 гишүүн дэмжиж, 31 хүн эсэргүүцсэнээр Ц.Нямдорж суудалдаа үлдлээ. О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар АН-ынхны хамт огцруулах санал өгсөн ч хүч хүрсэнгүй.
С.ТУУЛ