Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас сонгуулийн насны нэг сая 839 мянга 984 хүн аль тойрог, хэсгийн хороонд харьяалагдах талаарх жагсаалтыг өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг www.burtgel. mn цахим хуудсанд байршуулсны дараа 10 мянга гаруй хүн нэмж бүртгүүлжээ. Энэ хүмүүс өмнө нь бүртгүүлээгүй, эсвэл буруу бүртг үүлсэн байсан аж.
Тухайлбал, сонгогчийн эцэг, эхийн болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэх хийгээд регистрийн дугаарт алдаа гарсан, оршин суугаа газрын хаяг өөрчлөгдсөн зэргийг засаж залруулснаар дээрх тооны хүн нэмж бүртгэгджээ. Уг нь эхлээд дээрх цахим хуудсанд нэг сая 829 мянга 279 хүний нэр байсан аж. УБЕГ нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгөхдөө тойргуудыг төлөөлүүлж, тус бүр нэг хэсгийн хорооны хүмүүсийн нэрийг цаасан хэлбэрээр, харин цахим хэлбэрээр хороо, хэсэг тус бүрт харьяалагдах нэрсийг 26 дискинд багтааж өгөв.
Энэ үеэр СЕХ-ны дарга Н.Лувсанжав “СЕХ сая хуралдаж, сонгуулийн 26 тойргийн хороо, 1908 хэс гийн хороонд ажиллах хүмүүсийг баталлаа. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдыг сонгохдоо ажлын туршлага зэргийг нь харгалзан үзсэн” гэсэн юм.
Г.ЦОЛМОН