Өвлийн цагт махан хоол сайн хэрэглэж алдагдсан энергиэ нөхөх нь зөв. Харин урин дулааны улиралд хоолныхоо жорыг багахан өөрчлөхөд гэмгүй. Ийм үед ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь үр дүнтэй. Өдөрт тав, эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Мөн ургамлын гаралтай бусад төрлийн хүнс болох амуу тариа хэрэглэх нь нэн тустай юм. Жимс, хүнсний ногоо өргөн хэрэглэснээр жин гээ хасаж, хянах боломжтой. Өдөрт 400 гр-аас доош гүй жимс, ногоо хэрэглэ. Жимс, хүнсний ногоо нь бүдүүн гэдэс, улаан хоолой, уушги болон гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж Хавдар судлалын үндэсний төвийн хоол зүйч Д.Намжилмаа зөвлөв.