Румын улсад зохиогдож буй сурагчдын шатрын ДАШТ-ий эхний дөрвөн тавилын дараа хөвгүүдийн 9 насны ангиллыг Э.Баасансүрэн 4, 17 насанд Ц.Лхагвасүрэн 3.5 оноотой тус тус хошуучилж яваа бол бусад оролцогчид Г.Маралгуа, Х.Баясгалан, Ү.Агьбилэг, Б.Билгүүн-Очир, Н.Уранчимэг, Г.Сайханзаяа нар 3, Э.Анударь, Э.Болдоо, О.Жаргалмаа нар 2, Ц.Цолмон, Б.Оюударь нар 1.5 Б.Ганчимэг, П.Ууганжаргал нар 1, Б.Сүрэн 0 оноотой байна.
Энэ үеэр болсон блиц (түргэн тоглолт)- ийн тэмцээний 9 насны ангилалд Х.Баясгалан гуравдугаар байр эзэлжээ. Зургаан насны ангиллаар найм дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээн швейцарь оноолтын есөн тавилаар явагдаж, энэ сарын 7-нд өндөрлөх ажээ. Ингээд манай шатарчин Ц.Лхагвасүрэнгийн хараар бэрсийн жигүүрт шугам нээж довтлон ялсан өргийг сонирхоно уу.
.jpg)
Л.Аронян Карсленд ойртсоор
Уламжлал ёсоор FIDE тавдугаар сарын 1-нд шинэчилсэн чансаагаа гаргав. Дэлхийн шилдэг 10 тоглогчийн рейтингийг толилуулъя.
Дэлхийн шилдэг 10
¹ Шатарчид Улс 2012-III 2012-V
1.М.Карлсен Норвеги 2835 2835
2.Л.Аронян Армен 2805 2825
3.В.Крамник ОХУ 2801 2801
4.В.Ананд Энэтхэг 2799 2791
5.Т.Ражабов Азербайжан 2784 2784
6.С.Карякин ОХУ 2766 2779
7.Х.Накамура АНУ 2771 2775
8.Ф.Карауна Итали 2767 2770
9.А.Морозевич ОХУ 2765 2769
10.В.Иванчук Украин 2764 2764
Монголын шилдэг 10
¹ Шатарчид Цол 2012-III 2012-V
1.Б.Гүндаваа ОУМ 2502 2516
2.Ц.Батчулуун ИМ 2503 2501
3.Б.Мөнгөнтуул ОУМ 2451 2451
4.Д.Шаравдорж ИМ 2429 2446
5.Н.Баттулга ОУМ 2406 2397
6.Г.Мөнхгал ФМ 2365 2387
7.Т.Батчимэг ЭИМ 2363 2363
8.М.Гүнбаяр ФМ 2334 2358
9.Б.Хатанбаатар ИМ 2358 2354
10.О.Ганболд ОУМ - 2320
Харин эмэгтэйчүүдийг Ю.Полгар (Унгар) 2709, Хоу Ифань (БНХАУ, 2693) нар тэргүүлж манай их мастер Б.Мөнгөнтуул 2451 чансаагаар 34-д эрэмблэгджээ. Дэлхийн 138 улсыг ОХУ 2747 чансаагаар магнайлан, Украин 2697-гоор удаалж, Монгол 2409 үзүүлэлтээр 59-д жагсав.
Л.ТОГООХҮҮ