Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдор жийг огцруулах эсэхийг чуулганаар хэлэлцэх үед хоёр хүн түүнд “хайр зарласны” нэг нь бие даагч гишүүн З.Алтай байлаа. Хамтарсан Засгийн газрын үед бүх ажил бүтэж байсан, АН гармагц л болохоо больсон мэтээр ярьж, энхийн цагаан тагтаа шиг аашиллаа хэмээн тус намынхныг тэр шүүмжлэв. Тэгээд “Цахим үнэмлэхийн ажлыг Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг хариуцсан. Сонгууль болно гэдгийг мэдсээр байж гурван жил тэр хүн юу хийсэн юм бэ. Одоо Ц.Нямдорж яаж хоёрхон сард энэ ажлыг амжуулах юм. Үгэн дээр тоглолт хийлээ, тэгж яривал энд олон хулгайч сууж байгаа. Хариуцлага тооцох бол бүгдэд нь адилхан тооц” гэсэн юм. Мөн сайдыг ихэд өрөвдөж, “Нэг хүн рүү өдөржин дайрч, өдөржин л наад хүндээ ухамсрын шанаа өглөө шүү дээ” гэв.