УИХ-ын пүрэв гаригийн чуулган дээр тэрбээр уг нь дуугүй сууж байгаад товчлуур дараад гарах төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл хэрүүл хурцдаж, энд тэндээс олон юм ярьсан нь түүнийг амаа нээхээс аргагүйд хүргэсэн байна. Ийм оршил хэлээд тэрбээр “Авлигатай холбоотой хүмүүсийн мэдээллийг би дө- рөвдүгээр сарын 3-нд АТГ-т өгсөн. АТГ-аас 5-ны өдөр нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Гэтэл тэр олон хуудас материалыг нийслэлийн прокурор ганцхан өдөрт шалгасан байна лээ. Энэ хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн бичиг маргааш нь надад ирүүлсэн. Удалгүй МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлаад дуулианд нь дээрх асуудал бүдгэрсэн. Тиймээс энэ бүхнийг холбоотой, зохион байгуулалттай гэж бодож байгаа. Н.Энхбаярын хэрэгт дээрх асуудал дарагдана гэж байхгүй шүү. Тэр нийслэлийн прокурор нь Ц.Нямдоржийн нутгийн хүн юм билээ. Би харин таныг битгий огцроосой, яаж ялзарснаа ард түмэнд харуулаасай гэж бодож байгаа” гэсэн юм.