.jpg)
Сонгуулийн бэлтгэл ажил графикийн дагуу гялалзтал өрнөж байна. УБЕГ хуулийн хугацаанд багтан СЕХ-нд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн. СЕХ пүрэв гаригт болсон хуралдаанаараа тойргийн хороодын бү рэлдэхүүнийг нэг нь 9-13 хүнтэй байхаар батлав. Энэ сарын 9-ний дотор СЕХ нэрсийн жагсаалтыг Тойргийн хороодод, тэр нь 19- ний дотор хэсгийн хороодод хүргүүлэх учиртай. Ингээд зургаадугаар сарын 8-наас уг жагсаалтыг олон нийтэд ил тавьж, иргэд танилцана. Гэхдээ үүнээс өмнө иргэд дээрх жагсаалтад орсон уу, алдаа мадаг байна уу гэдгээ хянах эрхтэй.
УБЕГ-ын цахим хуудаст энэ тухай мэдээлсэн байгаа. Тэгэхээр сонгогч өөрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргах учиртай.
Ингээд УБЕГ лавлагаа хийж, хянаад ажлын гурав хоногт багтаан алдааг залруулан бүртгэнэ. Гэхдээ сонгуулийн гол будлиан сонгогчдын бүртгэл дээр гардаг учир үүний цаана үлдсэн асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Цахим үнэмлэх олгох сургаар иргэний үнэмлэх хэвлэхийг зогсоочихсон. Ёстой л уул хараагүй хормой шууж, ус харалгүй гутлаа тайлав гэгч болсныг одоо л холбогдох хүмүүс нь ухаарч буй биз. Цахим үнэм лэх хэвлэх ажил нь гаднын хоёр компаниас болоод сонгуулийн өмнө дуусахгүй болсон. Үр дүнд нь иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, эсвэл 16 нас хүрээд шинээр авах гэж буй, 25 ба 45 нас хүрсэн 64 мянга гаруй иргэнд “лавлагаа” нэртэй алга дарам цаас олгочихоод байна.
Одоо энэ хүмүүсийн сонгох эрхийг яаж хангах вэ. Үнэн хэрэгтээ энэ бол 64 мянган хүний биш, сонгуулийн үр дүн тэй холбогдох том асуудал. 64 мянган хүний саналыг будлиулахад л дүн яаж өөрчлөгдөх нь мэдээж шүү дээ. Цахим үнэмлэх хэвлэж амжихгүй нь тодорхой болсны дараагаар “Лавлагааны хуудсан дээр тамга дараад түүгээрээ сонгуульд оролцох юм гэнэ” гэсэн мэдээлэл цацагдсан. АН-ынхан үүнийг эрс эсэргүүцэж, “Алга дарам цаасаар сонгуульд оролцуулна гэвэл луйвар хийнэ гэсэн үг” хэмээн дүгнэсэн. 2008 оны сонгуулийн санал авах өдөр СЕХ-ны дарга байсан Б.Баттулга “Сонгогчийн үнэмлэхгүй ч иргэний үнэмлэхээр нь санал авч болно” гэсэн шийдвэр гаргаж бөөн будлиан үүсгэсэн түүх манайд бий. Гурван шатны шүүхээр түүний үйлдэл хууль бус байсан, үүнээс болжсон гууль будлиантсаныг тогтоосон ч хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Дээрх цаасаар санал өгөхийг зөв шөөрнө гэвэл яг л дөрвөн жилийн өмнөх будлиан үүсэх нь мэдээж.
Алга дарам цаасыг байтугай иргэний үнэмлэхийг дуурайлгаад хийчихэж байна шүү дээ. Ийм луйвар хийлгэхийг сө- рөг хүчин зөвшөөрөхгүй. Тэгээд тэр хүмүүсийг яах вэ. АН-ын бүлгээс “УБЕГ үлдсэн хугацаанд ийм цаастай хү мүүст яаралтай иргэний үнэм лэхийг нь олго” хэмээн шаардсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар СЕХ бэлтгэл аж лын талаар мэдээлэл хийх үед энэ асуудлыг бас сөхсөн юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “УБЕГ энэ асууд лаа шийдэх байх” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Засгийн газрын шийд вэрээр УБЕГ, УИХ, яамны төлөөллөөс бүрдсэн ажлыг хэсэг байгуулаад сар орчим болж буй аж. Уг ажлын хэсгийнхэн дээрх 64 мянган хүний, цаашилбал сонгуулийн үр дүн шударга байх эсэхийг шийднэ. Уг нь Ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт багтаан ямар нэг шийдвэр гаргах байжээ. Гэтэл шийдэлд хүрсэнгүй. Энэ долоо хоногт дахин хуралдана гээд тарсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж одоогийн иргэний үнэмлэхийг хэвлэдэг орон нутагт байгаа бүх машиныг яаралтай нийслэл рүү татахгүй бол хуурамчаар хийх асуудал үүсэж болзошгүйг Байнгын хорооны хурал дээр хэлсэн. Тэгэхээр хэвлэх машинуудыг татаж, 64 мянган хүнд яаралтай үнэмлэхийг нь хэвлэж өгөх ёстой. Үүнийг шийдэхэд уг нь эргэлзэж ядаад, цаг алдаад баймааргүй санагдана. Гэвч Ажлын хэсэгт тэгж санагдахгүй байгаа бололтой. 64 мянган хүнд иргэний үнэмлэх олгох уу, эсвэл бүр “мартах” уу гэдэг нь энэ долоо хоногт тодорхой болно. Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбогдох өөр нэг асуудал бий. Тэр нь хил болон алслагдсан газар цэргийн алба хаагчдын тухай юм. Тэдний дунд иргэний үнэмлэх байтугай түү нийг орлох алга дарам цаас ч үгүй нөхөд олон бий. Тэднийг яах талаар СЕХ өнгөрсөн долоо хоногт бас хуралдсан юм билээ.
Хил дээр, эсвэл төв суурин газраас 200 км-ээс цааш алслагдсан газарт алба хааж буй хүмүүсийн саналыг яаж авах талаар хэлэлцсэн аж. Хил манаж буй байлдагчид санал өгөхийн тулд манаагаа орхих эрхгүй. Тэдний саналыг зөөврийн хайрц гаар авчихъя гэхээр хуульд ийм зохи цуулалт байхгүй. Өвчтэй, биеэр ирж санал өгөх боломжгүй нь эмчийн магадлагаагаар тогтоогдсон гэх мэт хү мүү- сийн саналыг л дээрх журмаар ав даг аж. Энэ мэтээр шийдлээ хүлээж буй асуудал олон байна. Дээрээс нь санал авах өдрөөс 30 хоногийн өмнө сонгогчдын шил жилт хөдөлгөөнийг зогсоодог. Тэр болтол “нүүдэл” нэлээд гарах биз ээ. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил танилцуулахаас өмнө ийм хөдөлгөөнийг цэгцэлж дуусах хуультай. Тэгэхгүй бол дэмжиж буй хүн дээ санал нэмэрлэх гэж хамаатан саднаараа тухайн тойрог руу шилждэг жишиг ч бий. Ажил хэлбэр талаасаа сайхан л бүтэж байна. Гэхдээ дээр дурдсан асуудлуудад олигтойхон санаа тавихгүй бол ирэх сонгуулийн агуулга ямар байх нь эргэлзээтэй болно.
С.ТУУЛ