Хөлбөмбөгийн ертөнц амьтдын ертөнцтэй юугаараа холбоотой байж болох билээ? Мэдээж баг, Африк тивийн хачирхалтай хочтой бөгөөд эдгээр нэршил нь тухайн улс, үндэстний талаар бидэнд маш сонирхолтой зүйлийг хэлж өгдөг билээ. Ингээд Хар тивийн шигшээ багуудын хочийг сонирхуулъя.
Алжир-Цөлийн үнэгүүд, Ногоонууд
Ангол-Хар гөрөөсүүд, хар Паланкууд (паланк бол маш ховор зээрийн төрөл, Анголын бэлгэ тэмдэг)
Бенин-Хэрэмнүүд
Ботсван-Тахьнууд
Буркино Фасо-Жеребята
Бурунди-Хараацайнууд
Габон-Ирвэсүүд
Гамби-Хилэнцэт хорхойнууд
Гвиней-Зааны эзэнт улс
Гвиней Бисау-Журту (тус улсад л байдаг ховор үнэг)
Конгын бүгд найрамдах улс-Ирвэсүүд
Жибути-Улаан тэнгисийн оршин суугчид
Египет-Фараонууд
Замби-Чиполополо (бемба хэлнээс орчуулбал зэс сумнууд гэсэн үг)
Занзибар-Ирвэсүүд
Баруун Сахар-Дромадер (нэг бөхтэй тэмээ)
Зимбабве-Дайчид
Кабо Верде-Хөх аварга загаснууд, Креолууд (тус улсын хүн амын 70% нь креол үндэстэн)
Камерун-Номхоршгүй арслангууд
Кени-Харамбегийн однууд (харамбе гэж тус улсын уриа, свахили хэлнээс орчуулбал “хамтдаа хөдөлмөрлөе” гэсэн үг)
Коморын арал-Целакантууд (целакант бол эртний, сөнөсөн хэмээгдэж байсан загас, гэхдээ XX зуунд гэнэт Коморын арлаас олдсон түүхтэй)
Конго-Улаан чөтгөрүүд
Кот Д`Ивуар-Заанууд
Лесото-Матарнууд
Либери-Өнчин од
Ливи-Ногоон
Маврик-Додо (том биетэй газарт амьдардаг шувуу, мөн дронт гэж нэрлэгддэг, XVII зуунд бүрэн устжээ), М клуб
Мавритан-Мурабитунчууд (Мурабитун бол дундад зууны үеийн исламын шашны нэгэн хөдөлгөөн)
Мадагаскар-бареа (тус улсын сүлдэнд байдаг нэгэн төрлийн бөгтрөгтэй бух)
Малави-галын дөл
Мали-Бүргэдүүд
Марокко-Атлассын арслангууд (Атлас бол Африкийн зүүн хойдод байдаг уул нуруу)
Мейот-Гиппокамп (үлгэрт гардаг загас сүүлтэй далайн морь)
Мозамбик-Мамбанууд Африкийн хамгийн хортой могой)
Намиби-Эрэлхэг дайчид Нигер-Мена (нэг төрлийн зээр)
Руанда-Шар зөгийнүүд
Сан Томе болон ПринсипиШар ногоонууд
Свазиленд-Сихлангу Семникати (свази хэлээр Эзэн хааны сүлд гэсэн утгатай)
Сейшелийн арал-Далайн дээрэмчид
Сенегал -Терангагийн арслангууд (франц болон волоф хэлний холимог үг, зочломтгой зан, элэгсэг дотно гэсэн утгатай)
Сомали-Далайн одууд
Сьерра Леоне-Леонийн одууд
Судан-Цөлийн шонхорууд, Нилийн матарнууд
Танзани-Тайфагийн одууд (свахили хэлээр тайфа нь улс гэсэн үг)
Того-Харцагууд
Тунис-Карфагений бүргэдүүд
Уганда-Тогоруунууд
Төв Африкийн бүгд найрамдах улс-Убангагийн буганууд (Убанга бол төв Африкт байдаг гол)
Чад-Сао (Одоогийн Чад улсын нутаг дэвсгэрт X-XIX зууны үед оршиж байсан улс болон археологийн урлагийн нэр)
Экваторын Гвиней-Аянгын улс, Очит улс
Эритрей-Улаан тэнгисийн залуус
Этиоп-Ньялууд (уулын ньял- Этиопын өмнө зүгт л байдаг маш ховор нэг зүйл гөрөөс)
ӨАБНУ-Бафана Бафана (зулу хэлнээс орчуулвал залуусзалуус гэсэн утгатай)
Н.ЭНХБАЯР