Испанийн шигшээ болон “Реал”-ын ахлагч Икер Касильясын найз бүсгүй Сара Карбонеротой хөлбөмбөг сонирхогчид “Өмнөд Африк 2010” ДАШТ-ий үеэр дотно танилцсан байх. Тэрбээр Испанийн хоёр ч телевизэд ажиллахын зэрэгцээ өдөр тутмын хамгийн том сонин “Марка”-д бичдэг авьяаслаг ч, амжуулдаг ч бүсгүй бөлгөө.
Перугийн Univision телевизийн спортын нэвтрүүлгийн хамгийн том од нь хөтлөгч Ана-Мария Пикассо гэхэд буруудахгүй. Спортын үйл явдлуудыг сонирхох гэхээсээ Анаг харах гэж тус нэвтрүүлгийг үздэг хүмүүс олон гэдэг нь судалгаагаар нотлогдсон гэнэ.
Дагнан NBAгийн тойм бэлтгэдэг Мексикийн Fox Sports телевизийн сэтгүүлч Химена Санчесын нэвтрүүлгийн үеэр хамгийн их реклам сурталчилгаа явдаг аж.
Спортын гараагаа чирлидерээс эхэлсэн Жен Стергер “Maxim”, “Playboy” сэтгүүлүүдэд зургаа авахуулж явсан бөгөөд эцэст нь спортын сэтгүүлч болжээ. Тэрбээр телевизийн америк хөлбөмбөгийн нэвтрүүлгийг хөтөлдөг төдийгүй “Sports Illustrated” сэтгүүлд өөрийн гэсэн буланг эрхлэн явуулдаг.
АНУ, Мексикийн испани хэлтнүүдэд зориулсан телевизийн америк хөлбөмбөгийн нэвтрүүлгийн хөтлөгч Инес Сайнц.
Бэлтгэсэн М.ОРГИЛ