
Малайзын улстөрийн нөлөө бүхий эрхм үүдийн захиалгаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн гэх дуулиант гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа дахин сэргэж байгаа бололтой. Франц, Испаниас тус бүр нь 850 сая ам.долларын өртөг бүхий усанд шумбагч хоёр хөлөг онгоцыг Малайзын нэр бүхий улстөрчид улсынхаа батлан хамгаалахын хэрэгцээнд худалдан авахдаа их хэмжээний авлигын асуудалд холбогдсон төдийгүй улмаар эл хэргийн гол гэрч болох монгол бүсгүйг яаралтай устгахад хүрсэн гэдгийг Францын шүүхээс өчигдөр мэдэгдэж, гол буруутнуудыг нэрлэсэн аж. Энэ нь Малайзын Засгийн газар хийгээд одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакыг сандаргаж эхэлжээ. Ш.Алтантуяаг хөнөөж, цогцсыг нь дэлбэлж ул мөрөө балласан гэх тэрхүү хэрцгий гэмт хэрэгт Ерөнхий сайд Нажиб Разакын оролцоо байсныг Францын шүүхээс үгүйсгээгүй байна.
Ш.АЛТАЙ