-Хэн, аль тойрогт нэр дэвших вэ
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн жагсаалт бусад өрсөлдөгчдийн анхаарлыг хамгийн их татдаг. Энэ нам хэнийг, хаана нэр дэвшүүлснээс хамаарч, бусад улс төрийн хүчнүүд хүмүүсээ хуваарилдаг нь нууц биш. Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар, шинэ тогтолцоогоор явагдана. Тиймээс УИХ-ын таван удаагийн сонгуулийн дөрөвт нь эрх баригч болсон энэ нам нэр дэвшигчдийнхээ багийн бүтцэд шинэ уур амьсгал оруулах нь бараг тодорхой боллоо. Дараах урьдчилсан оноолтоор 48 мандатад нэр дэвшигчдийн 22-25 буюу 50 хувь нь шинэ кандидатуудаас бүрджээ. Ерэн жилийн тэртээх уугуул нэрээ сэргээсэн МАН-ын хувьд “анхны” гэж хэлж болох энэ сонгуульд хоёр дахь фронтынхноо “мажоритар” жагсаалтын тэргүүн эгнээнд гаргах нь. Гэхдээ 50:50 харьцаатайгаар шинэ, хуучин улстөрчдөөр багаа бүрдүүлснээр пропорциональ, мажоритарын аль алинд нь хүчээ тарамдуулахгүй гэсэн тактик баримталж байна.
Хүчтэй өрсөлдөгч дэвших магадлалтай, сонгогчид нь “цэнхэртэж” магадгүй тойргуудад туршлагатай, нэр хүндтэй кандидатуудаа сойсноор намын лист буюу “пропорционалийн” 28-д зөвхөн “дарга” нар бичигдэхгүй нь тодорхой болов. Ингээд УИХ-ын 26 тойрогт нэр дэвших боломжтой эрхмүүдийн жагсаалтыг урьдчилсан байдлаар сонирхуулъя. Дээрх жагсаалтаас харахад Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод, Дундговь болон нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул-Багануур-Багахангайн тойргуудад бизнес мен голдуу нөхөд нэр дэвшихээр яригдаж байна. Сүхбаатар аймагт ногоон гэрлээр намдаа суудал авч байсан Ч.Улаан, “Сонгинохайрханы” Д.Тэрбишдагва, “Сэлэнгийн” О.Чулуунбат нарын гишүүд МАХН-ыг сонгосон бол “Дорнодын” Ц.Шинэбаяр Хамаг Монголын Хөдөлмөрийн Намыг байгуулан тусдаа гарсан. Тэд энэ тойргуудад МАХН-аас нэр дэвшсэнээр МАН-ын саналыг хуваалцаж, АН-ынханд сайхан өгөөш бэлдэх нь тодорхой. Ингэснээр МАН-ын хувьд хоосон орон зай үүссэн нь дээрх бизнесменүүдийг нэр дэвшүүлснээс харагдаж буй.
Харин Завхан, Дундговийн хувьд Д.Балдан-Очир, Р.Раш нарыг Хувьсгалт намд урвах гэж байхад нь хуучин тойрогт нь нэр дэвшүүлэхээр тогтоон барьсан гэсэн мэдээлэл байна. Мөн Сүхбаатар, Өвөрхангай, Сонгинохайрхан, Хан-Уулын хувьд МАН-аас нэр дэвших хүчтэй нэр дэвшигч олдохгүй байгааг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Л.Мөнхбат, Н.Баянсайхан, Д.Сумьяабазар, Т.Насанхүү гээд МАН-ын батлахтай бизнесменүүд энэ тойргуудыг сонирхож буй. Гэвч мандатын “бөглөө” төдий сул нэр дэвшигчид тул нэг суудал чирээд ирнэ гэдэгт МАН итгэхгүй л байгаа болов уу. Тиймээс намын листэд бичигдэхээр яригдаж байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын туршлагатай лидерүүдээ Сүхбаатар, Өвөрхангай руу “явуулж” магадгүй юм.
Түүнчлэн МАН-ын буюу хуучин нэрээр МАХН-ын далбаан дор НИТХ-д нэр дэвшээд унаж байсан “Таванбогдын” Баатарсайхан зэрэг зарим нэг бизнесменд МАНаас тойрог олдоогүйгээс АН-аас мандат гуйн, бадар барьж яваа сураг гарсан. Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эрхэм АН-ынхны хувьд кандидат цөөн Ховдод нэр дэвших сонирхолтой бай гаа гэнэ. Энэмэтчилэн МАН-аас нэр дэвших гэсэн бизнесмэнүүдийн хувьд өрсөлдөөн их байгаа бол зарим туршлагатай улстөрчдийн хувьд мандат, листийн аль шаардлагатайг нам нь тулгах бололтой.
Сү.Батболд, С.Баяр нарын хувьд ийм тулгалтын өмнө байна. Тэрбээр намын листэд орсон тохиолдолд Сүхбаатар дүүрэг дэх хоёр мандатыг алдах магадлал бий. Тиймээс АН болон МАХН-МҮАН-аас нэр дэвшигчдийг нарийн су далж тооцоолсны дараа МАН-ынхан листний 28-ыг “бөглөнө” гэсэн мэдээлэл байна. Ямартай ч МАН мажоритарын 48 мандатаа дээрх байдлаар урьдчилан хуваарилав. Харин “пропорционалийн 28” энэ сарын хорьдоор тодорно.
.jpg)
Д.ОЮУН-ЭРДЭНЭ