Улс төрийн намууд сонгуулийн гараан дээр хэдийнэ ирээд байна. Үндэсний аудитын газарт 11 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө өгчихсөн. Сонгуульд оролцох үгүйгээ намууд өнөөдрийн дотор СЕХ-нд бичгээр уламжлах учиртай ч ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө өгсөн намууд гараанаас уралдах нь ойлгомжтой болов.
Сонгуулийн шинэчлэн найруулж баталсан хуулийн дагуу намууд сонгогчдын саналыг татах зорилгоор элдэв мөнгөн амлалт өгөх ёсгүй. Тэгэхээр дээрх нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэхийг ҮАГ тогтооно. Хэрэв зөрчил байгаа бол тэр тухай санал, дүгнэлтээ ҮАГ-ынхан СЕХ-нд хүргүүлэх аж. СЕХ намуудад ал даагаа засах хугацаа олгоно.
Сонгуульд оролцох боломжоо алдахыг хүсээгүй л бол тэд заасан хугацаанд зөрчлөө арилгах учиртай. ҮАГ түрүүчээс нь зарим намын мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөөд “гараас гаргажээ”. Мөрийн хөтөлбөр бол тухайн намын хувьд сонгуульд ялах эсэхийг илэрхийлэхэд нэлээд жин дарах гол хөзөр. Хэр зэрэг зөв, хүчтэй хөзөр цуглуулсан байна, тэр хэрээр өрсөлдөгчдөө дарна. Тиймээс цаг нь болоогүй байхад тэд юу юугүй хамаг хөзрөө дэлгэн, өрсөлдөгчдийнхөө “өгөөш” болохыг хүсэхгүй. Юутай ч сонгуулийн зурхайгаас эргэх “морьдын” дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг тандах гээд үзье.
МАН ЦАЛИНГ 1.3 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭХЭЭР АМЛАВ
Сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН хоё рын хооронд болох нь мэ дээж. Эрх баригч МАН-ынхан энэ сарын 2-нд Бага хурлаа хийж, сон гуулийн мөрийн хөтөлбөрөө ба талсан. Орон сууц, ажлын байр нэмэгдүүлэх гээд зөв саналаас гадна тэдний хөтөл бөрт нэг “но” оржээ. Тэд төрийн албан хаагч дын дундаж цалинг 1.3 сая төг рөг болгоно, иргэдэд сар бүр өгч буй 21.000 төгрөг болон оюутны тэтгэлгийг үргэлжлүүлнэ гэх мэтээр амласан байна. Жирийн иргэнд бол энэ заалт чи хэнд чимэгтэй сонсогдох нь мэдээж. Гэхдээ ийм амлалт хуулиар хориотойг МАН мартаагүй л баймаар. Учир нь энэ бол иргэдийн саналыг татах популист амлалтад орно. Юутай ч МАН-ын мөрийн хөтөлбөр Сонгуулийн боон төсвийн холбогдох хуульд нийцэж буй эсэхийг ҮАГ шалгаад тогтоох биз. Яг өнөөдрийн түвшинд бол сөрөг хүч ний хэн болох АН, бусад намын зүгээс МАН-ын энэ “сайхан” хөтөлбөрийг эрс шүүмжлээд эхэлжээ. Тухайлбал, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлээс энэ амлалт давчихаад буй юм байна. Уг мэдэгдэлд цалингийн зардал нийт зарлагын 11 хувийг эзэлж буй. Сангийн яам уг төслийг хуулийн хүрээнд боловсруулснаа хэлээд байгаа. Гэтэл МАН-ын дээрх амлалтыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын цалинг 1.3 сая төгрөг болговол цалингийн зардал зарлагын 70 хувийг дангаар эзлэхэд хүрэх юм. Тиймээс нэг бол МАН мөрийн хөтөлбөрөөсөө эдгээр заалтыг хасах, үгүй бол сонгуульд оролцох эрхээ алдах хоёр зам бий гээд өрсөлдөгчид нь “санаа зовж” байна.
АН ХООЛ ХАЛБАГАДАЖ ӨГӨХГҮЙ, ОЛОХ АРГЫГ ЗААНА
УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг уржигдар болсон нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын хурал дээр мөрийн хөтөлбөрөөсөө бяцхан”шипи” задалжээ. Ирэх сонгуульд АН “таван А”-гийн зарчим баримталж өрсөлдөх гэнэ. Авлигаас ангид, агаар нь цэвэр, амины орон сууцтай, автомашины түгжрэлгүй, асгасан хоггүй Улаанбаатарыг, Мон гол Улсыг иргэдтэйгээ хамтраад бий болгохоо тэд амлажээ. АН-ынхан жил гаруйн хугацаанд орон даяар “Монгол хүн-2020” хөтөлбөр дэвшүүлж, тухайн нутагт тулгамдаад буй асуудал, шийдэх гарцыг иргэдээс нь сонссон. Тэр сана лаа хэрхэн ажил хэрэг болгох талаар эрдэмтэн судлаачидтай хамтран тооцоо, судалгаа боловсруулсан билээ. Ийм үндэслэл дээр тулгуурлан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан учир тэд “Манай хөтөлбөр Төсвийн тогтвор той байдлын болон Сонгуулийн тухай хуульд нийцэж байгаа” хэмээн бардам мэдэгдэж байна лээ. Бас оршин суугчдынх нь саналыг тусгаж боловсруулсан учир хөтөлбөр нь хөрсөн дээр бууна гэдэгт итгэлтэй сууна. Тэд мөнгө биш аж үйлдвэр, ажлын байр бий болгохыг гол зорил гоо болгожээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэн эбат “Монгол хүн эх орондоо хүн шиг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь манай мөрийн хөтөлбөрийн онцлог” хэмээн товчхон тодорхойлсон. Улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өөрчлөлт зайлшгүй гэдгийг тэд онцолж, үүнийг хэрхэн хийх гарцыг санал болгосон аж. Мөнгө амлаж, иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихийн оронд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангах зарчмыг тэд баримталжээ. Шилжилтийн сэтгэлгээнээс салж, хөгжлийн тухай ярихад энэ нь гол түлхүүр болно хэмээн үзсэн байна.
ИЗНН ЭДИЙН ЗАСГИЙГ “НОГООРУУЛНА”
УИХ-д гуравдагч хүчнээ төлөөлдөг энэ нам либерал болон ногоон үзэл баримтлалтай болсон. Д.Энхбатыг ИЗН-д нэг дэх шийдвэр гаргахад ногоон үзэл устах нь хэмээн санаа зовж байсан хүмүүст тэд ний мөрийн хөтөлбөр хариу өгөх нь. Учир нь ИЗНН байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэхэд мөрийн хөтөлбөрөө чиглүүлж, баталсан байна. Уул уурхайн сал бар хөгжиж, түүний хажуугаар байгаль экологийн тэнцвэр алдагдахад хүрсэн учраас ийм бодлого хэрэгжүүлэх цаг болсон гэж тэд үзжээ. Ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжинэ. Хавтгайрсан биш зорилтот бүлэгт хүр сэн халамжийн бодлого байх ёстой гэсэн байна. МАХН БА МҮАН Тэдний хөтөлбөрт ҮАГ дүгнэлт хийчихсэн тул сонгуульд оролцох хүсэлтээ СЕХнд илгээсэн байна. Монголын төр, ард түмний эрх ашгийг дээдэлсэн үндэсний засаглалыг бий болгох зорилтыг тэд дэвшүүлжээ. Иргэдийн амьжиргааг цоо шинэ түвшинд гаргахын тулд улс төр, эдийн засаг, шударга ёс, нийгмийн болон соёлын гэсэн таван хувьсгал хийх ёстой гэнэ. Төрийг олигархуудаас цэвэр лэж, монгол хүн баялагтаа эзэн суух гэх мэт тэдний зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах учиртай аж. Улмаар хүчирхэг Ерөнхийлөгч бүхий Парламентын засаглалыг уг эвсэл санал болгожээ.
БУСАД НАМ
БНН явж явж Хамуг Монгол хөдөл мөрийн намтай эвсэхээр болжээ. Тэд үйлдвэр барихыг дэмжсэн байна. ЭЧХН-ынхны хувьд иргэддээ үйлч лэх бодлогыг баримталж, газар шороогоо хамгаалан, эдийн засгийн эрх чөлөө ол гоход анхаарах гэнэ. Энэ мэтээр намууд хөтөлбөрөө тодорхойлсон ч МАН шиг зоригтойгоор мөнгө амлах нам гарч ирсэнгүй.
С.ТУУЛ