МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугартай ярилцлаа.
-Сүүлийн үед өрнөж буй асуудлаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ. Та МАХН-д ажиллаж байгаа юу. Таныг аавынхаа ажлыг залгамжилна гэж зарим хэвлэлд бичсэн байна билээ.
-Аав маань шударга ёсны төлөө тэмцье, ард түмнийхээ амьдралыг сайжруулъя, байгалийн баялгийг ард түмэндээ шударгаар тэнцвэртэй олгоё, монгол хүний үнэлэмжийг эрхэмлэе, гадаад харилцаагаа өргөжүүлж, эдийн засаг жуулъя гэсэн бодолтой зүтгэж явдгийг хүүгийнх нь хувьд би дэмждэг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал нь хэмжээлшгүй эрх мэдэлтэй, хуулийн дээгүүр байдаг гэж зарим хүн ойлгодог байх. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Аав маань эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эхэнд тавьж явсаар өнөөдрийг хүрсэн. Төрийн өндөр алба хаших нь нэг талаасаа гэр бүлд нь маш хэцүү байдаг. Үр хүүхэд, хань ижил, ээж, аавтайгаа хамт байх хугацаа, цаг зав бараг байдаггүй.
Өнөөдөр эх орныхоо сайн сайхны төлөө өөрийнхөө жаргалыг умартаж залуу насныхаа хүч чадал, оюун ухаанаа зориулж явсан аавд минь хүчээр ял тулгаж, тарчлаан зовоож байгаад хүүгийнх нь хувьд би маш их харамсаж байна. Миний аав албан тушаалаа буруугаар ашиглаж байгаагүй гэдгийг би онцолж хэлмээр байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэдэг манай улсад ямар түвшинд байдгийг олж харлаа, бие сэтгэлээрээ мэдэрч байна. Аавынхаа ажлыг залгамжлахаар шийдлээ гэж зарим нэг хэвлэлд бичсэн байна лээ. Надад улс төрийн амбийц байдаггүй. Хэнээр аавын ажлыг хийлгэх, намаа хэнээр удирдуулах вэ гэдгийг ард түмэн, намын нөхөд нь шийдэх учиртай. Онцолж хэлэхэд аав МАХН-ын дарга хэвээрээ байгаа.
-АТГ-ынхан эхэндээ аавд чинь биш танд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм билээ. Та дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгч байсан уу. Батшугарын хэрэг яагаад Энхбаярт хамаатай болчихов?
-Надад хийсэн хэрэг байхгүй болохоор энэ талаар нуух зүйл алга. Намайг эх орондоо ирсэн даруй эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэд намайг “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцон, үл хөдлөх хөрөнгө шамшигдуулж, завшсан гэж үзсэн юм билээ. Хамтарсан компани байгуулахад оролцсон “Хар дун” гэдэг компанийн та лаар хүмүүс олонтаа сонссон байх. Энэ компанийн удирдах зөвлөл, дүрэмд болон хувийн хэрэгт надтай холбоотой нэг ч зүйл байхгүй. Энэ тухайгаа дуудсан цаг бүрт нь очиж мэдүүлсээр байтал хамаатай болгох гээд байдаг. Ер нь аливаа хэрэгт хэн нэгэн этгээдийг хамаатуулан ял тулгахыг хуулиар эрх биш хориглосон байдаг байх. Гэтэл намайг төдийгүй аавыг маань заавал холбоотой болгох гэж зүтгээд, эрүүгийн хэрэг хүлээлгэх гэж ял тулгаж байгааг шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэж ойлгохоос өөр арга алга.
-Аавыг чинь Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулсны маргааш АТГ-аас мэдээлэл хийсэн. “Хар дун” компани “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа 2007 оны аравдугаар сарын 5-нд “Ремиф” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар нь охин компани болгох тушаал гаргасан гэж мэдэгдсэн. Энэ бас худал мэдээлэл үү?
-АТГ-ынхан ийм мэдээлэл хийсэн. Гэтэл би тэр үед Монголд байгаагүй. Нэрлээд байгаа энэ компаниуд хэний нэр дээр байдаг, үүсгэн байгуулагч нь хэн бэ гэдэг нь тодорхой байгаа шүү дээ. Миний ярьсанд итгэдэггүй юм бол Хилийн цэргийн удирдах газраас намайг хэзээ эх орноосоо гарсан, хэдэн жилийн дараа буцаж ирснийг шалгаж болно. Нэг гэр бүлийн хүмүүсийг ингэж хилс хэрэгт гүтгэж байна гэдгийг би дахин хэлье. Анзаараад байхад мөрдөн байцаагч нар миний ярьсан зүйлийг илтэд үл ойшоож үнэн бодит мэдээллийг огт хэрэгсэхгүй юм.
-АТГ-ын мөрдөн байцаагч нар бүгд хууль эрх зүйн дээд боловсролтой хүмүүс. Тэд хүн гүтгэвэл өөрсд өө эргээд хэрэгт унана гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа?
-Би удаа дараа хэлж байна. Аавыг маань хилс хэрэгт гүтгээд байна. Хүн гүтгэж байна уу, үгүй юү гэдгийг ард түмэн хараад ойлгож байна. Тэд хүний эрх зөрчсөн дээрэнгүй үйлдлүүдээрээ ард түмний дургүйцлийг төрүүлээд байгаа шүү дээ.
-Таны аав хуулиа хэрхэн биелүүлэхийг сайн мэдэх учиртай. Гэсэн атлаа АТГаас дуудаад байхад яагаад очдоггүй байсан юм бол. Гэм буруугүй л юм бол дуудсан цагт нь очоод мэдүүлэг яагаад өгөөгүй юм бэ?
-Миний дуулснаар аав гэрчийн мэдүүлэг өгч байсан гэсэн. Өөрийн мэдэх бүх зүйлээ үнэн бодитоор ярьсан байна лээ. Тэр хүмүүс өөр юу шаардаад байгаа юм бэ. Сэжигтнээр татлаа гэсэн. Ямар баримтад үн дэслэн, ямар гэм буруутай үйлдлийнх нь төлөө татаж байгааг нь ээж, бид нар байтугай аав өөрөө ч ойлгодоггүй. Арван удаа дуудахад ирээгүй гээд л олон нийтэд зарлаад байгаа, АТГ-ынхан. Тэд яг хэдэн сарын хэдний өдөр яаж дуудсан, ямар зарлан дуудах илгээснээ олон нийтэд харуулах ёстой. Монгол Улс улс төрийн хоригдолтой болчихлоо. Өнөөдөр 1937 он биш шүү дээ. Ардчилсан, хүмүүнлэг, шударга нийгэм тогтоосон гэж яриад бид 20 жил болж байна. Улс төрийн хоригдолтой орон БНАСАУ зэрэг оронд л байдаг байх. Өнгөрсөн жил миний хилээр гарах эрхийг хүртэл хаачихсан. Яагаад ийм шийдвэр гаргаснаа надад хэлээгүй. Би тэр үед яллагдагч, сэжигтэн аль нь ч биш байхад шүү. Хуулиа мэдэж, зүйл заалт бүрийг нь ягштал биелүүлж байх ёстой хүмүүс Үндсэн хуулиа биелүүлэхгүй, алхам бүртээ зөрчиж байгаад ха рамсах юм.
-Үйл явдал хэрхэн өрнөж буйг монголчууд бүгд мэдэж байгаа. Аавыг тань баривчилсан өдөр ээж чинь л харагдаад байсан, та хаана байсан бэ?
-Би гэртээ байсан. Тусгайгийнхан гэх хүмүүс орж ирээд тэнд байсан бүх хүнийг газарт хэвтэхийг шаардан, дээрэнгүй хандсан. Бид тэднийг эсэргүүцээгүй байхад шүү дээ.
-Н.Энхбаяр баривчилгаа болох гэж буйг хоёр өдрийн өмнө мэдсэн. Тийм учраас долоодугаар сарын 1-ний үйл явдлын талаар мэдээлэл хийж, энэ тухай олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүр гэсний төлөө саатууллаа гэх сэтгэгдэл төрүүлэх гэсэн жүжиг гэж зарим хэвлэлд бичсэн. Энэ талаар та бүхэн мэдэж байсан уу?
-Сонин, инээдтэй зүйл бичиж, ярих юм. Бид баривчлах гэж байна гэдгийг огт мэдээгүй. Үйл явдал болсны дараа хэрхэн гуйвуулж, мушгихаа хүмүүс сайн мэддэг юм билээ. Хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, олон нийтийн тархийг угаах гэсэн оролдлого гэж би бодож байна. Хэрвээ аав энэ тухай мэдсэн бол очиж уулзаад, ямар үндэслэлээр сэжигтэн гэж үзэж байгааг асууж тодруулах байсан гэдэгт би итгэлтэй байна. Түүнээс гадна яагаад заавал сонгууль ойртсон байхад хүч хэрэглэн саатуулж байгаа юм бэ. Саатуулъя гэвэл тэдэнд хугацаа хангалттай л байсан биз дээ.
-Цагдаагийн ажилтнууд хэний шийдвэрээр, хуулийн ямар зүйл заалтыг үн дэслэн баривчилж буйгаа танилцуулсан гэдэг ч УИХ-ын гишүүд үгүйсгээд байдаг?
-Аавын машин руу өнгөрсөн сарын 12-ны 20.00 цагийн үед дайрч эд зүйлийг нь эвдсэн бичлэг одоо ч зарим нэг телевизийн архивт бий. Тэд ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Төрийн гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтад байгаа хүн рүү шууд дайрч болдог юм уу. Би хуульч биш л дээ. Гэхдээ хүнийг саатуулахдаа хэний зөвшөөрлөөр хийж буй ажил вэ гэдгээ танилцуулах ёстой гэдгийг мэдэх юм байна. Тэд хуулийн дагуу ажлаа явуулж байгаа юм бол хаалга тогшоод, бичиг баримтаа үзүүлж яагаад болохгүй гэж. Лантуу, алхаар нүдсээр хаалга эвдээд орж ирсэн, дээд айлыг андуурч орж, гэрийн эзнийг нь чирсэн, орцны бусад айлын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Тусгайгийнхан ингэж нууц ажиллагаа явуулдаг бол үнэхээр хэцүү л юм билээ. Нүүр амаа халхалсан тэр хүмүүс гудамжны танхайчууд биш л байлтай.
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат шүүхийн шийдвэрийг танилцуулсан гэдэг?
-Тэнд байсан хүмүүс ямар ч албан бичиг хараагүй.
-Одоогоос бараг хагас жилийн өмнөөс Н.Энхбаяртай холбоотой хэргийн талаар бичиж, ярьж эхлэхэд таны нэр дуулдах болсон. “Өргөө” зочид буудлын хувьчлал, “Хар дун” компани, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал, ТV9 телевизийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлсэн асуудал гээд олон хэрэгт аавыг тань холбогдуулан шалгаж байна. Энэ талаар та тодорхой тайлбар хийх байх?
-Аавтай болоод надад ямар ч холбоогүй асуудлыг би анхнаасаа сонирхоогүй. Тулгаад байгаа хэргээс нь нэг жишээ авъя. “Өргөө” зочид буудлын талаарх асуудал явагдаж байхад аав Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн аливаа нэг тендер, хувьчлалд оролцох эрх мэдэл байдаг юм уу. Ерөнхийлөгчийн эрх үүргийг энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс мэддэг л баймаар юм.
-Аливаа эрүүгийн хэрэгт хохирогч гэж заавал байх ёстой. Энэ хэргийн хохирогч хэн юм бол?
-Мэдэхгүй, би энэ тухай дэлгэрэнгүй мэдмээр байна.
-Та аавынхаа ажилд оролцоод байдаггүй ч хөндлөнгөөс харж, ажигладаг байх. Та аавыгаа юун дээр алдчихлаа гэж боддог вэ?
-Миний аав алдаа гаргаагүй гэдэгт итгэлтэй байна. Харин ч хуулиа дээдэлж, улс орныхоо эрх ашгийг хамгаалсан нь алдаа болдог юм байлгүй дээ.
-Аавыг чинь Ерөнхийлөгч байхад одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Улс орны ажлыг та мэддэг юм уу, эхнэр чинь мэддэг юм уу” гэж хэлсэн нь шуугиан тарьж байсан?
-Ээж төрийн ажил заана гэж юу байхав дээ. Нэг хэсэг аав, ээж хоёрыг маань салсан, тусдаа амьдарч байна гэсэн мэдээ тараасан. Аавын маань эсрэг явуулдаг ташаа мэдээлэл, хар пиарын нэг байсан. Хүний газар ажиллаж амьдарч байхад хамгийн хайртай хү мүүсийнхээ тухай таагүй зүйл сонсох хэцүү л юм билээ. Ер нь аавыг маань үргэлж буруутан болгож, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байдаг сэт гүүлчдийн баг хүртэл байдаг шүү дээ. Тэд хү- ний нэр хүндийг гутаан доромжилсныхоо төлөө аавд минь өс санаж хонзогнож явдаг өнөөдрийн эрх баригчдаас буруу гарын мөнгө авч таашаал хүртдэг байх гэж би бодож явдаг. Миний аав эх орныхоо тө лөө ямар ажил хийж бү- тээс нийг ард түмэн мэднэ.
Төрийн өндөр алба хашиж байхдаа Монгол Улсыг олон жил дарамталж байсан ОХУ-ын их өрийг тэглэж ард түмнийхээ нуруун дээрх ачааг хөнгөрүүлсэн. Тэр үед хүү хэд, хөгшидгүй баярлаж хөөрч байсан. Хэрвээ их өрийн асуудлыг тэр үед зөв гарц олж, ухаалгаар шийдээгүй байсан бол бидний монголчууд өнөөдөр стратегийн орд газруудаа алдчихсан явж байхыг ч үгүйсгэхгүй. Мөн Мянганы Сорилтын сангийн санхүүжилтийн ажил, Тайширын цахилгаан станцын ажил, Мянганы замын ажил, Монгол Улсыг хөгжүүлэх Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичиг зэрэг ажлын эхлэлийг миний аав санаачлан хэрэг жүүлсэн.
Дэлхийн тавцанд Монгол орон нэр хүндтэй болоход аавын минь оролцоо ч их байсан. Мөн оюутан залуучуудад хандсан ажлууд, соён гэгээрүүлэх ажлууд, уул овоо тахих, байгаль дэлхийгээ хамгаалах ажлууд гээд л дурдаад байвал олон ажил хийж бүтээж байсныг олон түмэн мэдэх байх. Аав минь үргэлж хүний төлөө сэтгэл, хөгжлийн төлөө зүтгэл гэсэн бадрангуй уриатайгаар ажилладаг.
-Улс төрөөс жийгдсэн, намдаа багтах шингэх газарг үй болсон хүмүүс МАХН-д нэгдчихлээ гэж харах ч хүмүүс байна?
-Аавтай нийлж, үйл хэргийг нь дэмжиж буй хүмүүс шударга ёс тогтоохыг эрхэм зорилгоо болгосон гэж би боддог.
-Танай аав манай улсын гурав дахь Ерөнхийлөгч. Өмнөх Ерөнхийлөгчид ажлаа өгөөд мэргэжлийн дагуу ажиллаж, зарим нь ном бичиж байна. Заримдаа тэдэн шиг яагаад байж болдоггүй юм бол гэж бодогдох юм?
-Ойлгомжтой шүү дээ. Одоо хүн бүрийн анхаарал хандуулж буй уул уурхайн салбар, орд газрын ашиг шимийг монголчуудад хэрхэн хүртээж, улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт гар бие оролцож байсан. Гэтэл аавын бодсоноос өөрөөр эргэж, илт монголчуудад ашиггүй гэрээ байгуулахад яаж тэвчээд, хараад суух юм бэ. Нөөцөөрөө дэлхийд толгой цохиж буй орд газраа гаднынханд зарчихаад дээрээс нь өртэй үлдээж байгааг тэвчээгүй байх. Аав нүдээ аниад, чихээ дараад сууж болох л байсан байх. Тэгвэл өөрт нь ч амар байсан байх болов уу. Миний аав ард түмэн, улс орны эрх ашиг хохироод байхад нүдэн балай, чихэн дүлий суух хүн биш. Тиймдээ ч өнөөдөр өөрийнхөө үзэл бодолдоо үнэнчээр үлдэж амь нас, эрүүл мэнд, гэр бүлээ золиосолж ийм байдалд хүрч байгааг хараад өр минь эмтэрч нэг талаас ааваараа бахархаж, нөгөө талаас аавыгаа өрөвдөж сууна.
-Сар гаруйхны дараа УИХ-ын сонгууль болох гэж байна. Намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нэр дэвшигчдээ сонгоод эхэлчихлээ. Та цаашдаа улс төрд орох уу. Нэр дэвших бодол байна уу?
-Энэ асуудлыг олонх шийдэх байх. Тухайн үед шийдэх асуудал гэж би бодож байна.
-Та аавтайгаа уулзсан уу. Хуурай өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Биеийн байдал нь ямар байна?
-Биеийн байдлын хувьд мэдээж хүндэрч байгаа. Ээж маань уулзаж “Баяраа минь өлсгөлөнгөө зогсоогооч, чи минь гэр бүлдээ хэрэгтэй байна” гэж гуйсан. Аав маань өөрийнхөө үзэл бодолд тууштай байдаг хүн. Улс төрийн зорилгоор намайг яллах гэж хичээж байгааг олон хүн ойлгож байгаа байх. “Шударга бус явдлын эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ” гэж аав хэлсэн гэсэн.
-Та болж буй үйл явдлыг хуулийн дагуу хийж буй ажил гэж бодож байна уу, эсвэл улс төрийн зорилготой зохион байгуулалттай ажил уу?
-Мэдээж улс төрийн зорилготой гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод байна. Эрх мэдэлтнүүдийн гар хөл болж АТГ-ын залуухан мөрд өн байцаагчид, шүүгч, прокурорууд тэдний талд орж илт хуурамчаар ажиллаж байгаад би тэдний өмнөөс харамсаж байна. Гол нь тэд залуу хүмүүс учраас өөрсдийнх нь ирээдүйд их муухай хар толбо үүсч байгаа болов уу. Нэгэн сайхан өдөр Монгол эх оронд минь шударга ёс тогтох цагт тэдний хийсэн хууль бус үйлдлүүдийг ард түмэн шүүж цээрлүүлэх байх даа. Аав маань өнөөгийн эрх мэдэлтнүүдийн хуудуутай үйлдлийг эрс эсэргүүцэж шүүмжилснээс айж, аргагүй хамгаалалт авч байгаа нь энэ болов уу.
-Олны танил хүмүүсийн хүүхдүүд бусдын нүдэнд өртөж, анхаарал татах нь бий. Харин танайхан хэвлэлийн хуудаснаа цөөхөн гарч байсан юм байна. Ах дүүсээ болон өөрийгөө товч танилцуулах уу?
-Би эхээсээ дөрвүүлээ. Айлын ууган хүү. Хоёр дүү маань гадаадад сурч байгаа. Бага дүү маань дунд сургуулийн сурагч. Наймдугаар анги хүртлээ 14 дүгээр дунд сургуульд сурч байгаад Америкт арван жилийн боловсрол эзэмшсэн. АНУ-ын Bentley их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Лондонд олон улсын хөрөнгө оруулалтын J.P Morgan банкинд ажиллаж байгаад ирсэн. Найз бүсгүйтэй ч гэрлэлтээ батлуулж амжаагүй л явна.
-Монголдоо ирээд удаж байна уу?
-Эх орондоо ирээд хоёр жил орчим болж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Х.ОЮУНСҮРЭН